| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0898/Э |
| Дугаар | 977 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 12.1.3., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 977
2018 оны 07 сарын 04-ний өдөр Дугаар 2018/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Б.Ганбулган,
Иргэдийн төлөөлөгч Ч.Дуламсүрэн,
Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүн, түүний хууль ёсны төлөөлөгч М.Батсайхан,
Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг заасан гэмт хэрэгт Н.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806026880663 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хаалттайгаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Н.А нь 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 25-1176 тоотод 14 настай дагавар охин Б.Батцэнгүүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж удаа дараа бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч Н.А нь гэр бүлийн хамаарал бүхий 14 настай дагавар охин Б.Батцэнгүүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, удаа дараа бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүний мөрдөн байцаалтанд өгсөн:
Манай ээж М.Батсайхан 2012 оны 01 дүгээр сараас А гэх хүнтэй цуг амьдардаг болсон. А тэр үеэс миний хойд аав болсон. Тэгээд манайх Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 25-1176 тоотод айлын хашаанд гэрт амьдардаг болсон. 2016 оны 08 дугаар сарын сүүлээр байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ээж М.Батсайхан ажилтай гээд Багануур явчихсан. Би 2 дүүгийнхээ хамт гэртээ байж байхад өдрийн 15 цагийн орчим хойд аав А гаднаас согтуу орж ирээд зурагт үзэж сууж байгаад дүү нар болох Мөнхцэлмүүн, Мөнхтэлмүүн нарыг дэлгүүрлүү хүйтэн мөстэй ус олоод ир гээд гэрээс гаргасан. Дүү нарыг гэрээс гарангуут гэрийн хаалгыг дотор талаас нь замган түгжээгээр нь түгжээд гэрийн хоймрын орон дээр намайг түлхэж унагаад дээрээс дараад хувцас тайлсан тэгээд өөрөө хувцсаа тайлсан тэгэхээр нь би эсэргүүцсэн чинь эрэгтэй хүн аймар хүчтэй болохоор би дийлэхгүй байсан. Намайг эсэргүүцсэн чинь намайг алгадсан тэгээд би хөдөлж чадаагүй. Надтай бэлгийн харьцаанд орчихоод босож ирээд намайг ээждээ юм уу цагдаад, хэн нэгэнд хэлэх юм бол би чамайг аваад явчихна шүү, чамайг аваад явчихсан байхад олох хүн байхгүй шүү. Эсвэл ээж дүү нарыг чинь алчхаад зугтаана шүү гэсэн. Тэгээд би тухайн үедээ хэнд ч хэлж чадаагүй. Тэрний дараа 2016 оны 09 дүгээр сарын дундуур байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна би хичээлээ тараад найз Бадамцэцэгтэй гэртээ ирсэн чинь хойд аав А гэрт ганцаараа хэвтэж байсан. Би найз Бадамцэцэгтэй цай ууж хоол идчихээд найзыгаа гаргаж өгөөд буцаад гэрт ороод ирсэн чинь хаалгаа түгж гэсэн. Би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь дуугүй түгжээд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би айгаад хаалгаа түгжээд хажууд нь очсон чинь хувцсаа тайл гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэсэн чинь миний хувцасыг хүчээр тайлаад миний хөхнөөс бариад базаж байгаад намайг дарж аваад хүчирхийлсэн. Тэрний дараа 2016 оны 11 дүгээр сарын эхээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Дүү нар болон хойд аав Аийн хамт гэртээ байж байхад хойд аав А гэрээ цэвэрлэ, амбаараа цэвэрлэ гэсэн. Би дүү нарын хамт гараад амбаар цэвэрлэх гэсэн чинь хойд аав А хоёр дүүг та хоёр гэрээ цэвэрлэ гэсэн тэгэхээр нь би ганцаараа амбаар цэвэрлэж байсан чинь А бас амбаар цэвэрлэсэн. Би амбаараас юм зөөгөөд машин руу оруулах гэж байсан чинь А амбаар дотроос наадуулаа зөөчхөөд ороод ир гэсэн тэгэхээр нь зөөчихөөд амбаарлуу орсон чинь хувцас тайлах гээд дайрсан тэгэхээр нь би одоо болиоч та ээжтэй амьдарч байж яагаад ингээд байгаа юм бэ? гэсэн. Тэгсэн би ээжтэй чинь унтаж хэвтэхгүй байгаа гээд надруу дайрсан. Би уйлаад одоо болилдоо надад хэцүү байна гэсэн чинь чамд хэцүү байх ямар хамаатай юм. Чамайг ингээд эсэргүүцээд байвал яана гэж хэллээ, би чамайг аваад явчихна шүү гэж айлгасан. Тэгж байгаад намайг хүчиндсэн. 2016 оны 12 дугаар сард миний сарын тэмдэг ирэхгүй байхаар нь гайхаад ээж М.Батсайхан, хойд аав А нарыг хамт байж байхад ээжид хандаж хэлсэн чинь ээж витаминыг нь авч өгье дөө гэж хэлсэн. Миний сарын тэмдэг хавар намрын цагт дархлаа сулрахаар ирэхгүй байдаг юм. 2017 оны 02 дугаар сард гэртээ ганцаараа байж байхад өдрийн 11 билүү 12 цагийн үед гаднаас А орж ирээд намайг орлуу түлхэж унагаад дээрээс дараад эсэргүүцсэн чинь миний гарлуу цохиод намайг хүчирхийлсэн. Тэрний дараагаас миний гэдэс томроод эвгүй болоод байхаар нь би Аэд эвгүй болоод байна гэж хэлсэн. Тэгсэн 2017 оны 03 дугаар сард А надад жирэмслэлт шалгадаг тест авч ирж өгсөн тэрүүгээр нь үзсэн чинь би жирэмсэн болихсон байсан. Тэгсэн А эм авч ирж өгнө гээд хэсэг гадуур гэртээ ирэхгүй явсан. Тэгж байгаад нэг өглөө хүрч ирээд надад 80.000 төгрөг өгөөд энийг хадгалж бай энэ мөнгө дээр нэмж мөнгө өгөөд эм авна гэж хэлсэн. Тэгснээ тэр орой нь дахиж хүрч ирээд 70.000 төгрөгийг нь буцаагаад аваад явчихсан. Хэд хоногийн дараа эм авч ирж өгсөн. Тэр эм нь капсултай дотроо 6 ширхэгтэй эм байсан. Тэрийг нь уусан чинь ямар ч үйлчилгээ байхгүй байсан. Дараа нь дахиад хэд хоногийн дараа Алтахишигт дахиад нэг тан шиг монгол заавартай цаасанд боосон нунтаг эм авч ирж өгсөн. Тэрний заавар дээр нь сав агшаана үлдэгдэл гаргана гэсэн бичигтэй байсан. Тэрийг нь уусан чинь гэдсээр өвдөөд доошоо цус гарч байсан. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 30-ны орой гэдсээр аймар базалж өвдөөд байсан. Тэгээд ээж Батсайхан хойд аав А нартай эмнэлэг орж 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Аээс айж байсан болохоор хэн нэгэнд мэдэгдээгүй. А намайг 2016 оны 08 дугаар сарын эхээр манай ээжийн дүү Буянхүүгийнх байранд ороод хашаанаасаа нүүсэн байхад найз банди Түвшээтэй уулзаад зогссон чинь А хараад намайг тэр өдөр амбаарт оруулж байгаад аймар зодсон. Тэгээд намайг авч явна гээд дагуулаад гудамжаар алхаж байхад хорооны хэсгийн ахлагч Алтансувд таараад болиулсан. Тэрнээс болоод би Аээс айгаад хэлж чадахгүй байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/;
Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:
2011 оны 12 дугаар сарын сүүлээр танилцаж байсан. Тухайн үед манай гэр шатчихаад би найзындаа гурван хүүхэдтэйгээ амьдарч байсан. 2012 оны 01 дүгээр сараас Атэй цуг айлын гэрийг нь хараад амьдарч байсан. Түүнээс хойш 2016 оны 08 дугаар сараас эхлээд надад агсам тавиад байхаар нь ер нь салах тийшээ болоод манайхаар ирж очиж байж байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр охин Батцэнгүүнийг төрснөөс хойш бол бүр мөсөн салаад 2 тийшээ болчихсон
байгаа. А бид хоёр хоорондоо муудалцах шалтгаан гараад хэрэлдэж
муудалцаад намайг зодож цохиж байсан. Аийг архи уугаад агсам
тавихад нь цагдаа дууддаг байсан. Тэгээд торгуулийн арга хэмжээ авагдаж
байсан. Охидуудыг маань нэг их зодож цохиж байгаагүй. Батцэнгүүнийг нэг билүү
хоёр удаа зодож байсан. Тэрийг нь би мэдээгүй байсан. Батцэнгүүнийг төрсний
дараа Батцэнгүүнээс хэний хүүхэд юм бэ гэсэн чинь надад Түвшээгийн хүүхэд гэж
байсан. Тэгэхээр нь би Түвшээтэй очиж уулзъя гэсэн чинь үгүй үгүй
Аийн хүүхэд гэж хэлсэн тэгээд л мэдсэн. Би өглөө гэрээсээ 5 цаг гэж
гараад Барс захаас ногоо аваад Багануур дүүрэг орж зараад шөнө 1, 2 цаг гээд
ирдэг байсан. Би хоногоор яваад байдаггүй нэг л удаа машин эвдрээд хоноод ирж
байсан. Тухайн үед Аийг цагдаад өгье гэж байхад Батцэнгүүн нь яах
юм бэ хүнд муу юм хийгээд хэрэггүй. Өөрөө тухайн үед сэтгэл санаа нь тогтворгүй
хэцүү байхад нь энэ талаар ярилцаагүй байж байгаад гарч ирэхээр нь
ярилцаад Есүй нь 900 грамм төрөөд хүн болчхоор нь баярласан. Батцэнгүүн өөрөө
цагдаагаар явах дургүй байсан. Яагаад гэхээр хүн болгонд илчлэгдэнэ. Тэр хүнийг
шоронд хийчхээр насан туршдаа надад хүн шоронд хийчихсэн гэсэн бодолтой
байх болохоор цагдаад өгөөд хэрэггүй гэсэн. Бид гурвын хувьд нялх хүүхдээ хүн болгоод авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/;
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн шинжээч эмч Н.Туяагийн гаргасан 4442 дугаартай:
Б.Батцэнгүүний биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Батцэнгүүн нь урьд өмнө нь бэлгийн харьцаанд орсон байна. Анх бэлгийн харьцаанд орсон хугацааг тогтоох боломжгүй. Б.Батцэнгүүн нь 2017 оны 05 сарын 01-ний өдөр ЭХЭМҮТөвд 1 дэх жирэмслэлт 24 долоо хоногтой жирэмсэн гэсэн оноштой хэвтэж 1000 гр жинтэй эмэгтэй хүүхэд төрүүлсэн байна гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/;
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа С.Ганболдын гаргасан 4389 дугаартай:
1.ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S3178 D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TROX, FGA локусын аллелиар Н.А нь Есүйн биологийн эцэг байх боломжтой байна. 2.Н.А нь Есүйн биологийн эцэг байх магадлал 99.99% байна. З.Б.Батцэнгүүн нь Есүйн биологийн эх болох нь ДНХ-ийн шинжилгээгээр нотлогдож байна гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/;
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 418 дугаартай:
1. Н.А нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдэгдсэн хэргийн үйлдлийг үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна. 2. Н.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Н.А нь эмнэлгийн байнгын хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 3. Н.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Н.Аийг албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна. 4. Н.А нь үйлдсэн хэргийн шинж чанарыг ойлгох чадвартай байсан. 5. Н.А нь хэрэг хариуцах чадвартай байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 417 дугаартай:
1. Б.Батцэнгүүн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийн хийж байсан үйлдлийн учир холбогдолыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдэгдсэн хэргийн үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна. 2. Б.Батцэнгүүн нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-62/
-төрсний гэрчилгээ болон үрчлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 7-9/
-ЭХЭМҮТ-ийн 00000423 дугаартай нярайн түүхийн хуулбар /хх-ийн 21-38/
-ШШҮТ-ийн 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 5102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42/
-ШШҮТ-ийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 3861 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/
-Б.Батцэнгүүний насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 104/
Шүүгдэгч Н.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:
2016 оны наадмын дараа сургууль орсон байсан шиг санагдаад байна. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд байх гэртээ би дагавар хүүхдүүд болох Батцэнгүүн, Мөнхцэлмүүн, Мөнхтэлмүүн нарын хамт байсан. Батсайхан тухайн үед Багануур дүүрэг рүү жимс ногоо зарахаар явсан байсан. Манай гэр жижиг гэр болохоор бүгд газраар том ор засаад бөөнөөрөө унтаж байсан. Би хамгийн баруун талд нь миний хажууд Батцэнгүүн, Мөнхтэлмүүн, Мөнхцэлмүүн гэсэн дарааллаар унтаж байсан. Шөнө унтаж байхад Батцэнгүүн миний хөнжил рүү ороод ирсэн. Тэгж л анх бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш 2017 оны 01 дүгээр сард Батсайханд Батцэнгүүн бид хоёр хэлсэн "бид хоёрын хооронд хайр сэтгэлийн холбоо үүссэн" гэж хэлсэн. Тэгээд хэсэг Батсайханаас салж 2 cap гаруй болсон. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын эхээр Хужирбуланд байх гэртээ байсан энэ хооронд Батцэнгүүн надруу утсаар яриад та гэртээ ирэхгүй юм уу хаагуур юу хийгээд яваад байгаа юм гэж ярьдаг байсан. Батцэнгүүн ер нь бол намайг хардаж сэрддэг байсан. Ээжтэй нь ойрхон унтахаар уурлаж босож ирээд 00-ийн өрөө орчихдог байсан. Ээжийнхээ хажууд юм ярихгүй мөртлөө надтай хамт байхдаа намайг ээжтэй нь унтлаа хэвтлээ гэж уурладаг байсан. Тэрнээс болж Батсайхан бид хоёрын хооронд маш их хэрүүл гардаг байсан. Шөнө орой намайг гараад явах гэхээр Батсайхан намайг явуулахгүй араас намайг олж ир гээд гурван хүүхдээ гаргаад явуулчихдаг байсан. Би ч тухайн үед гэртээ байхаасаа байхгүй нь их байсан. Би 7-8 хоног гэртээ харихгүй гадуур явсан чинь Батцэнгүүн надруу яриад энэ хэд архи уугаад хоорондоо зодолдож муудалцаад байна гэж ярьсан. Тэгэхээр нь би шөнө очсон чинь худагны ард гарчихсан байсан. Тэгэхэд л анх Батцэнгүүн 1 надад жирэмсэн болсноо хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдийг нь авахуулах гэж янз янзаар үзэж ярилцаж үзсэн тэгэхэд өөрөө ч бас авахуулъя гэж хэлсэн л дээ. Тэр үед яаж авахуулах ухаанаа олоогүй. Тэгээд ээжид нь хэлэхээсээ айгаад хэлээгүй бид хоёр нуусан. 2017 оны цагаан сараас хойш жирэмсэн болсныг мэдсэний дараа гэртээ байхдаа нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Батцэнгүүн тухайн үед үерхдэг банди байсан. Тэр бандитайгаа бэлгийн харьцаанд орсон үгүйг мэдэхгүй байна би тойруугаар нэг асуусан чинь бид хоёрын хооронд тийм юм байхгүй би таниас өөр хүнтэй унтаж хэвтэхгүй гэж хэлж байсан. Яг үнэндээ хэлэхэд би хүчирхийлсэн зүйл байхгүй аль аль талаасаа нэг нэгэндээ татагдаад ийм асуудал болсон. Бид хоёр болох болохгүй юм хийчихлээ гэж нэг нэгэндээ хэлдэг байсан. Бид хоёр хүүхэдтэй болсон гэдгийгээ 2017 оны 04 дүгээр сарын дундуур Батсайханд хэлсэн. Тэгээд аль аль тал нь ухаанаа олоогүй байхад хүүхэд дутуу 7 сартай төрсөн. Бэлгийн харьцаанд нийт 3 удаа орсон. Хамгийн эхнийх нь 2016 оны 09 дүгээр сард Батцэнгүүн сургуульдаа орчихсон байсан. Дараа нь 2017 оны 03 дугаар сард мартын 8 билүү 9-ний хавьд байх, тэрний дараа 2017 оны 04 дүгээр сарын үед бэлгийн харьцаанд орсон..., Бид хоёр хайр сэтгэлийн харилцаатай байсан. Бид хоёр дотно юмнуудаа хоорондоо ярилцдаг үнсэлддэг нэг нэгнийгээ таалдаг харилцаа байсан. Би насанд хүрээгүй хүүхэд энэ тэр болъё гээд өвөр түрүүнд орж ирж байхад бэлгийн харьцаанд орсон нь миний буруу. Насанд хүрсэн би энэ үйлдлийг зогсоох ёстой байсан. Шилжилтийн насны хүүхэд хайр сэтгэлийн холбоог сайн мэдэхгүй байж надад сайн болоо биз гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс :
Н.Аийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-88/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, арван найман насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Аэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Н.А нь дагавар охин болох Б.Батцэнгүүнийг 2016 оны 08 дугаар сараас эхлэн удаа дараа хүчиндэж, бэлгийн харьцаанд орж улмаар түүнийг жирэмсэн болгож 2017 оны 05 сарын 01-ний өдөр насанд хүрээгүй хохирогч нь хүүхэд төрүүлсэн болох нь тэдний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа үйлдэл нь хүчиндэх гэмт хэрэг болон уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч Н.А, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батсайхан нар нь гэр бүлийн харилцаатайгаар хамтран амьдарч байсан. Тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж үзэх учир арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүн нь шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий гишүүн юм.
Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Н.А нь насанд хүрээгүй хохирогчоос төрсөн хүүхдийн биологийн эцэг болох нь тогтоогдсон байна.
Арван найман насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэн зөвд тооцон шийдвэрлэх нь түүний эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хангахад чухал ач холбогдолтой байна.
Түүний шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч, түүний ар гэрийнхэн болон бусад байдлаар нөлөөнд автсаны улмаас өгсөн мэдүүлэг гэж үзэхээр байна. Энэ нь шүүх хуралдааны явцад арван найман насанд хүрээгүй хохирогч уйлж байгаа байдал болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гар утсаар шүүгдэгчийн эх, ар гэрийнхэнд шүүх хуралдааны явцыг сонсгож байсан нь илэрсэн зэрэг байдлаар илэрхийлэгдэнэ.
Иймд арван найман насанд хүрээгүй хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг үнэлэх хууль зүйн боломжгүй болно.
Мөн тухайн хэргийг үйлдэгдэхийг арван найман насанд хүрээгүй хохирогчийн дүү нар болох Мөнхтэлмүүн, Мөнхцэлмүүн нар хараагүй, тухайн гэмт хэргийг хэзээ үйлдэгдсэн болохыг хангалттай нотлон тогтоосон байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг жил, сар, хоног, цаг, минутаар тогтоох ба тухайн хэргийг 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын хооронд үйлдэгдсэн талаарх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Арван найман насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгчтэй харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орж байсан учир хэргийн зүйлчлэлийг өөрчлөх гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээж авах боломжгүй юм.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Гэмт үйлдэл нь 2016 оны 08 сараас эхлэж 2017 оны сард хүүхэд төрснөөр дууссан байх ба тухайн үйлдэлийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь цаг хугацааны хувьд хамааралтай боловч 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...оногдуулах ялыг хүндэрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасныг баримтлан прокурорын яллах дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэйд тооцов.
Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан Хүчиндэх гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учрирсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж хуульчилсан нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хүчиндэх гэмт хэргийн улмаас арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүтэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилснаас оногдуулах ялыг хүндэрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт болно.
Иймд шүүгдэгч Н.Аийг гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Аийн хохирогчид сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Н.Аэд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь уг гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй ба гэмт хэргийн улмаас цаашид үүдэн гарах зардалыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Аийг хүчиндэх гэмт хэргийн улмаас арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар арван хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Н.Аийг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан арван хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийн цагдан хоригдсон далан долоо хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэргийн учир битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь хохиролын талаарх баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Э.ЧИНГИС