Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 304/ШШ2026/00333

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Х*******даваа би,

Нэхэмжлэгч: Д*******-******* аймаг, Д******* сум, Д******* Ю******* *******д байрлах Х******* ******* а******* к******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Х*******-Ө сум, ** дугаар багт оршин суух Ц.Чт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00298/И иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ******* а******* к******* ТӨХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Ц.Чаас 3,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гээд төлсөн баримтаа гарг******* өгөв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ******* а******* к******* ТӨХХК нь хариуцагч Ц.Чт холбогдох 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Ц.Ч нь нэхэмжлэгч Х******* ******* а******* к******* ТӨХХК-ийн нэхэмжилсэн 3,750,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х******* ******* а******* к******* ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Чт холбогдох 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Ц.Ч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА