| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2026/04155/И |
| Дугаар | 191/ШШ2026/04314 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2026/04314
2026 03 24 191/ШШ2026/04314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* ******* ******* ХХК /РД: *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* ******* нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан өгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 20-07-19-нд 7104178769 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 12,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.55%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 787 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 9,9,067.70 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024-04-09 өдрийн 101/2024/09887 тоот захирамжаар Хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд, Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******ыг эрэн сурвалжлуулж өгнө үү. гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 02 ******* сарын 12-ны өдрийн ТЗ101/663 *******тай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2024 оны 10 ******* сарын 30-ны өдрийн А/24/102 *******тай Гүйцэтгэх захирлын тушаал, 2025 оны 12 ******* сарын 24-ний өдрийн 10/145 тоот Итгэмжлэл, 20 оны 07 ******* сарын 19-ний өдрийн Р20195247 *******тай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 20 оны 07 ******* сарын 19-ний өдрийн 7104178769 *******тай Цахим зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/09887 ******* захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 03 ******* сарын 11-ний өдрийн 191/ШЗ2026/148 ******* нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Г.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс Г.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/09887 ******* захирамжаар Г.******* нь Баянзүрх дүүрэг, ******* ******* , ******* лол, , тоот гэх хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.******* нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 20 оны 07 ******* сарын 19-ний өдрийн Р20195247 *******тай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 20 оны 07 ******* сарын 19-ний өдрийн 7104178769 *******тай Цахим зээлийн гэрээ зэргээр Г.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Г.******* нь Баянзүрх дүүрэг, 25 ******* , ******* лол, , тоот гэх хаягт бүртгэлтэй гэжээ.
3.3. Г.******* нь Баянзүрх дүүрэг, 25 ******* , ******* лол, , тоот гэх хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 ******* зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.1, 3 ******* зүйлийн 3.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 ******* зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК /утас: 8919-06, 8009-29*******/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА