| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/42106/И |
| Дугаар | 197/ШШ2026/00279 |
| Огноо | 2025-12-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2026/00279
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо,, өөрийн байр хаягт байрлах, банк ХК*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*********************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,384,071 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.", мөн Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1, 421.2, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д тус тус заасны дагуу иргэн Б. *******өөс цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2024.07 17-ны өдөр цахимаар 5,603,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, MN31003000******* дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Банк нь зээлийн үнийн дүн болох мөнгөн хөрөнгийг 2024.07.17-ны өдөр түүний банк дахь ******* тоот дансруу шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь Банктай байгуулсан MN31003000******* дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 469 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд талуудын хооронд байгууласан цахим гэрээ болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтад тус тус үндэслэн MN31003000******* дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуy төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 4,265,958 төгрөг, 2025.10.29-ний өдрийн байдлаар хүү 114,548 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,565 төгрөг төгрөг, нийт 4,384,071 төгрөгийг хариуцагч Б.*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Булган овогтой ******* миний бие банк ХК-ийн нэхэмжилсэн 4,384,071 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банк ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,384,071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 4,384,071 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,095 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 42,547.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,384,071 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,095 төгрөгийн 42,547.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 42,547.5 төгрөгийг улсын орлогоос, 42,547.5 төгрөгийг хариуцагч Б.*******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ