Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2026/00277

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: , Ерөнхий сайд Амарын гудамж,,, 72 хаягт байрлах, ХК/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,**************ийн /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,688,671.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь харилцагч ******* овогтой тэй 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай Зээлийн гэрээг байгуулан 19,884,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Банк нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч Д. *******ин дахь ******* тоот дансанд 19,884,000 төгрөгийг шилжүүлэн ******* тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 4,919,019.24 төгрөг, хүүний төлбөрт 2,124,507.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 976.87 төгрөг, нийт 7,044,503.97 төгрөгийг төлсөн. *******ны зүгээс зээлдэгчийг зээл телех боломжоор хангаж, зээлийн телберийг эргэн телелтийн хуваарийн дагуу телекийг зээлдэгчийн банкинд бүртгэлтэй утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч Зээлдэгч нь 2025 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 102 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Банкны санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 12 сарын 05-ны байдлаар 15,688,671.72 төгрөгийг хариуцагч Д.гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 миний бие ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 15,688,671.72 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,688,671.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 15,688,671.72 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,393 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 118,196.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,688,671.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,393 төгрөгийн 118,196.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 118,196.5 төгрөгийг улсын орлогоос, 118,196.5 төгрөгийг хариуцагч Д.гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ