Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/08 

 

 

 

*******ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Мягмарсүрэн;

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, Т.Пүрэвдаваа;

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2*******5 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2*******5/ШЦТ/*******67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******ад холбогдох эрүүгийн 2500000474 дугаартай хэргийг 2*******6 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах ******* дугаар баг ******* тоот оршин суух хаягтай. Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 20******* оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 255 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт Цэнджавын Отгонбат /РД:ВК84**************12/, иргэний бүртгэлийн дугаар 64*******408991779/

 

2. Холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2*******5 оны 0******* дугаар сарын 11-ний өдрийн 2*******5/ЗШ/246 дугаартай шүүхийн шийтгэврээр 2*******6 оны 0******* дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ******* дугаар зүйлийн *******.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2. хувийн промильтой үедээ 2*******5 оны дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Рашаант дугаар багийн нутаг дэвсгэр, дүгээр байрны гаднаас баруун талын хатуу хучилттай авто зам хүртэл 21-75 БНН улсын дугаартай тоёота приус-20 /тоуоta prius-20/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Отгонбатад холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

*******. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

- Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 27. дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/жилийн хугацаагаар хасаж, 6/зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******, 4-д зааснаар шүүгдэгч *******ын 6/зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн  5.7 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2*******5 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолохоор, түүнд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“...  Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2*******5 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 2*******5\ ШЦТ\*******67 дугаартай шийдвэрийг гардаж аваад эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Анхан шатын шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.Миний хувьд өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргийг хялбаршуулах хүсэлт гарган прокурор хүлээн зөвшөөрч хэргийг шүүхэд шилжүүлсэн хурлын тов мэдэж байсан боловч шүүхийн дуудсан цагт бэлэн байж чадаагүй нь миний буруу байсан, үүндээ ч маш их гэмшиж байна.Цагдан хорих байранд ороод маш олон зүйлийг ойлгож ухаарч гэмшиж сууна миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хөл байнга өвддөг тул маш их хэцүү байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү.... “ гэжээ.

 

6. Прокурор Н.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******67 дугаартай шийтгэх тогтоолоор *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. ******* нь урьд 2*******5 оны ******* дугаар сарын 11-ний өдрийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн  14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгэгдэж байсан бөгөөд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа. Учир нь: Зөрчлийн тухай хуульд тухайн зөрчилд оногдуулахаар заасан зөрчил нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, баривчлах, мөн эрх хасах шийтгэл гэж үндсэн ******* шийтгэл байдгаас хамгийн хүнд буюу баривчлах шийтгэлийг оногдуулсан байгаа. Харин Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан 5 төрлийн ял байдаг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах ял гэж заасан байгаа. 4 төрлийн үндсэн ялтай, хорих ял болон баривчлах шийтгэл хоёр нь аль ч хуульдаа хүндээр тооцогддог, хүний эрхийг хязгаарладгаараа онцлогтой ял шийтгэл байдаг. Гэтэл Зөрчлийн тухай хуульд зааснаараа буюу хамгийн хүндээр буюу хүний эрхийг хязгаарлаж, тухайн хүнийг нийгэмшүүлэхээр баривчлах шийтгэлийг оногдуулсан боловч тухайн шийтгэлийн үр дүн буюу тухайн хүнийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, зөрчил үйлдэхгүй байх гэсэн урьдчилан сэргийлэх зорилго хангагдалгүйгээр дахин 7 сарын дараагаар дахин согтуугаар ижил төрлийн зөрчил гаргаж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргээр зүйлчлэгдэж орж ирж байгаа нь түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх ач холбогдолтой байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх нь зүйтэй байна гэв.

 

7.Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна.Би өөрийнхөө алдаанаасаа болж 6 сарын хорих ялаар шийтгүүлээд цагдан хоригдох байранд 58 хонолоо. Энэ хугацаанд хүйтэн чийгтэй байранд  хиймэл хөлийн хаймар нь нойтон чийг аваад, сорогдоод, хавдаад гуталдаа орохгүй болчхоод байх юм.Би хиймэл хөлтэй болохоор  цэвэрлэх зэрэгт их хүндрэлтэй байна, дахиж ийм алдаа гаргахгүй тул  надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

8. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хуульд зааснаар 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                       

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар *******ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянав.

 

Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2*******5 оны ******* дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2*******5 оны дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Рашаант дугаар багийн нутаг дэвсгэрт дүгээр байрны гаднаас баруун талын хатуу хучилттай авто зам хүртэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тоёота приус-20  маркийн, 21-75 БНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт  холбогдсон болох нь:

  • шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг уншиж танилцаад  гаргах санал, хүсэлт байхгүй, Хүлээн зөвшөөрч байна...”(хх54-55);
  •  гэрч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд:”... АПНМ-0006 серийн дугаартай согтуурал шалгах драгер багажаар үлээлгэн шалгахад 2.% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байршуулж иргэн *******ыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...”(хх-ийн 16-17);
  •  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн *******);
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаар тэмдэглэл: “...Согтолтын зэрэг 2.%” , гэрэл зэргийн үзүүлэлт (хх-ийн 22-25);
  • Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2*******5 оны ******* дугаар сарын 11-ний өдрийн 246 дугаартай шийтгэвэр (хх-ийн 27-*******0) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасныг хүлээн авч, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, *******000 нэгж буюу *******,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч *******ад танилцуулахад, тэрээр хүлээн зөвшөөрч, улмаар прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус хуульчилсан.

 

Гэтэл анхан шатны шүүх 2*******5 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9******* дугаар  “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг товлон зарлах тухай“ захирамжаар  *******ад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2*******5 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11.00 цагт товлон зарлаж, “ шүүгдэгч хурлын товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралд оролцох үүргээ биелүүлээгүй ” тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  У.Отгонбатад холбогдох  хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.   

 

Улмаар шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* ....Миний хувьд өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргийг хялбаршуулах хүсэлт гарган прокурор хүлээн зөвшөөрч хэргийг шүүхэд шилжүүлсэн хурлын тов мэдэж байсан боловч шүүхийн дуудсан цагт бэлэн байж чадаагүй нь миний буруу байсан, үүндээ ч маш их гэмшиж байна.Цагдан хорих байранд ороод маш олон зүйлийг ойлгож ухаарч гэмшиж сууна.

Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хөл байнга өвддөг тул маш их хэцүү байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү....“ агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хэмжээтэй.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

 

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр илэрхийлсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй  гэж үзсэн болно.

 

 Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Д *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй суллаж, энэхүү магадлал гарах хүртэл 58 хоног цагдан хоригдсоныг хуульд зааснаар эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дугаар зүйлийн 1.4 -д  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2*******5 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2*******5/ШЦТ/*******67 дугаар шийтгэх тогтоолын.....

 

2 дахь заалтад :

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч овогт Цэнджавын Отгонбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 06 /зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  гэснийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч овогт Цэнджавын Отгонбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* /хоёр/ жилийн хугацаагаар хасаж , 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж,

 

******* дахь заалтад:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******, 4-д зааснаар шүүгдэгч *******ын 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэснийг

 

 Эрүүгийн хуулийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй... гэж,

 

7 дахь заалтад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2*******5 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж.. гэснийг

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Ц. Отгонбатыг сулласугай гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Отгонбатын цагдан хоригдсон 58 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

                                                 ШҮҮГЧИД                                      Т.ГАНЧИМЭГ

 

                                                                                                        Л.НЯМДОРЖ