Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2026/00321

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-**, С******* Т*******, ** давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б**** аймаг, Х*******-******* сум, ** дүгээр баг, ** хороо, ** гудамж, ** тоотод оршин суух С.Б*******эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 704,033.51 /долоон зуун дөрвөн мянга гучин гурван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00233/И иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....С.Б*******ээс 704,033.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******-Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч С овогтой Б******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 704,034 төгрөг төлөхөө илэрхийлсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.Б*******эд холбогдох 704,033.51 /долоон зуун дөрвөн мянга гучин гурван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч С.Б******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 704,033.51 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б*******эд холбогдох 704,033.51 /долоон зуун дөрвөн мянга гучин гурван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг хариуцагч С.Б******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 10,724 /арван мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөг, хариуцагчаас 10,724 /арван мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА