2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/04396

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 26 191/ШШ2026/04396

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ын хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн ******* /РД: *******/, *******ийн ******* /РД: / нарыг эрэн сурвалжлуулах тухай эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн М.*******, Н.******* нар нь 2024.07.31-ний өдөр Сайн интернэшнл ХХК-ийн салбар Сайн электроникс дэлгүүрээс 1,816,000 төгрөгийн Galaxy S54 загварын утас миний нэр дээр зээлээр гаргуулж, мөн нэхэмжлэгч миний бие *******ийн нэр дээрх тоот ны дансанд 2,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2024..31-ний өдөр 3,000,000 төгрөг болгож эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр авч, мөн миний нэ дээрх утасны зээлийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон ч 2024.08.28-ны өдөр 1,200,000 төгрөг эргүүлэн шижлүүлснээс хойш зээлийн төлбөрөө хийхээ больсон.

Одоо иргэнй М.*******, Н.******* нарын оршин суугаа хаяг тодорхой бус байгаа тул М.*******, Н.******* нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, ны тоот дансны хуулга, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 сарын 23-ны өдрийн 197/ШЗ2026/835 захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

2.2 Тус шүүхийн шүүгчийн 2026 оны сарын 24-ний өдрийн 191/ШЗ2026/17228 нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас М.*******, Н.******* нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс М.*******, Н.******* нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн ******* /РД: *******/, *******ийн ******* /РД: / нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 сарын 23-ны өдрийн 197/ШЗ2026/835 захирамжаар М.******* нь Баянзүрх дүүрэг, , , , тоот гэх хаягт, Н.******* нь Баянзүрх дүүрэг, , тоот т гэх хаягт тус тус оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М.*******, Н.******* нар нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, ны тоот дансны хуулга зэргээр М.*******, Н.******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

3.2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Н.******* нь Баянзүрх дүүрэг, , лол, , тоот, М.******* нь Баянзүрх дүүрэг, , , , тоот гэх хаягт тус тус бүртгэлтэй гэжээ.

3.3. Н.******* нь Баянзүрх дүүрэг, , лол, , тоот, М.******* нь Баянзүрх дүүрэг, , , , тоот гэх хаягт тус тус оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. ,

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.3, 155.4 дэх т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  *******ийн ******* /РД: *******/, *******ийн ******* /РД: / нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, М.*******, Н.******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч Б.*******аас хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 зүйлийн 0.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

5. Хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1 дэх т т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.1, 3 зүйлийн 3.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн ******* /РД: *******/, *******ийн ******* /РД: / нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******, Н.******* нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Б.******* /утас: 80-48/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 зүйлийн 0.2 дах т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА