| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2026/00017/И |
| Дугаар | 311/ШШ/2026/00236 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 311/ШШ/2026/00236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан, ............. хаягт оршин суух, ........... овогт ...........ийн ...........ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д………. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д. ……….нь 1968 оны 11 сарын 14-нд Завхан аймгийн ……….. сумын хүн эмнэлэгт төрсөн. Завхан аймгийн ……… суманд аав …….., ээж ………. нарын хамт хөдөө мал маллан амьдарч байсан. Ингээд би 1976 онд ……… сумын сургуульд сурч ….. ангиа төгсөөд Завхан аймгийн …….. сумд аав ……. нь хөлөө бэртээж гэмтээсний улмаас би сургуульд суралгүй аав ……..ын хамт ……. сумын ……….. нэгдэлийн морин тэрэгчин хийж, мал маллаж, үйлдвэр багийн хоньчин тус тус хийж байсан. Миний бие 1984 оны 11 сарын 14-нд 16 нас хүрээд аав …………, ээж ………… нарын хамт 1990 оны 10 сарын 01-ний хүртэл морин тэрэгчин хийж, мал маллаж ирсэн. Манайх намайг 1990 оны 10 сарын 01-ний өдөр цэрэгт явахаас өмнө Завхан аймгийн ……… сумын ………..нэгдлийн ………. бригадаас шилжиж …….. нэгдлийн үйлдвэр бригад руу шилжиж мал маллаж байсан. 1990 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сард цэргээс ……….. хотын ………. дүүрэг … дүгээр ангид цэргийн алба хааж, халагдаж ирсэн. Цэргээс ирээд Аав, ээжийн хамт ………..нэгдэлд малаа маллаж байгаад миний ээж 1993 онд өнгөрч би аав ………..ийн хамт нэгдэл тарах хүртэл мал маллаж амьдарсан. Нэгдэл тарснаас хойш Завхан аймгийн ………. сумын ………..т багт аав ………..ийн хамт хувийн малаа маллаж ирсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох насанд хүрсэн учираас шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага: 1984 оны 11 сарын 14-нөөс 1990 оны 12 сарын 31-н хүртэл Завхан аймгийн ………. нэгдэлийн ……………. бригадад мал маллаж байснаа тогтоолгох гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б………….. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Д…………..ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Д………. нь бага сургууль төгсөөд аав ……….ийн дагаж мал малласан байдаг. Мал маллаж байгаад 1990 онд цэргийн албанд татагдсан. Иймд түүнийг 1984 оны 11 сарын 14-нөөс 1990 оны 12 сарын 31-н хүртэл Завхан аймгийн ………… нэгдэлийн …………….бригадад мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д..................ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д..............нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д................ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн .......... сумын ...........нэгдлийн ..........бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/316 тоот лавлагаа, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03-01/1640 тоот Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын /өрхийн хуудас/ баримтад “................., 20 настай, эрэгтэй, түр эзгүй, хоньчин...” гэх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “.......... сумын ...........нэгдэл, ..........бригадад хоньчин, 1982 он” гэх хэсэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч Л..............гийн өгсөн мэдүүлгийн: “...Д............ нь эцэг, эхийн хамт Завхан аймгийн ........... сумын ...........нэгдлийн ........... бригадад 1986 оноос эхлэн мал малласныг мэднэ. ... 1996 он хүртэл ойрхон мал маллаж байсан. ...тухайн үеийн нэгдлийн дарга ........... байсан. ...1996 он хүртэл мал малласан. ...” гэх хэсэг,
гэрч В..........ын өгсөн мэдүүлгийн: “...Д.......... нь эцэг, эхтэйгээ Завхан аймгийн .......... сумын .......... нэгдэлд 1984-1986 он хүртэл хамт мал маллаж байсан. ...тухайн үеийн нэгдлийн дарга .........., ........... бригадын дарга Х........., тоо бүртгэгч Н.........., аж ахуйн эрхлэгч Ш..........., хүний эмч .........., намын дарга ...........нар байсан. ...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Д.............ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д...............ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ............ овогт ...........ийн .............ыг 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ............сумын ............ нэгдлийн .......... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д...............ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ