Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2026/00287

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: ,,,, ХК*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, ********************* **************/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 884,986.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ******* ургийн************** ******* нь Худалдаа Хөгжлийн Банк ХК-тай 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дугаар ******* тоот "Кредит Карт Эзэмших гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-г байгуулан, 850,000 төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2.0%-ийн хүүтэй, Бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 691,566.00 төгрөг, үндсэн хүүгийн авлагын төлбөрт 159,520.45 төгрөг, шимтгэлийн авлагын төлбөрт 21,900.00 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардалд 12,000.00 төгрөг Нийт 884,986.45 төгрөгийн үлдэгдэлтэй. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш зөрчиж, зээл зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ХК-ны зүгээс шүүхийн журмаар цуцлуулхаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дугаар ******* тоот "Кредит Карт Эзэмших гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-ний дагуу үндсэн зээлийн төлбөрт 691,566.00 төгрөг, үндсэн хүүгийн авлагын төлбөрт 159,520.45 төгрөг, шимтгэлийн авлагын төлбөрт 21,900.00 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 884,986.45 төгрөгийг хариуцагч ******* ургийн************** ************** /-с гаргуулж, Худалдаа, хөгжлийн банкинд олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Болдбаатар овогтой Мөрөн миний бие ХК-ийн нэхэмжилсэн 884,986.45 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 884,986.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 884,986.45 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,790 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 12,895 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК -д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 884,986.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,790 төгрөгийн 12,895 төгрөгийг улсын орлогод үлдээж, 12,895 төгрөгийг улсын орлогоос, 12,895 төгрөгийг хариуцагч Г.*******гоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ