| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2026/00088/И |
| Дугаар | 311/ШШ/2026/00234 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 311/ШШ/2026/00234
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч:................ дүүрэг, ............. хороо, .................. тоот байрлалтай, “...................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, ......................... тоот хаягт оршин суух, ............ын ............д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 343,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “....................” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 71-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж узнэ." гэж тус тус заасны дагуу иргэн Г………… нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цахимаар ……………. дугаартай зээлийн гэрээ байгуулсан.
………… нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар 420,000 төгрөгний дүнтэй, 9 сарын хугацаанд, 2.9 хувийн хүүтэй зээлийг ………..банкин дахь ………….. дугаартай харилцах данс руугаа авсан.
Ийнхүү ………… гэрээний үүргээ биелүүлсэн боловч Г…………. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, …………дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026.01.07-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 343,392 төгрөгийг Г………….гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г............. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “.............. ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г............д холбогдох 343,392 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг тусгай журмаар буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “................” ХХК нь хариуцагч Г............д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 343,392 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “..............” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 343,392 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г............ нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,952 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,176 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 5,176 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 10,952 төгрөгийг нэхэмжлэгч “............” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “............” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г...........д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 343,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 10,952 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,176 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 5,176 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 10,952 төгрөгийг нэхэмжлэгч “...............” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ