Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/06

 

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Мягмарсүрэн,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч Б.Бурмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нарыг оролцуулан

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 202******* оны 11 дүгээр сарын  18-ны өдрийн 202*******/ШЦТ/3*******6 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор ******* холбогдох эрүүгийн 2*******1*******006*******036 дугаартай хэргийг 202******* оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, ээж, аав, дүүгийн хамт, Баянхонгор аймгийн ******* сумын Наран ******* дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Раднаагийн /РД:ВЙ1**************10/,

 

            Шүүгдэгч нь 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өглөө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагаан хөтөл гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота Королла Фейлдэр/Toyota Corolla Fielder/ загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйл дэх "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх... -д аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчиж, тээврийн хэрэгслийн орчин байдлыг шалгалгүйгээр тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийн, тус тээврийн хэрэгслийн хойд талд бие засахаар сууж байсан хохирогч дайрч зам тээврийн осол гаргасны улмаас биед нь их тархины баруун орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины суурь харааны зөрлөг хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, гавлын зүүн ар дунд хонхрын шугаман хугарал, эрүү ясны хугарал, хуйхны цус хуралт, духны голд үстэй хэгсгээс доош баруун хөхлөг сэртэн хүрж төгссөн шарх, зовхи, хацар, эрүү, шилбэ, шууны цус хуралт, хамрын нуруу, самсаа, эрүү, хэвлий, хавирганы нум, хөх, тохой, өвдөг, нурууны зулгаралт зэрэг гэмтэл учруулж, хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

1. Шүүгдэгч ******* овогт Раднаагийныг Эрүүгийн хуулийн 2.10 дугаар зүйлийн 3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3-д зааснаар   шүүгдэгч ******* овогт Раднаагийныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил зургаан / 0******* жил 06 сар / сарын хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн *******.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* Баянхонгор аймгийн ******* сумын төв ******* дугаар багийн нутгаас гарч явахыг хориглох үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

*******. Эрүүгийн хуулийн *******.******* дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

*******. Шүүгдэгч нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

6. Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил зургаан / 0******* жил 06 сар / сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхэлж тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

. Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******08 дугаар зүйлийн *******08.3, *******08.*******.1, ************** дүгээр зүйлийн **************.1-д зааснаар шүүгдэгч оос 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүү мөнгө болох 262.*******00 төгрөгийг сар бүр гаргуулж хүүхдүүдийг 16 нас хүртэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

8. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, *******11 дүгээр зүйлийн *******11.3-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг ******* дүгээр зэрэглэлээр тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгийг **************. дахин тэнцэх хэмжээгээр үржүүлж 30.3*******3.*******00 төгрөгөөр тогтоож,

. Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******08 дугаар зүйлийн *******08.*******-д зааснаар шүүгдэгч оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийн нөхөн төлбөр 20.3*******3.*******00 төгрөгийг гаргуулж *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

              10. Эрүүгийн хуулийн .******* дугаар зүйлийн 1, 3, *******, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч ын эзэмшлийн  “Toeota corolla” маркийн улсын дугаартай хар өнгийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж авто машиныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

              11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн навчин хээтэй аяга 1 ширхэг, тасарсан үс мэт зүйл 1 ширхэг, арчдас 2 ширхэг, “Сэрүүн” гэх ногоон өнгийн сав 1 ширхэг, хар өнгийн гутлын өсгий мэт зүйл 1 ширхэг зэргийг хураан авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг  Шүүхийн тамгын газарт даалгаж,

12.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолдоо:

 Анхан шатны шүүх миний сэтгэцэд учирсан хохирлыг дутуу тогтоосон. Олон нийтийн хэрэгслээр энэ төрлийн хэрэгт хохирлыг 100 хувь барагдуулсан байна. Мөн тэтгэмжийн зөрүү мөнгө болох 262,*******00 төгрөгийг манай хүүхдүүдэд 16 нас хүртэл олгохоор шийдсэн. Энэ мөнгийг 18 нас хүртэл олгох ёстой гэж бодож байна. Би ******* маши их гомдолтой. Миний охинг гэрээс нь авч гараад дайрсан. Миний охин гэрийхнээ хувцастай, ажил хийж олсон мөнгөө хэвээр нь үлдээсэн. Хоёр хүүхдээ хараа хяналтгүй үлдээж явах хүүхэд биш.. гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Иргэний хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.******* дэх хэсгийн *******08.*******.1-д “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл” гэж заасан учраас шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн бага насны 2 хүүхдийг 16 нас гэснийг 18 нас болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү, шүүхээс *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг ******* дүгээр зэрэглэлээр тогтоогдсон нь Иргэний хуулийн *******11 дүгээр зүйлийн *******11.*******-д заасантай нийцэхгүй байна.  Хүний амь нас хохирсон хэрэг дээр шинжээчийн дүгнэлт буюу ******* дүгээр зэрэглэлийг баримтлах шаардлагагүй учраас Иргэний хуулийн *******11 дүгээр зүйлийн *******11.*******-т зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 18 нас болон сэтгэцэд учирсан хохирлыг 100 хувь тогтоож өгнө үү гэсэн үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна..гэв.

 

Прокурор Н.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:                                                                                                                                                Анхан шатны шүүх тэжээгчээ алдсаны төлбөрийн хувьд Иргэний хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.*******.1 дэх хэсэгт заасан бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл тэтгэмжийг олгохоор заасныг 16 насанд хүртэл тэтгэмжийг олгохоор тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн үндэслэл тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж бага насны, насанд хүрээгүй болон суралцаж байгаа бол 18 насанд хүртэл гэж өөрчлөлт оруулах,  Сэтгэцэд учирсан хохирлын хувьд ямар нэгэн тусгайлан гаргах саналгүй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, хэр хэмжээ, хор уршигт тохирсон тул шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:                                                                                                     Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны  шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.*******.1-д суралцаж байгаа бол 18 нас хүртэл олгоно гэсэн өгүүлбэр байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа. Сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэлийг тодорхой дурдсан байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.******* дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өглөө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагаан хөтөл гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота Королла Фейлдэр/Toyota Corolla Fielder/ загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйл дэх "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх... -д аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчиж, зам орчны байдлыг шалгалгүйгээр тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийн, тус тээврийн хэрэгслийн хойно бие засахаар сууж байсан хохирогч дайрч амь хохирогчийн биед “..амь насанд аюултай хүнд гэмтэл..” учруулсны улмаас нас барсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх үйл баримт нь 

1. 1 дүгээр хавтаст хэргийн 11-120 дугаар талд авагдсан “….Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар тодорхой үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болон бусад зардал хэрэглэх 8.000.000 гаран төгрөг өгсөн байгаа. Би тухайн баримтаа гаргаж өгнө. Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан.  Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ухамсарлаж байгаа.....гэсэн шүүгдэгч ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг

 

2. 1 дүгээр хавтаст хэргийн *******-60 дугаар талд авагдсан “...Тухайн ослын улмаас гарсан зардал болон оршуулгын зардлаас ,000,000 төгрөг төлж барагдуулсан. Одоо дахин хохирлын талаарх баримт гаргаж өгнө. Би тухайн хэрэг гарсан үеэс хойш сэтгэл санаа маш хүнд байгаа. Нойргүй, хоол орохгүй байнгын сэтгэл санааны хямралтай сэтгэл санаа тогтохгүй маш хүнд байна. Тэр тусмаа амь хохирогчийн хүүхэд болох 6, настай 2 хүүхэд миний асрамжид байгаа учир тухайн 2 хүүхдийг хархаар бүр сэтгэл санаа хямарч хүнд байдалд байна. Ийм учир би сэтгэл санааны хувьд хүнд байдалд байгаа учир сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгомоор байна...”.гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

 

3. 1 дүгээр хавтаст хэргийн 6-0 дугаар талд авагдсан.. 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 0******* цаг орчмын үед манай төрсөн дүү болох над руу залгаад сандарсан байдалтай уйлаад юм яриад байхаар нь би унтаж байсан болохоор сайн ойлгохгүй байсан. Тэгээд хэсэг тайвшраад ярь гэсэн чинь ярьж чадахгүй байхаар нь хажууд чинь хүн байна уу гэсэн чинь байна гээд утсаа өгсөн. Тэгсэн чинь утсыг нь авахаар нь би юу болсныг нь ч мэдэлгүй хаана байна гэсэн чинь нэг хар толгойн ард байна гэхээр нь би хувцсаа өмсөөд явсан. Тэгсэн чинь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ******* дүгээр багт байх Цагаан хөтөл гэх газар байсан. Тэгээд утсаар ярьж байгаад яваад очсон чинь нэг эмэгтэй хүн өнгөрчихсөн байдалтай хажууд нь манай дүүгийн улсын дугаартай Toyota Fielder маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би хүн өнгөрсөн байгааг хараад юу болсон талаар нь асууж чадахгүй балмагдаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Намайг очиход ,, нар байсан. Намайг очиходоос архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл манай дүүын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Надад ямар нэгэн зүйл яриагүй байна......гэсэн гэрч Р.Энхболдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

 

*******. 1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дугаар талд авагдсан “.. Би 202******* оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад 22 цагийн орчим, хоёр ирж аваад ойрхон хөдөө явчхаад ирье гэхээр нь суугаад Баянхонгор сумын 6 дугаар багийн 8-р гудамжнаасг аваад Баянхонгор сумын Баян-овоо сум руу хөдөлсөн. Тэгээд, замдаа Баянхонгор аймгийн төвөөс гараад зогсож байгаад 2 пиво гаргаад ирэхээр нь бид дөрөв 2 ширхэг 2,******* литрийн Сэрүүн гэх нэртэй пиво уучхаад цааш хөдөлсөн. Тэгээд явж байгаад очих гэж явсан айлаа шөнө болсон байсан болохоор олохгүй байсан. Тэгээд Баян-Овоо сумын ******* дүгээр багт байх Цагаан хөтөл гэх газраар өгсөж байсан чинь буугаад шээе гэсэн чинь машинаа зогсоогоод буугаагүй үлдэхээр нь , бид 3 шээх гээд буусан. Тэгээд би буугаад бие засах гээд цаашаа явж байгаад эргээд харсан чинь машинаа ухраагаадг дайрсан. Тэгэхээр нь би буцаж гүйгээд хүн алчихлаа шүү дээ гээд орилоод гүйж очоод машин дээр нь цохисон чинь жолооч болох машинаас буугаад ирсэн. Тэгэхээр нь би чи манай найзыг алчихлаа шүү дээ гэсэн чинь харснаа яана аа би хүн алчихлаа гээдг тэврээд авсан....гэсэн гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

 

*******. 1 дүгээр хавтаст хэргийн *******-******* дугаар талд авагдсан “.. Би 202******* оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад 22 цагийн орчим, залгаад уулзъя гээд уулзсан юм. Тэгсэн чинь залгаад ойрхон хөдөө явчхаад ирье гэхээр нь Жавзанпагмыг очиж аваад тэндээсн гэр рүү явжг аваад би гэртээ 3 ширхэг 2,******* литрийн Сэрүүн гэх пиво аваад тавьсан байснаа аваад Баянхонгор аймгийн Баян-Овоо сум руу хөдөлсөн. Тэгээд замдаа Баянхонгор аймгийн төвөөс гараад зогсож байгаад 2 ширхэг 2,******* литрийн Сэрүүн гэх нэртэй пиво уучхаад цааш хөдөлсөн. Тэгээд явж байгаад Баян-овоо сумын ******* дүгээр багт байх Цагаан хөтөл гэх газар очиж үлдсэн 1 ширхэг пивоо уучхаад хөдлөөд өгсөж байсан чинь буугаад шээе гэсэн чинь машинаа зогсоогоод буугаагүй үлдэхээр нь, Оюунтуяа бид 3 шээх гээд буусан. Тэгээд би цаашаа явж шээчхээд зогсож байсан чинь хойшоо ухраадг машинаараа дайрсан. Тэгэхээр нь бид нар орилоод яваад очсон чинь нүүр хэсгээс нь цус гарчихсан хэвтэж байсан чинь машинаас бууж ирээд тэвэрч аваад уйлаад байсан. Тэгээд яах учраа олохгүй байж байгаад ахыгаа дуудъя гээд дуудсан удалгүй ах нь ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн гэрч М.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

 

6. 1 дүгээр хавтаст хэргийн 111-113 дугаар талд авагдсан “...Toyota Corolla Fielder маркийн улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйл дэх "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх... -д аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй, Амь хохирогч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна..Toyota Corolla Fielder маркийн улсын дугаартай автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...гэсэн Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээч Т.Түвшинбаатарын 202******* оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *******6/******* 2*******/*******1******* дугаартай дүгнэлт,

 

. 1 дүгээр хавтаст хэргийн 8-103 дугаар талд авагдсан “...1.Талийгаач ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед их тархины баруун орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины суурь харааны зөрлөг хэсгийн аалзан хальсан доор цус харвалт, гавлын зүүн ар дунд хонхрын шугаман хугарал, эрүү ясны хугарал, хуйхны цус хуралт, духны голд үстэй хэгсгээс доош баруун хөхлөг сэртэн хүрж төгссөн шарх, зовхи, хацар, эрүү, шилбэ, шууны цус хуралт, хамрын нуруу, самсаа, эрүү, хэвлий, хавирганы нум, хөх, тохой, өвдөг, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх их тархины баруун орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины суурь харааны зөрлөг хэсгийн аалзан хальсан доор цус харвалт гэмтэл нь *******.1.3-т, дээрх авлын зүүн ар дунд хонхрын шугаман хугарал гэмтэд нь *******.1.2-т зааснаар ХҮНД, дээрх эрүү ясны хугарал гэмтэл 3.2.1-т зааснаар хүндэвтэр, бусад гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

 

Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба үхэлд шууд хүргэнэ. Талийгаач зам тээврийн ослын улмаас хавсарсан олон гэмтлээр нас баржээ.Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач ийн цогцсоос авсан арчдас наалдцын шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй..”  гэсэн Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 202******* оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

           

Шүүгдэгч нь 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 0*******-0******* цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэр, Цагаан хөтөл гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота Королла Фейлдэр/Toyota Corolla Fielder/ загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйл дэх "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх... -д аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчиж, зам орчин байдлыг шалгалгүйгээр тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийн, тус тээврийн хэрэгслийн хойно бие засахаар сууж байсан хохирогч дайрч амь хохирогчийн биед “..амь насанд аюултай хүнд гэмтэл..” учруулсны улмаас нас барсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.10 дугаар зүйлийн 3-д заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь нас хохирсон гэсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ын гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “...Анхан шатны шүүх миний сэтгэцэд учирсан хохирлыг буруу, дутуу тооцон гаргуулсан, 2 хүүхдэд тогтоосон тэтгэмжийн зөрүүг 16 нас хүртэл олгохоор шийдвэрлэснийг 18 нас хүртэл тогтоолгох, 2 хүүхэд өнчин үлдэж, сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд байна, шүүгдэгч ******* гомдолтой..” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. 

 

Хэрэгт авагдсан баримтаар бага насны буюу - настай, хүү А.Жигжидсамбуу, нар нь талийгаач н асрамжид байсан болох нь тогтоогдсон байна.

1. Иргэний хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.3-д Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна...*******08.*******.1-д “...бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл..” хугацаанд нөхөн төлнө ... гэжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх хохирогч нас нарснаас учирсан гэм хорын хохирол болох нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаас тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж нас барсан хохирогчийн асрамжид байсан бага насны 2 хүүхдэд олгох төлбөрийн хэмжээг тогтоохдоо Иргэний хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.*******.1-дэх хэсгийг буруу тайлбарлан, шүүгдэгч оос төлбөр гаргуулах үүргийг нас барсан хохирогчийн асрамжид байсан бага насны 2 хүүхдийг 16 нас хүртэл тогтоож шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг хязгаарласан шийдвэр болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч оос нас барсан хохирогчийн асрамжид байсан хүүхдүүдэд нөхөн төлүүлэхээр тогтоосон төлбөрийг Иргэний хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.*******.1-д нийцүүлэн бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нөхөн төлүүлэхээр, өөрчлөн шийдвэрлэх нь зүйтэй байна.            

2. Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн шинжээч нарын 202******* оны 02 дугаар сарын 1*******-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтээр “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байгаа, сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах” талаар дүгнэлт гарсан байна.

 

Монгол Улсын дээд шүүхээс 2023 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 2******* дугаартай тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дугаар зүйлд хохирогч нас барсан бол Иргэний хуулийн *******11 дүгээр зүйлийн *******11.*******-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор зохицуулжээ.

 

            Мөн Иргэний хуулийн *******11 дүгээр зүйлийн *******11.*******-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ.        

            Гэтэл анхан шатны шүүх нь Иргэний хуулийн *******11 дүгээр зүйлийн *******11.*******-д заасан “..Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан..” гэх заалт нь зөвхөн санаатай гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт хамаарах заалт бөгөөд харин болгоомжгүй гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогчийн ар гэрт сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн хохирлыг гаргуулах бөгөөд уг заалтыг баримтлахгүй ..гэж Иргэний хуулийн *******11.******* дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.             

           

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэдэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй” буюу энэ хуулийн тусгай ангид нэрлэн заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэх ойлголт бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний сүбьектив шинжээс үл хамаарахаар хуульд тусгасан байна.

 

            Иймд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу ,000.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч оор нөхөн төлүүлэх өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг статистик таамаглалд үндэслэсэн хийсвэр тооцооллоор буюу нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцох нь Иргэний хуулийн 2 дугаар зүйлд заасан зорилт, зарчимтай нийцэхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн шүүх хуралдаанд гаргасан “нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шийдвэрлүүлэх” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. 

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрт 1*******,000,000 төгрөгийг урьдчилан төлснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн авсан болохоо илэрхийлж, баримтыг ирүүлсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Долзодмоод олговол зохих ,000,000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй.  

 

            Дээрх үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “Хохирогчид учирсан гэм хорын төлбөр, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг хууль заасан хэмжээгээр гаргуулах..” агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.******* –т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 202*******/ШЦТ/3*******6 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

дахь заалтад

“... Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******08 дугаар зүйлийн *******08.3, *******08.*******.1, ************** дүгээр зүйлийн **************.1-д зааснаар шүүгдэгч оос 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүү мөнгө болох 262.*******00 төгрөгийг сар бүр гаргуулж хүүхдүүдийг 16 нас хүртэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэснийг

“... Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******08 дугаар зүйлийн *******08.3, *******08.*******.1, ************** дүгээр зүйлийн **************.1-д зааснаар шүүгдэгч оос 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүү мөнгө болох 262.*******00 төгрөгийг сар бүр гаргуулж бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай..” гэж,

8 дахь заалтад

“... Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, *******11 дүгээр зүйлийн *******11.3-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг ******* дүгээр зэрэглэлээр тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгийг **************. дахин тэнцэх хэмжээгээр үржүүлж 30.3*******3.*******00 төгрөгөөр тогтоосугай...” гэснийг

“...Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, *******11 дүгээр зүйлийн *******11.*******-д зааснаар шүүгдэгч оос амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр ,000,000 /ерэн есөн сая/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.. гэж тус тус өөрчилж,

дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10-12 дугаарлалтыг -11 гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт 1*******,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            

ДАРГАЛГАЧ,ШҮҮГЧ Ч.Баярцэнгэл 

ШҮҮГЧИД Ерөнхий шүүгч Т.Ганчимэг

 Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг