Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/07      

 

 

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Мягмарсүрэн;

Хохирогч: *******/цахим/, түүний өмгөөлөгч Б.Бурмаа;

Иргэний хариуцагч: *******, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар;

шүүгдэгч *******/цахим/, түүний өмгөөлөгч Б.Дашдорж/цахим/;

                       шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны дүгээр сарын 0-ны өдрийн 2025/ШЦТ/3******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч *******ын гаргасан гомдлоор ******* холбогдох эрүүгийн 20008033 дугаартай хэргийг 2025 оны ******* дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл , эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын дүгээр багийн -02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай овогт /регистрийн дугаар МЮ9**************06, иргэний бүртгэлийн дугаар 3*******052*******59 /,

 

2. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын дүгээр багийн нутаг “Угдайн эх” гэх газарт улсын чанартай А0*******3 чиглэлтэй хатуу хучилттай замд 202 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 202 оны 7 дугаар сарын 0-ний өдөрт шилжих шөнийн 05 цаг ******* минутын орчимд Нэт Капитал (Net Capital) банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн тоёота приус (Toyota Pruis) ******* загварын -99 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, .... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн .3-д "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", мөн дүрмийн *******.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", мөн дүрмийн *******.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна' гэсэн заалтуудыг зөрчиж, замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.3-д тус тус зааснаар шүүгдэгч ******* холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

 

- Шүүгдэгч овогт ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,тогтоомж  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн , 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч овогт ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 2 сар /гурван жил хоёр/ сарын   хугацаагаар хасаж, ******* /нэг / жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

              - Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар шүүгдэгч ******* гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг  хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн -д зааснаар шүүгдэгч *******  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч *******  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж,

- Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 97 дугар зүйлийн 97.3, 50 дугаар зүйлийн 50.-д зааснаар шүүгдэгч *******аас авто машины үнэ 8,277,000 төгрөгийг, иргэний хариуцагч *******аас 0,38,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч *******д олгохыг Сэлэнгэ, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******гийн цаашид гарах эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн 2-д зааснаар иргэний нэхэмжлэгч хуулийн этгээд “Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК”-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжилсэн 5,73,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.-д зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдаж,

            - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн -д зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Гантулгаас 5,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, хохирогч *******гийн хөөргө, дээл, орос хромын үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 2******* дугаар зүйлийн 2*******.2, 5 дүгээр зүйлийн 5.3-д зааснаар хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тооцож, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх  төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу ,088,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******аас ,088,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн *******..-д зааснаар шүүгдэгч *******аас 8,37,273 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг 3 жил 2 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж хэрэгжүүлсэн үеэс эхэлж тоолохыг  Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн .5-д зааснаар шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

. Иргэний хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“... Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны дүгээр сарын 0-ны өдрийн 2025/ШЦТ/3******* дугаар шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Миний бие ******* 202 оны 7 дугаар сарын 0-ний өдөр Баянхонгороос сум руу явж байхад иргэн ******* өөрөө сайн дураараа машин авч жолоодсон. Машин жолоодох гэхэд хэчнээн хориод байхад тоохгүй унаад явсан. Тэр хүнийг архи уусан байсныг би мэдээгүй. Энэ хүний учруулсан хохирлоос 0.38.000 төгрөгийг надаас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Иймд иргэний хариуцагч *******аас 0,38,000 төгрөгийг гаргуулах гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

 

5. Прокурор Н.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ:

“...Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны дүгээр сарын 0-ны өдрийн 3******* дугаартай шийтгэх тогтоолоор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.3 дахь заалтад зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. *******ыг иргэний хариуцагчаар тогтоож, хохирлын 038,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэж дүгнэж байна...” гэв.

 

6.Хохирогчийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

7. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Х. Мөнхбаатар давж заалдах шатны шүүх  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-д заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар иргэний хариуцагч *******аас 0,38,000 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгох гэсэн хэсгийг хүчингүй болгуулах саналтай байна...” гэв.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах шатны шүүх  шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны   дүгээр сарын -ний өдрийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт шалгавал зохих асуудал, баримтууд болон дүгнэлтийн асуудал, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэл тохирсон байна. Ийм учраас хууль хэрэглээний буюу тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэх тогтоол гарсан байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                       

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар ******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч *******ын гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын дүгээр багийн нутаг “Угдайн эх” гэх газарт улсын чанартай А0*******3 чиглэлтэй хатуу хучилттай замд 202 оны 7 дугаар сарын 03-наас 7 дугаар сарын 0-ний өдөрт шилжих үүрийн 05 цаг ******* минутын орчимд Нэт Капитал (Net Capital) банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Тоёота Приус (Toyota Pruis) ******* загварын -99 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг (0.6%) согтуугаар жолоодож, замын хөдөлгөөнд оролцох улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, .... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн .3-д "...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...", мөн дүрмийн *******.2. "...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...", мөн дүрмийн *******.3 "...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...' гэсэн заалтуудыг зөрчиж, замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******гийн эрүүл мэнд хүнд хохирол, эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна. 

 

Дээрх үйл баримт нь:

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд: “...автобуснаас *******ийг тосож аваад аймгаас эргээд сум руу 02 цаг өнгөрч байхад гарсан...”,  “...аймгаас гарахдаа баруун талын Самбартай хөтөл дээр зогсоод Одонтунгалаг шил архи задлаад түүнийг Одонтунгалаг бид хоёр хувааж уусан. Тэгээд би цаашаа хөдлөхөөс өмнө унтаад өгсөн юм. Гэтэл л нэг мэдэхэд осолд орсон, өндийгөөд харахад машин шатаад байж байхаар нь босох гэтэл босож чадахгүй, нүүр ам шороо болсон байсан...”/хх 3-6/,

 

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд:”...аймгаас *******ийг хамт аваад гарч яваад бид гурав Самбартай хөтөл дээр зогсоод ******* надад шил архи авч ирсэн гээд гаргаад тэрнээс би надад ахиухан хийгээд өгчих гэж уугаад тэгээд унтсан байх өөр санах юм бол байхгүй байна нэг мэдэхэд машин шатаж байсан хажууд хүмүүс дуугараад байх шиг байсан...”/2хх-ийн 7/,

 

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн:  “... нэг мэдэхэд осол болсон байсан. Машины хажууд сэргэсэн. Намайг сэрэхэд машин шатаж байсан...”, “...нийт дүнгээрээ 6,*******7,685 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан байгаа. Одоо үлдэгдэл нийт 56,*******7,685 төгрөг нэхэмжилж байгаа юм...”/3хх9/,

 

Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд: “...*******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 8,37,273 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...”/хх55-56/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Халиуны мөрдөн байцаалтын шатанд:”...одоо 3,*******0,000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа...”, “...манай байгууллагаас зүгээс барьцаа хөрөнгө нь ослын улмаас эвдрэл гэмтэлтэй ахин ашиглах боломжгүй учир тухайн автомашины зээлийг бүтнээр хаалгах хүсэлтэй байна. Учир нь манай байгууллага барьцаагүй болсон...” /хх63/,

 

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч О.Халиуны: “...хариуцагчийн үндсэн зээл нь *******,200,000 төгрөг, хүүгийн хуримтлал 3,53,0000 төгрөг буюу өнөөдрийн дүнгээр нийт 5,73,000 төгрөгөөр зээл хаагдахаар байгаа....”/3хх52/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд:”.... манай аймгийн төв намд ажиллаж байсан сумын иргэн Жанлав гэж хүнд *******д өгүүлэхээр бэлнээр  мөнгө өгсөн. Би мөнгөн дүнг нь санахгүй байна. Тухайн мөнгө нь сонгуулийн зардал бөгөөд Жавхлан нь өөрөө зарцуулахаар өгсөн мөнгө байсан юм. Тухайн үед ажилласан хүмүүсийн мөнгийг тал хагасыг нь өгөөгүй зүйл байгаа...”/хх75-76/,

 

Иргэний хариуцагч *******ын мөрдөн байцаалтын шатанд:”...Бөмбөгөр сумын наад талд ирэхэд нөгөө эмэгтэй шээе гээд тэгээд зогссон би тэгээд бас бууж шээчхээд тамхи татчихаад жолоо дээрээ суух гэхэд Одонтунгалаг жолооны ард суусан байсан тэгэхээр нь би буу Бөмбөгөр сум ойрхон байна архи уусан юм чинь болохгүй цагдаа байж магадгүй болохгүй гээд хэд хэдэн удаа хэлсэн тэгсэн зүгээрээ гээд буухгүй байсан тэгэхээр нь би хойд суудалд орж суусан тэгэхэд Жавхлан согтоод хойд суудал дээр унтаж байсан тэгээд хөдөлж яваад Одонтунгалаг нэг машин гүйцэт төрүүлээд иргээд эгнээ байр руугаа орж чадахгүй шороон зам руу ороод осолд орсон...” /2хх 85-86/,

 

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч *******ын: “...замд явж байтал ******* шээс хүрээд байна бие засаадахъя гэж хэлсэн. Тэгээд Бөмбөгөр сумын наад талын саад дээр зогссон. Би өөрөө гараад бие засчхаад тамхи татаж зогсож байхад машины хаалга дуугараад ******* ороод суусан. Би тамхиа татчихаад машиныхаа жолоо дээр суух гэтэл ******* суусан байсан. Тухайн үед бороо орж байсан. Буугаарай би жолоо баръя мэдэхгүй зам дээр харанхуй шөнө байна гээд ******* хэд хэдэн удаа хэлсэн. Тэгээд цаашаа ******* машин унаж яваад нэг машин гүйцэт түрүүлэхээр болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Би нэг сэрэхэд замын хажууд хэвтэж байсан. Тэгээд машин нь шатаад хамраас нь утаа гарсан байдалтай байсан. Би буух гэсэн чинь хөл гишгэж болоогүй мөлхөж буусан. Тэгээд цаанаас хүмүүс дуугараад *******, ******* хоёрыг гаргаад тэгээд Бөмбөгөр сумын эмнэлэг дээр очоод энэ 2 ухаан орох шиг болсон...”/3хх55/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд :”...Баянхонгор аймгийн төвөөс гараад 95 км орчим явж байтал цагаан өнгийн Тоёота приус-******* маркийн тээврийн хэрэгсэл хажуу талаар гүйцэж түрүүлээд үндсэн зам руу ороод дараа нь эсрэг урсгал руу ороод шууд замын урд хэсэг рүү онхолдсон...”,”...бид нарыг очиход тухайн автомашины урд копут хэсгээс шатаж эхэлж байсан. Тухайн авто машиныг эмэгтэй хүн жолоодож явсан ба тэр эмэгтэй машины жолооны хүрдний ард сууж байсан. Очиход машинд 3 хүн явсан ба 2 эрэгтэй машинаасаа буучихсан байсан.. Тэгээд жолооч эмэгтэйг бид нар машинаас гаргаад түргэн тусламж, цагдаа руу дуудлага өгсөн юм. Тухайн осол өнөөдөр өглөө 05 цаг ******* минутын орчимд болсон....” /хх80-82/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд:”... тухайн осолдсон машин дотор байсан 3 хүнийг бид нар гаргаад тухайн газар сүлжээгүй байсан учир би Бөмбөгөр сум ороод цагдаа дуудсан..., “...машиныг эмэгтэй хүн жолоодож явсан ба машин дотор өөр хоёр эрэгтэй хүн байсан. Тэр хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан. Тэр хүмүүсийн нэг нь хөл нь хугарсан байх шиг байсан бөгөөд бид нар тэр хүнийг эмэгтэй жолоочтой нь хамт машинаас гаргаж нөгөө эрэгтэй нь өөрөө машинаас буусан...”/2хх7-8/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд: “...осолдсон машин дээр очиход жолооч нь эмэгтэй хүн байсан мөн тухайн машин дотор хоёр эрэгтэй хүн байсан ба хоёулаа машинаас бууж ирсэн боловч машин жолоодож байсан эмэгтэй нь машины рүльд хавчуулагдсан байдалтай байсан. Бид хэд тухайн эмэгтэйг жолооноос гаргаж аваад 00-200 метр зайд газарт хэвтүүлсэн бөгөөд нөгөө эрэгтэй хүмүүс нь согтуу байгаа мэт өөрийгөө авч явах чадваргүй байсан. Бид тухайн автомашин дээр очиход хамраас нь утаа гарсан мөн жижиг жижиг гал гарч байсан ба машин доторх хүмүүсийг авраад машинаас холдоход машин шатаж эхэлсэн. Тэгээд бид цагдаад дуудлага өгсөн....”/2хх5-53/,

Гэрч Г.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд:”... Намайг очиход приүс ******* маркийн машин байсан бөгөөд урд хамар хэсгээс гал гараад нэлээн авалцсан хүн ойртох ямар ч боломжгүй байсан тухайн машинд байсан хүмүүс 3 зорчигчийг Баян-Өлгий аймаг руу явж байсан залуучууд машинаас нь гаргасан гээд машинаас зайдуулсан байсан. Тухайн машинд эмэгтэй 2 эмэгтэй хүн зорчиж явсан байсан эрэгтэй нь ямар ч ухаангүй нөгөө эмэгтэй, эрэгтэй нь болоод байсан тэгээд удаагүй сумын эмнэлэг ирээд аваад явсан уулзах боломж олдоогүй аварсан гэх залуучуудаас асуухад тухайн тээвэр хэрэгсэл тэд нарын урд явж байгаад гэнэт замаасаа гараад тавихад осолд орсон тухайн машины үрүүл дээр эмэгтэй нь осолд орсны дараа байхаар нь татаж буулгасан гэсэн өөр ямар нэг зүйл хэлээгүй. Тэгээд удаач үгүй машин юу ч үгүй болж бүрэн шатаж дууссан...”зэрэг мэдүүлсэн мэдүүлгүүд /2хх58-59/,

 

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 202 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 9250 дугаар: “..... Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ..5-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...”/хх-08-3/,

 

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаар: “... 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна..., ...3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...”/2хх*******2-*******/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн  202 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар:....“тоёота приус-*******” маркийн -99 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ 26,000,000 төгрөг, ...шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 202 оны 7 дугаар сарын 0-ний өдрийн байдлаар 28,250,000 төгрөг болохыг тогтоов....”/хх*******0-*******/,

 

Хөрөнгийн үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн  202 оны дүгээр сарын 3-ны өдрийн 22 дугаар: “....даавуун дээл үнэ 220.000 төгрөг,...шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 202 оны 7 дугаар сарын 0-ний өдрийн байдлаар 220.000 төгрөг болохыг тогтоов....”/хх3-35/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 9*******53 дугаар:”...202 оны 7 дугаар сарын байдлаар 2,700,000  төгрөгөөр тогтоов...”. зэрэг  дээрх дүгнэлтүүд /2хх*******9-32/,

 

  • хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх7-25/,

 

  • зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан замын байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх26-29/,

 

  • Мөрдөгчийн 202 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай магадалгаа /хх*******-*******6 /,

 

  • жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, промилл согтолттой гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх36-0/,

 

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх*******-35/, зэрэг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн , 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч овогт ийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.3-д  тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:“... Энэ хүний учруулсан хохирлоос 0,38,000 төгрөгийг надаас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байх тул тухайн заалтыг хүчингүй болгож өгнө үү ...”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “... хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...”;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн -д  “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...”;

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.-д “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 50 дугаар зүйлийн 50.-д “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...”,”... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...”,

 энэ хуулийн 99 дүгээр зүйлийн 99..-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд: “...Самбартай хөтөл дээр зогсоод Одонтунгалаг шил архи задлаад түүнийг Одонтунгалаг бид хоёр хувааж уусан...”/хх 3-6/,

 

анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн:  “... намайг сэрэхэд машин шатаж байсан...”, “...нийт дүнгээрээ 6,*******7,685 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан байгаа. Одоо үлдэгдэл нийт 56,*******7,685 төгрөг нэхэмжилж байгаа юм...”/3хх9/,

анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч *******ын: “...цаашаа ******* машин унаж яваад нэг машин гүйцэт түрүүлэхээр болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Би нэг сэрэхэд замын хажууд хэвтэж байсан...”/3хх55/,

 

гэрч мөрдөн байцаалтын шатанд :”... тухайн авто машиныг эмэгтэй хүн жолоодож явсан ба тэр эмэгтэй машины жолооны хүрдний ард сууж байсан...”, /хх80-82/,

 

гэрч мөрдөн байцаалтын шатанд:”... эмэгтэй жолоочтой нь хамт машинаас гаргаж нөгөө эрэгтэй нь өөрөө машинаас буусан...”/2хх7-8/,

 

гэрч мөрдөн байцаалтын шатанд: “...осолдсон машин дээр очиход жолооч нь эмэгтэй хүн байсан..., ...машин жолоодож байсан эмэгтэй нь машины рүльд хавчуулагдсан байдалтай байсан....”/2хх5-53/,

 

гэрч Г.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд:... осолд орсон тухайн машины үрүүл дээр эмэгтэй нь осолд орсны дараа байхаар нь татаж буулгасан гэсэн өөр ямар нэг зүйл хэлээгүй....”зэрэг мэдүүлсэн мэдүүлгүүд /2хх58-59/,

 

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, промилл(0,6%) согтолттой гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх36-0/

 

Хөрөнгийн үнэлгээний “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн  202 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар:....“тоёота приус-*******” маркийн -99 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ 26,000,000 төгрөг....”/хх*******0-*******/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч *******  нь 202 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 0-нд шилжих үүрийн 05 цаг ******* минутын орчимд тоёота приус ******* маркийн -99 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг  согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох улсын Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчиж, замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүнд, эд хөрөнгөд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцах үүрэгтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 0-ний өдрийн “Иргэний хариуцагчаар татах тухай” тогтоолд “...тоёота приус ******* маркийн, -99 СЭН улсын дугаартай, тээврийн хэрэгсэл осолдож иргэн *******гийн биед хүнд хохирол учирсан гэх хэрэгт хохирогч, өмгөөлөгч нар нь хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирол, эд хөрөнгийн хохирлыг нэхэмжилж байх тул  гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн  болон  эд хөрөнгийн бус хохирлыг  хууль ёсоор хамтран хариуцвал зохих оролцогч *******ыг  иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон 20008033 дугаар хэрэгт иргэний хариуцагчаар татсугай ...” гэсэн үндэслэлээр энэ эрүүгийн хэрэгт *******ыг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол үндэслэлгүй байна.

 

Учир нь: *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг, шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрлийг өөрөө хүсэж шилжүүлсэн үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад  бүрэн тогтоогдоогүй, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох улсын Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчиж, замын хажуу руу онхолдон, зам тээврийн осол гаргаж хохирогчийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан  үйл баримт нотлогдон тогтоогдсон.          

 

Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй…гэжээ.   

 

Гэтэл энэ хэргийн хувьд тоёота приус ******* маркийн, -99 СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч нь хохирогч ******* бөгөөд өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг *******т шилжүүлэн өгсөн боловч хэрэгт үйлдэгдсэн цаг хугацаанд ******* нь тээврийн хэрэгслийг жолоодоогүй, шүүгдэгч ******* нь *******гийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодон хохирол учруулсан байна.

 

Иймд анхан шатны шүүхийн “...гэрч *******ыг иргэний хариуцагчаар татан оролцуулсан мөрдөгчийн тогтоол үндэслэлтэй, иргэний хариуцагч нь жолоогоо согтууруулах ундаа хэрэглэсэн шүүгдэгч ******* шилжүүлсэн, шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан нь хоорондоо шалтгаант холбоотой,  уг гэмт хэргийг гарахад нөлөөлсөн, ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн шүүгдэгч ******* жолоог шилжүүлж улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоог шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн тул хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг зохих хувь хэмжээгээр төлж барагдуулах үүрэгтэй...” гэж төлбөрийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 99 дүгээр зүйлийн 99., энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50., Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн ******* дугаар зүйлийн 2. дэх хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна.

 

Гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.-д заасан үндэслэл бүрдсэн байхыг шаарддаг. Тухайлбал, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байх, тухайн үйлдэл эсхүл эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь гэм буруутай байх гэсэн нөхцөл бүрдсэн үед гэм хорыг арилгах үүрэг үүсэх үндэслэлтэй.

 

Иймд, 2025 оны 7 дугаар сарын 0-ний өдрийн “Иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  шүүгдэгч  *******аас  гэм  хорын хохиролд  8,625,000  төгрөгийг

гаргуулж, хохирогч *******д олгохыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай гэж өөрчлөн шийдвэрлэж, *******ын  гомдлыг хангах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн хэсгийн .-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны дүгээр сарын 0-ны өдрийн 2025/ШЦТ/3******* дугаар шийтгэх тогтоолын......

  6 дахь заалтад:                                                                                                                 “.. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 97 дугар зүйлийн 97.3, 50 дугаар зүйлийн 50.-д зааснаар шүүгдэгч *******аас авто машины үнэ 8,277,000 төгрөгийг, иргэний хариуцагч *******аас 0,38,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч *******д олгохыг Сэлэнгэ, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай..” гэснийг 

 

“ Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 50 дугаар зүйлийн 50.-д  тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******аас 8,625,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай..” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн -д заасныг баримтлан Мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 0-ний өдрийн “Иргэний хариуцагчаар татах тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0. дүгээр зүйлийн , 2-д зааснаар Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.ГАНЧИМЭГ

 

                       ШҮҮГЧИД                     Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

                                                                         В.ЦЭЦЭНБИЛЭГ