| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2026/00016/И |
| Дугаар | 311/ШШ/2026/00235 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 311/ШШ/2026/00235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан, ...............тоот хаягт оршин суух, А................ын хүсэлттэй,
А...............ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.............., нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А............. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би А.................той анх 2018 онд танилцаж үерхэж, 2019 онд бид хоёрын дундаас охин .............. төрсөн юм. Бидний хоорондын тааламжгүй байдлаас болж 2021 онд хоёр тийшээ болсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдардаг байсан юм. 2021 оноос хойш охин ............... нь над дээр өсөн том болж байна. Тиймээс охиндоо түүний эцэг .............оос хүүхдийн мөнгөн тэтгэмж гаргуулах хүсэлттэй байгаа. Би өмнө нь танай шүүхэд ............ холбогдуулаад нэхэмжлэл гаргасан юм. Тэгсэн шүүхээс хариуцагчийн хаяг нь тодорхойгүй байгаа тул миний нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэсэн. Иймд А.............ийн хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А................ын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч А................. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
А.............. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А..............ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн А................. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч нь А............ийн хаягийг ........... аймгийн .......... сумын ............ багт оршин суудаг гэсэн боловч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А............нь уг хаягтаа байхгүй талаар хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А..............ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлтийн дагуу А..............ийн оршин суугаа хаягийг олж тогтоох үүргийг Завхан аймгийн ............. газарт даалгах нь зүйтэй байна.
Маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А..............ийн хаягийг түүний .............. аймгийн ........... сумын ............ багт оршин суух ээж ............., аав ............., эгч ............. нараас тодруулах боломжтойг дурдах нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.9-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ...........гийн ................./РД:................/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А..............ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай хүсэлт гаргагч А................д мэдэгдэхийг Завхан аймаг дахь ...................... газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ