2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2026/04319

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 24 191/ШШ2026/04319

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* ******* ХХК /РД: *******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Иргэн Ц.******* нь манай компанитай 2022 оны 12-р сарын 24-ний өдөр ЭР-БЗГ/2022-82004 барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,64,90.00 төгрөгийг сарын 2.78%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Ц.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Hisense 6A6H 6 4K android TV зурагт "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Ц.******* нь ЭР-БЗГ/2022-82004 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2026 оны 02-р сарын 03-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу ,4,028.99 /Таван сая гурван зуун хорин дөрвөн мянга хорин найман төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөг төлөх байснаас 481,700/Дөрвөн зуун наян нэгэн мянга долоон зуун төгрөг/ төгрөг төлж, үлдэгдэл 4,842,8.99 /Дөрвөн сая найман зуун дөчин хоёр мянга гурван зуун хорин найман төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрч гэрээний үүргээ зөрчин 1009 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Мөн бүртгүүлсэн хаяг , вот хаягаар дахь манай байгууллагаас харилцагчийг зээл авах бүрт ******* *******, : хороолол, байр ******* дундын анхан шатны шүүх үүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус Ургийн з засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож дахь ******* дундын анхан шатны шүүхийн 312/Ш02/0816 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд Ц.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2460 тоот Итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЭР-БЗГ/2022-82004 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, дахь ******* дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 202 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШЗ202/0816 дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

2.2 Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШЗ2026/14833 дугаартай нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Ц.*******ы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс Ц.*******ы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... дахь ******* дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 202 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШЗ202/0816 дугаар захирамжаар Ц.******* нь , ******* ******* -- тоот гэх хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.******* нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЭР-БЗГ/2022-82004 дугаартай Барьцаат зээлийн гэрээ зэргээр Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

3.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Ц.******* нь , *******, дугаар , Урт булаг, дугаар хороолол, дугаар байр, тоот гэх хаягт бүртгэлтэй гэжээ.

3.3 Ц.******* нь , *******, дугаар , Урт булаг, дугаар хороолол, дугаар байр, тоот гэх хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.3, 1.4-т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  *******гийн ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

. Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХХК /утас: 8907-383, 8907-220/-д мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119., 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА