| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2026/04884/И |
| Дугаар | 191/ШШ2026/04398 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2026/04398
20 03 11/ШШ20/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* ******* ХК /РД: *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/, *******ийн ******* /РД: *******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Т.*******, П.******* нар нь 2013 оны 07 сарын 10-ны өдөр ******* *******тай ЗГ11076512 тай орон сууцны ээлийн гэрээ байгуулж 5,0,000.00 /Дөчин таван сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн % /Найман/ хувийн хүүтэйгээр 20 /Хоёр зуун дөчин/ сарын хугацаатай зээлж авсан. Мөн 2020 оны 05 сарын 2-ны өдөр ЗГ11076512-СоА тай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ тус тус байгуулсан.
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 07 сарын 10-ны өдөр БГ11076512 т Ипотекийн гэрээгээр Т.*******-н өмчлөлийн , , лол тоот 1 м.кв, улсын бүртгэлийн бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан.
Т.******* нь 2022 оны 11 сарын 02-ны өдөр ЗГ16052303 тай зээл болон барьцааны зээлийн гэрээ байгуулж 11,3,000.00 /Арван нэгэн сая гурван зуун тавин мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.% /Арван зургаа аравны найман/ хувийн хүүтэйгээр 30 /Гучин/ сарын хугацаатай цалингийн зээл авсан. Мөн 2023 оны 12 сарын -ны өдөр ЗГ16052303-1 тай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хэмжээг 1,000,000.00 /Арван дөрвөн сая/ төгрөгийг жилийн 1% /Арван найман/ хувийн хүүтэйгээр 30 /Гучин/ сарын хугацаатай зээлж авсан болно.
Зээлдэгч Т.*******, П.******* нар нь ЗГ11076512, ЗГ11076512-СоА, ЗГ16052303, ЗГ16052303-1 бүхий зээлийн гэрээнүүдийн Хавсралт No1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч төлөөгүй хугацаа хэтэрсэн байгаа бөгөөд нийт 0,157,53. (Дөчин сая нэг зуун тавин долоон мянга таван зуун гучин дөрвөн төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийн зээлийн төлбөртэй байна.
Т.*******, П.******* нарыг *******наас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нар нь зээл авах үедээ лол тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь 20 оны 02 сарын 10-ны өдрийн , Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 12/ШЗ20/00 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул Т.*******, П.******* нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 20 оны 02 сарын 2-ний өдрийн 1/01/012 тоот Итгэмжлэл, 2013 оны 07 сарын 10-ны өдрийн ЗГ11076512 тай Орон сууцны зээлийн гэрээ, 2020 оны 05 сарын 2-ны өдрийн ЗГ11076512-СоА тай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2022 оны 11 сарын 02-ны өдрийн ЗГ16052303 тай Зээл болон барьцааны гэрээ, 2023 оны 12 сарын -ны өдрийн ЗГ16052303-1 тай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2013 оны 07 сарын 10-ны өдрийн БГ11076512 тай Ипотекийн гэрээ, , Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 20 оны 02 сарын 10-ны өдрийн 12/ШЗ20/00 захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 20 оны 03 сарын 2-ний өдрийн 11/ШЗ20/1721 нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас П.*******, Т.******* нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс П.*******, Т.******* нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн .2, .-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/, *******ийн ******* /РД: *******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ..., Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 20 оны 02 сарын 10-ны өдрийн 12/ШЗ20/00 захирамжаар П.*******, Т.******* нар нь , 0 , лол, , тоот гэх хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. П.*******, Т.******* нар нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 2013 оны 07 сарын 10-ны өдрийн ЗГ11076512 тай Орон сууцны зээлийн гэрээ, 2020 оны 05 сарын 2-ны өдрийн ЗГ11076512-СоА тай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2022 оны 11 сарын 02-ны өдрийн ЗГ16052303 тай Зээл болон барьцааны гэрээ, 2023 оны 12 сарын -ны өдрийн ЗГ16052303-1 тай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2013 оны 07 сарын 10-ны өдрийн БГ11076512 тай Ипотекийн гэрээ зэргээр П.*******, Т.******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд П.******* нь , 1 , лол, , , тоот, Т.******* нь , , , , тоот гэх хаягт тус тус бүртгэлтэй гэжээ.
3.3. П.******* нь , 1 , лол, , , тоот, Т.******* нь , , , , тоот гэх хаягт тус тус оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. ,
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.3, 155. дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/, *******ийн ******* /РД: *******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, Т.*******, П.******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.2.1, 133 зүйлийн 133.1.-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* /РД: *******/, *******ийн ******* /РД: *******/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн 155.-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*******, П.******* нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас: 02-6561/-д мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 11.2, 11., 11.5, 11.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 1 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА