| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/07730/И |
| Дугаар | 191/ШШ2026/01987 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2026/01987
2026 02 03 191/ШШ2026/01987
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 121,225,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан *******лбартаа: ******* ******* ******* ******* ******* нь халдварт өвчний хяналт, урьдчилсан сэргийлэлт, тандалт судалгаа, оношилгоо, эмчилгээний асуудлыг ******* хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн ******* байгууллага юм. Тус ******* нь хороонд нэгж талбарын дугаар*******, 82,924 м.кв газар дээр байрлаж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын онц чухал объектын жагсаалтад багтдаг болно. Гэтэл БНХАУ-ын хөрөнгө оруулалт*******, зочид буудал, рестораны үйл ажиллагаа эрхэлдэг " *******" гэх компани нь 2018 оны 05 дугаар сараас хойш ******* ******* ******* ******* *******ийн хууль ёсны эзэмшил газарт халдаж, тус *******ийн 249 м.кв талбай газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулан, ашиглаж ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс " *******" ХХК-иас өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч огт биелүүлээгүй тул засаг дарга, газрын алба, Нийслэлийн засаг даргад хандаж, улмаар 2024 оны 06 сард эрх бүхий байгууллагын тусламж*******гаар " *******" ХХК-ийн хууль бусаар ашиглаж байсан газрыг чөлөөлүүлсэн. Хэдийгээр " *******" ХХК нь ******* ******* ******* ******* *******ийн газрыг чөлөөлж өгсөн хэдий ч 2018 оны 05 дугаар сараас хойш манай байгууллагын эзэмшил газрыг эзэмшиж ашиглаж байсан хугацааныхаа төлбөрийг зохих хэмжээгээр төлөх нь хууль ёсонд нийцнэ гэж үзэж байна. ******* Өвчин ******* ******* *******ийн зүгээс хариуцагч " *******" ХХК-ийн хууль бусаар эзэмшиж, ашигласан хугацааны буюу 2018 оны 05 сараас газрыг албадан чөлөөлүүлсэн 2024 оны 05 сар хүртэлх хугацааны газрын түрээсийн төлбөрийг тогтоолгохоор мэргэжлийн үнэлгээний байгууллагад хандсан ба үнэлгээчин нь дээрх хугацаанд газрыг эзэмшиж ашигласны төлбөрийг нийт 121,225,650 төгрөгөөр тогтоосон. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу ******* ******* ******* ******* *******ийн газрыг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрт нийт 121,225,650 төгрөгийг " *******" ХХК-иас гаргуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан *******лбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ хууль ёсны эзэмшил газарт халдаж, тус *******ийн 249м.кв талбай газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулан, ашиглаж ирсэн.", газрыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч огт биелүүлээгүй тул засаг дарга, газрын алба, Нийслэлийн засаг даргад хандаж, улмаар 2024 оны 06 сард эрх бүхий байгууллагын тусламж*******гаар " *******" ХХК-ийн хууль бусаар ашиглаж байсан газрыг чөлөөлүүлсэн" хэмээн бодит бус, худал *******лбар хийсэн байна. Гэтэл хариуцагч дээрх хэмжээний газрыг ашиглахдаа нэхэмжлэгч байгууллага******* газар ашиглах түрээсийн гэрээ байгуулж, холбогдох төлбөрийг төлсний үндсэн дээр ашиглаж байсан. Нэхэмжлэгчийн тус газрыг үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтэй байсан боловч зөвшөөрөөгүй тул хариуцагч сайн дураар өөрсдөө 2023 оны 10 дугаар сард чөлөөлж өгсөн. Нэхэмжлэгч 2018 оны 05 сараас 2024 оны 05 сар хүртэлх хугацааны төлбөрийг үнэлүүлж, төлбөрт 121,225,650 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч үндэслэл болгон өгсөн хөрөнгийн үнэлгээ нь холбогдох хууль, журамд заасны дагуу хийгдээгүй. Учир нь ХХ-ийн 22-р хуудаст. "...4. Үнэлгээг тодорхойлсон байдал"-гаад нийт 3 байршилд байрлал*******, засмал зам дагуу болон худалдааны *******ийн ойролцоох газар түрээслүүлэх зар мэдээллийг харж, харьцуулж нэхэмжлэгчийн газрын 1 м.кв тутмын түрээсийн үнийг бодсон байгаа нь ХҮтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан "шударга байх", мөн зүйлийн 4.1.4-т заасан бодитой байх" хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг баримтлаагүй. ХҮтХ-ийн 7 дугаар зүйл 7.1.: "Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон ******* стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө.", 7.2: "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны ******* байгууллага нь дангаар, эсхүл доор дурдсан төрийн байгууллага******* хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг батална:", "7.2.4. үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, нөхөх олговрын үнэлгээний журам, аргачлалыг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны ******* байгууллага******* хамтран гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн газар болох үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийхдээ Сангийн сайд, барилга хот байгуулалтын сайд нарын 2024 оны 07 сарын 08-ний өдөр А1133, А1126 дугаар******* үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийх журам, аргачлалын дагуу үнэлгээг хийх байсан боловч тус тус мөрдөөгүй дүгнэлт гаргасан. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 121,225,650 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэл болгож хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь зохигчдын хооронд үүссэн нөхцөл байдалд хамааралгүй, шаардах эрх үүсэхгүй юм. гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-3/, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1084 тоот Итгэмжлэл /хх-4/,0299573 дугаар******* Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-5/, Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний *******лан /хх-14-30/, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/119 тоот Итгэмжлэл /хх-53/, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1-1/320 тоот албан бичиг /хх-54/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-73/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0118/И дугаар******* Итгэмжлэл /хх-34-36/, хариу *******лбар /хх-41-42/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-45/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/18709 дүгээр захирамжийн дагуу,
ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №25-375 дугаар******* Шинжээчийн дүгнэлт /хх-77-95/
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан *******лбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1. Нэхэмжлэгч ******* ******* судлал ******* *******өөс, хариуцагч ХХК-нд холбогдуулан 121,225,650.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд гаргасан *******лбартаа хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж маргасан. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын *******лбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-ийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 249 м.кв талбай бүхий газрыг 2024 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд хууль бусаар ашигласны төлбөрт нийт 121,225,650.00 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
2.1 Хариуцагч ХХК нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсээр эзэмшиж ашигласан, 2023 оны 10 сард өөрийн санаачилгаар газрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, хөрөнгийн үнэлгээний *******лан хуульд нийцээгүй, мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлд талуудын маргаан хамаарахгүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан./х.х-ийн 41 дүгээр тал/
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Нэхэмжлэгч ******* ******* судлал ******* ******* нь, Нийслэлийн засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 440 тоот шийдвэрээр дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын дугаар бүхий 82,986 м.кв талбай******* газрыг хууль ёсоор эзэмшдэг болох нь 0299573 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна./х.х-ийн 5 дугаар тал/
Улмаар хариуцагч ХХК нь, нэхэмжлэгч ******* ******* судлал ******* *******ийн эзэмшлийн газрын 249 м.кв газарт авто зогсоол барьж, 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд эзэмшиж ашигласан үйл баримт******* маргаагүй боловч уг газрыг нэхэмжлэгч хуулийн этгээдийн удирдлагын зөвшөөрөлтэй эзэмшиж ашигласан, газрын түрээсийг төлж байсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д зааснаар газрыг зөвхөн хуульд заасны дагуу эзэмшиж ашиглах бөгөөд төрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх үүсгэх, эрхийг цуцлах, дуусгавар болгох харилцаа гагцхүү хуулиар бий болж, зохицуулагдах юм.
Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д "Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно гэж заажээ. Тодруулбал, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д заасны дагуу хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэж, эрх үүсэж, эрх зүйн үр дагавар буюу шаардах эрх бий болох юм.
Нөгөө талаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг хэлнэ гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2.-т иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлнэ гэж, түүнчлэн 12.1.3.-д аймгийн *******ийн сумын Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах гэж тус тус заасны дагуу хариуцагч ХХК нь зөвхөн эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмшиж, өмчлөх эрхтэй.
Нэхэмжлэгч Халдварт ******* судлал ******* *******өөс хариуцагч ХХК-ийг зөвшөөрөлгүй бусдын эзэмшлийн газарт авто зогсоол барьсан, улмаар төрийн байгууллагын оролцоотой газрыг чөлөөлсөн тухай нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр харилцан тохиролцож, газрын түрээс төлж ашигласан тухай татгалзал *******лбараа шүүхэд *******лбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, *******лбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашиг******* *******лбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эзэмшсэн, түрээсийн төлбөр төлж байсан гэх *******лбараа баримтаар нотлохгүй байна.
Иймд хариуцагч ХХК-ийг Газрын тухай хуулийг зөрчин нэхэмжлэгчийн эзэмшлийн 82,986 м.кв газрын 249 м.кв хэсэгт зөвшөөрөлгүйгээр авто зогсоол барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.5.-д газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг хэлнэ гэж, 57 дугаар зүйлийн 57.3.-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаа******* мэдэгдэл өгнө гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч ******* ******* судлал ******* *******өөс 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, Нийслэлийн, засаг даргад Газрын тухай хуульд заасан үндэслэлээр газар чөлөөлүүлэх тухай 1/1250 тоот хүсэлтийг хүргүүлсэн ба хариуцагч ХХК-аас уг газрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид тус тус хүргүүлсэн байна./х.х-ийн 6-13 дугаар тал/
Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлага******* нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж, мөн 135.2.-т Нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал энэ хуулийн 135.1.-д заасан журам нэгэн адил үйлчлэх бөгөөд хэрэв энэ нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.-д Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж заасны дагуу хууль болон гэрээнд заасан үндэслэлээр хөршийн эрх үүссэн тохиолдолд нөгөө талынхаа үйлдлийг тодорхой хэмжээнд тэвчих үүрэг үүснэ.
Гэтэл хариуцагч ХХК-ийн хууль ёсны эзэмшил нь, нэхэмжлэгч ******* ******* судлал ******* *******ийн эзэмшиж буй газар******* хөрш залгаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд тэрхүү хэсгээр хөршийн эрхтэй этгээдийн хүлцэн тэвчих эрх, үүрэг үүсээгүй, үүнтэй холбоотой үйл баримтыг хариуцагч баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж, 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч халдварт ******* судлал ******* ******* болон хариуцагч ХХК нарын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулагдаагүй, эсхүл байгуулагдсан боловч хожим хүчин төгөлдөр бус байсан, эсхүл дуусгавар болсон зэрэг тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө түүний үр шимийг буцааж төлөх үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний *******ланг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 249 м.кв талбайн түрээсийн төлбөрт 121,225,650.00 төгрөг нэхэмжилсэн бол хариуцагч уг хөрөнгийн үнэлгээний *******ланг эс зөвшөөрч, түүний хүсэлтээр тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/18709 тоот захирамжаар хөрөнгийн үнэлгээний ХХК-ийг шинжээчээр томилсон./х.х-ийн 70-73 дугаар тал/
Шинжээч ХХК-аас дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын дугаар бүхий 82,986 м.кв талбай******* газрын хариуцагч ХХК-ийн эзэмшилд байсан 249 м.кв газрын түрээсийн төлбөр 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 123,753,000.00 төгрөг тогтоож, №25-375 тоот хөрөнгийн үнэлгээний *******ланг ирүүлсэн./х.х-ийн 77-95 дугаар тал/
Хэдийгээр шинжээч ХХК-аас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд 249 м.кв газрын түрээсийн төлбөр 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 123,753,000.00 төгрөг болохыг тогтоосон боловч нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 121,225,650.00 төгрөгийг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч ХХК-аас 121,225,650.00 гаргуулж, нэхэмжлэгч Халдварт ******* судлал ******* ******* олгохоор шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журам*******.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д төсвийн байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зааснаар нэхэмжлэгч ******* ******* судлал ******* ******* нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж зааснаар хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 764,078.25 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт төлүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн ХХК-аас 121,225,650.00 гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* судлал ******* *******д болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 764,078.25 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт төлүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА