Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 149/ШШ2026/00054

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 1*******9/ШШ2026/0005*******

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг би Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* ******* дүгээр баг, Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сум 5 дугаар баг, ******* гудамж тоотод *******3 тоотод оршин суух, /РД:МР 72012206/, , / РД:МР72100*******11/ нарт холбогдох 2.2*******6.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ.. Хариуцагч овогтой 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Аж ахуй, бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 5.000.000 төгрөгийг 36 сарын хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хавсралтанд заасны дагуу сар бүр 13*******.000 төгрөгийн эргэн төлөлт хийх байсан боловч эргэн төлөлтийг төлөхгүй байгаа нь ******* эрхлэлтийг дэмжих санд хохирол учруулсаар байна. Т. нь зээлийн үлдэгдэл болох 2.*******76.000 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Т. болон түүний батлан даагч А. нараас зээлийн гэрээний үүрэг болох 2.*******76.000 төгрөгийг гаргуулан Сэлэнгэ аймгийн ******* эрхлэлтийн дэмжих сангийн 100130037010 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* нэхэмжилсэн 2.*******76.000 төгрөгийн нэхэмжлэлийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А. миний бие Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* нэхэмжилсэн 2.*******76.000 төгрөгийн нэхэмжлэлийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* газар нь хариуцагч Т., А. нараас зээлийн гэрээний үүрэгт 2.*******76.000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2.*******76.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* газар нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дугаар зүйлийн 75*******.1 -д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* 2.*******76.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дүндэвийн , нар нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.******* дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ