Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/09    

 

 

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

                                                 ШҮҮГЧИД                                 Т.ГАНЧИМЭГ

 

                                                                                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ