| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2514000000229 |
| Дугаар | 2026/ДШМ/03 |
| Огноо | 2025-12-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/03
*******од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Мягмарсүрэн ,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* дугаар сарын *******0-ны өдрийн 202*******/ШЦТ/************** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2*******14000000229 дугаартай хэргийг 202******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1*******1 дүгээр зүйлийн тусгай ангийн 1*******1.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан,
Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 12- ны өдрийн №7******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ************** дугаар зүйлийн **************.*******, **************.6 дахь хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Мандал овогт Янжингийн Батболд РД:ВК82*********************6,
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* дүгээр сарын *******0-ны өдрийн 202*******/ЗШ/*******0******* дугаартай шүүхийн шийтгэврээр 2026 оны ******* дүгээр сарын *******0-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ******* дугаар зүйлийн *******.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж *******,*******8 хувийн промильтой үедээ 202******* оны 0******* дугаар сарын *******0-ны өдрийн 1******* цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Хамар толгой хорооллын 1 дүгээр гудамжинд *******7-77 БНЗ улсын дугаартай Мустанг-******* загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,
Мөн шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал ******* дугаар баг хүрээ гудамжны ******* тоотод байх гэртээ 202******* оны ******* дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр хардалтын улмаас тэлээгээр болон гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх /яллах дүгнэлтэд бичигдсэнээр / гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн *******, мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 2.*******, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дүгээр зүйлийн *******-т зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, гурван сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг есөн сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн *******, 4-т зааснаар шүүгдэгч Д.Батболдод оногдуулсан есөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Батболдын 202******* оны ******* дугаар сарын 29-ний өдрөөс 202******* оны ******* дугаар сарын *******0-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт нэг хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн *******-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолж,
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох *******0,000 төгрөгийг гаргуулж, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт олгож,
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метрийн урттай никель төмөр арал бүхий дундуураа ******* эгнээ шар судалтай, цэнхэр өнгийн бүс 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,
9. Шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 202******* оны ******* дугаар сарын *******0-ны өдрөөс эхлэн тоолж,
*******. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 12.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Янжин овогтой Батболд би ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн одоо ******* настай, ам бүл ******* эхнэр ******* хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал ******* дугаар багт мал маллан амьдардаг. Би 202******* оны ******* дүгээр сарын 01 ний өдөр өөрийн эхнэр Цэцэгсайханыг хардаж маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд уг хэрэг шалгагдаж байх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасны улмаас Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* дүгээр сарын *******0-ны өдрийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин 202******* оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлийн ******* д зааснаар яллагдагчаар татагдаж
шүүхэд шилжсэн. Анхан шатны шүүхийн 202******* оны ******* дугаар сарын *******0-ны өдрийн ************** дугаартай шийтгэх тогтоолоор надад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ******* сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлийн ******* д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хорих ял оногдуулж нийт 9 сарын хорих ял оногдуулсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд би эхнэр хүүхдүүдээсээ уучлалт гуйж дахин муухай ааш араншин гаргахгүй гэж амлаж тэдэнтэйгээ сайхан амьдарч байсан. Манай эхнэр Мандал бага сургуульд үйлчлэгчээр ажилладаг би малаа маллаад хөдөө голдуу байдаг, амьдралын гол эх үүсвэр болсон мал хариулах хүн байхгүй байгаа. Хүүхдүүдийн идэж уух, өмсөж зүүх гээд хэрэгцээгээ малын мах ашиг шимээр нь залгуулдаг одоо хэдэн малаа алдсан сураг байна лээ. Би хөдөө эхнэр багийн төв дээр ажилладаг бөгөөд хүмүүсийн худал үгэнд хууртаж эхнэрээ хардаж хэрүүл маргаан гарсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ маш их гэмшиж гэм буруугаа сайн ойлгож байна.Үнэхээр хаширч байна дахин хэзээ ч алдаа гаргахгүй амлаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг тухайн зүйл ангид заасан хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү....” гэжээ.
Прокурор Н.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “..энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн..” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлийн ******* д заасан хорих ялын доод хэмжээ 6 сар хорих, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 д заасан зорчих эрхийг ******* сарын хугацаагаар хязгаарлах ял тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар 2 төрлийн ялыг нэмж нэгтгэн нийт 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* дугаар сарын *******0-ны өдрийн 202*******/ШЦТ/************** дугаар шийтгэх тогтоолыг өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал ******* дугаар баг Хүрээ гудамжны ******* тоотод байх гэртээ 202******* оны ******* дүгээр сарын 01-ний өдөр өөрийн эхнэр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тэлээгээр болон гараараа цохиж биед нь баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дээрх гэмт хэрэгт шалгагдах явцдаа Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* дүгээр сарын *******0-ны өдрийн 202*******/ЗШ/*******0******* дугаартай шүүхийн шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 202******* оны 0******* дугаар сарын *******0-ны өдрийн 1******* цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Хамар толгой хорооллын 1 дүгээр гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэн, амьсгал дахь спиртийн агууламж *******,*******8 хувийн промильтой үедээ *******7-77 БНЗ улсын дугаартай Мустанг-******* загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийн үйл баримтыг тус тус тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь 1. Хавтаст хэргийн *******-6, 42-******* талд авагдсан “...202******* оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн шөнийн 01 цагийн үед манай нөхөр ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэртээ орж ирээд надаас хэрүүл гуйгаад яваад байхаар нь би унт гэж хэлээд би орондоо ороод унтсан. Тэгтэл миний хажуугаар хувцсаа тайлаад хэвтэж байснаа чи алт зүүсэн баян хүүхэн гэл үү гээд миний чихнээс зулгаахаар нь болиоч гээд зугтаад гэрээс гарах гэтэл надаас түрүүлж гараад гэрийн үүдэнд зогсоод хаалга руу шавхраад янхан минь гараад ир гээд орилоод байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан,..нөхөр ******* өөрийнхөө тэлээгээр миний бөгсөн дундуур 1 удаа шавхарч, мөн баруун мөр рүү 1 удаа шавхарсан, гараараа цохисон. Манай охин Солонго аав боль гэж орилоод байсан.Саяхан нэг удаа шүүхээр орсон. Бид хоёр гэр бүлээ албан ёсоор батлуулсан... Би гомдолтой байна, байнга хэл амаар доромжлоод байдаг болсон. Дандаа харддаг дарамталдаг, шүүхээр баривчлагдаад хашрахгүй байна. Нөхөр ******* нь өмнө байнга хэл амаар доромжилж зодож цохих асуудал гаргаж байсан. Тухайн асуудлыг заримдаа цагдаад өгч шийдүүлдэг байсан, заримыг нь нуугаад өнгөрдөг байсан...” гэсэн Хохирогч Д.Цэцэгсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг
2. Хавтаст хэргийн 11-1******* дугаар талд авагдсан “...Тухайн шөнө манай аав ******* нь архи согтууруулах ундааны зүйл уусан байдалтай гэртээ орж ирээд ээжийг муухай үгээр хэлээд чихнээс нь зулгааж босгож ирэхээр нь би боль та гээд болиулсан. Тэгээд ээж рүү дайраад хэрүүл нэхэж байгаад өөрийн бүсээр ээжийн бөгсөн дундуур 1 удаа шавхарч, мөн баруун гарын мөр рүү нь 1 удаа шавхарсан. Тэгээд ээж бид 2 гарах гэтэл гаргахгүй үүдэнд зогсоод хаалга руу шавхраад байсан. Тэгээд манай ээж цагдаа дуудаж өгсөн. ...Би аав ээж хоёрыг салгамаар байна. Манай аав байнга архи ууж гэртээ агсам согтуу тавьж бид нарыг дарамталдаг. Би гэртээ очих дургүй болсон. Намайг аашилж загнаад ээжийг байнга зоддог. Цагдаад өгөхөөр баривчлагдаж гарч ирээд би тэр шоронд чинь суугаад ирлээ дахиад явж болно. Тэр цагдаа надад нөлөөлөхгүй гээд бид нарыг дарамталдаг..” гэсэн насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг
*******. Хавтаст хэргийн *******8-*******9 дугаар талд авагдсан “..Д.Цэцэгсайхан нь 202******* оны 4 дүгээр сарын 07-ны өдөр манай эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Зовуурь нь толгой өвдөнө, баруун талын зузаан гуя дагаж өвдөнө, баруун гар өвдөнө гэсэн зовуурьтай орж ирсэн. Баруун талын гуя, өгзөгний доод хэсгээр хөхөрсөн байдалтай мөн баруун мөр хөхөрсөн хавдсан байдалтай байсан. Өөрөөр шинж тэмдэг илрээгүй. Д.Цэцэгсайханы зовуурь нь ямар нэг зүйлээр шавхардуулсан гэмээр байсан. Өөрөө хэлэхдээ манай нөхөр аралтай тэлээгээр шавхардсан гэж байсан.Намайг үзлэг хийхэд Д.Цэцэгсайхан баруун мөр, баруун талын гуя, өгзөгний доод хэсгээр хөхөрсөн байдалтай зодуулсан гэмээр байсан...” гэсэн гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг
4. Хавтаст хэргийн 6*******-64 дүгээр талд авагдсан “..Д.Цэцэгсайханы биед баруун бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202******* оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 264 дугаартай дүгнэлт
*******. Хавтаст хэргийн 1*******-144 дүгээр талд авагдсан “..тухайн өдөр Галуут сумын төвд хамар толгойн гудамжинд явж байтал ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Батгэрэл гэх айлын үүдэн дээрээс мотоцикл унаад хөдлөхөөр нь зогсоож цагдаагийн хэсэг дээр авч ирж хэсгийн цагдаа Г.Сүхцэрэнд хүлээлгэн өгсөн. ******* нь *******7-77 БНЗ улсын дугаартай мустанг-******* маркийн тээврийн хэрэгслээ жолоодон Хамар толгойн хорооллын дунд гудамжинд байдаг Батжаргал гэдэг айлын гаднаас хөдлөөд *******0 метр орчим явсан. Би зогсооход нэлээн согтуу байсан учир цагдаагийн хэсэг дээр авч ирж хэсгийн цагдаа Г.Сүхцэрэнд хүлээлгэн өгсөн. *******од хэсгийн цагдаа Г.Сүхцэрэн согтуурал шалгах багаж үлээлгэхэд *******.*******8% гарсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулсан би хажууд нь хараад зогсож байсан...гэсэн гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг
6. Хавтаст хэргийн 99-*******2 дугаар талд авагдсан “..Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №174 дугаартай шийтгэврийн хуулбар..”
7. Хавтаст хэргийн **************-*******6 дугаар талд авагдсан “..Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №419 дугаартай шийтгэврийн хуулбар..”,
8. Хавтаст хэргийн 1*******6-1*******9 дүгээр талд авагдсан “..Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* дүгээр сарын *******0-ны өдрийн 202*******/ЗШ/*******0******* дугаартай шүүхийн шийтгэвэр..”,
9. Хавтэст хэргийн 1*******1 дүгээр талд авагдсан “..жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл..”, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй,
мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай, хүрэлцэхүйц байна.
Прокуророос шүүгдэгч *******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 27.******* дугаар зүйлийн *******-д зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлд заасан “..энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн..” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлийн ******* д заасан ялын хүнд төрөл болох хорих ялын доод хэмжээ 6 сар хорих, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 д заасан зорчих эрхийг ******* сарын хугацаагаар хязгаарлах ял тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар 2 төрлийн ялыг нэмж нэгтгэн нийт 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******ын “..тухайн гэмт хэргийг үйлдсэнээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ар гэр хувийн байдал, мал маллан амьдардаг зэргийг харгалзан, хорихоос өөр төрлийн ялаар солин шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэх агуулгаар бичсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Харин анхан шатны шүүх нь шүүгдэгч *******од оногдуулсан 2 төрлийн ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсгийг баримтлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд тооцогдох тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Эрүүгийн хуулийн ...2.4 гэснийг хэсгийг хасаж , шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* дугаар сарын *******0-ны өдрийн 202*******/ШЦТ/************** дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ******* дахь заалтад
“..2.4..” гэснийг хасаж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.******* дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч *******ын 202******* оны ******* дугаар сарын *******0-ны өдрөөс 202******* оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон *******4 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Л.НЯМДОРЖ