Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2026/00264

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "В танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Булган аймаг, М******* сум, **** дүгээр баг, Ж******* оршин суух А******* овогт Н******* Б******* хүсэлттэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.Бадрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Н.Бадрал нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

-Нацаг овогтой Бадрал миний бие нь *** оны 06 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар тушаалаар *** оны 06 дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албыг *** дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн албыг хаасан. Өндөр насны тэтгэвэрт гарах гээд цэргийн алба хаасан архивын лавлагаанд Нацаг овогтой Б******* гэсэн нэрээр байгаа зөрчил гарсан тул шүүхэд хандаж байна. Иймд 1985 оноос 1988 онуудад цэргийн алба хаасан 3 жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч Н.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Н******* Бадрал гэдэг. Би Булган аймгийн М******* сумаас С******* аймагт Ардын армийн 152 дугаар ангид цэргийн албанд татагдаж, 1985 оноос 1988 онуудад цэргийн алба хаасан. Тухайн үед нарийн бичиг нь Н.Бадрал гэхийг Н.Б******* гэж бичсэн тул одоо нэрний зөрчилтэй гэж байгаа. Иймд С******* аймгийн Ардын армийн 152 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Жилийн өмнө шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Одоо цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох гэж байгаа. Ардын армийн 152 дугаар ангид Н.Б******* гэдэг нэрээр 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас:

-Батлан хамгаалахын Төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

-Н.Б******* иргэний үнэмлэхийн хуулбар,

-Н.Бадрал нь Н.Х******* дүү гэсэн Төрөл садангийн лавлагаа,

-Н.Бадрал нь Н.С*******ын дүү гэсэн Төрөл садангийн лавлагаа,

-Н.Бадрал нь Н.Х******* ах гэсэн Төрөл садангийн лавлагаа,

-Н.Бадрал нь Н.Б ах гэсэн Төрөл садангийн лавлагаа,

-Н.Бадрал нь Н.Х ах гэсэн Төрөл садангийн лавлагаа, зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4.Хүсэлт гаргагч Н.Б******* хүсэлтээр Д.Г, Ц.Б нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, ХААТР-21 маягт, төрөлт бүртгэлийн лавлагаа,

-Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн*** дугаар ****оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, эх баримт,

-Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн***дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Н.Б******* Ардын армийн 152 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоогдож байна.

Үүнд:

-Батлан хамгаалахын Төв архивын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Н******* Б******* Батлан хамгаалахын сайдын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Булган аймгаас 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 152 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 639570 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн лавлагаа,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1989 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр олгосон аймаг-Булган, сум-М*******, он, сар, өдөр:***, үндэслэсэн баримтын сери, дугаар:***, РД:***, овог-, эцэг/эх-ийн нэр-Нацаг, нэр-Бадрал, төрсөн он, сар, өдөр:1967-07-21, төрсөн аймаг-Булган, сум-М*******, эрэгтэй, яс үндэс-халх, ажилладаг байгууллага-Оч нэгдэл, эрхэлдэг ажил-малчин, байнга оршин суудаг баг-I хэсэг хөдөө, сууж эхэлсэн он: , боловсрол: , гэр бүлийн байдал-, хэд дэх-, гэрлэсэн он-, гэрчилгээний дугаар:, олгосон үнэмлэхний сери-БУ, дугаар*** хүчинтэй хугацаа: , үнэмлэх олгосон шалтгаан-шинээр, олгосон байгууллага-Булган ИБМА гэсэн ХААТР-21 маягт,

-1967 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Н******* Б******* Төрсний бүртгэлийн лавлагаа,

-Батлан хамгаалахын Төв архивын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Н******* Б******* Батлан хамгаалахын сайдын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ***дугаар тушаалаар Булган аймгаас 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 152 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 639570 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн 08/468 тоот тодорхойлолт,

-Үндэсний төв Архивын газрын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Булган аймаг, М******* сум, Хөдөөд, хадгаламжийн нэгж: 262, хуудасны дугаар: 92, ... овог: Нацаг, нэр: Бадрал, өрхийн тэргүүний хамаарал: охин/хүү, нас: 21, хүйс: эрэгтэй, А*******гийн Бадрал, өрхийн тэргүүний хамаарал-тэргүүлэгч өөрөө, 64 настай, эрэгтэй гэсэн 03-01/1174 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа, эх баримт,

-2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А******* овогт Н******* Бадрал нь А******* овогт Н******* Х******* дүү гэсэн №907 тоот, А******* овогт Н******* Бадрал нь А******* овогт Н******* С*******ын дүү гэсэн №341 тоот, А******* овогт Н******* Бадрал нь А******* овогт Н******* Х******* ах гэсэн №342 тоот, А******* овогт Н******* Бадрал нь А******* овогт Н******* Б ах гэсэн №340 тоот, А******* овогт Н******* Бадрал нь А******* овогт Н******* Х ах гэсэн №905 тоот Төрөл садангийн лавлагаа-нууд зэрэг баримтууд болно.

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Д.Гын: Би Булган аймгийн Булган сумаас 1986 онд цэргийн албанд татагдан С******* аймгийн Баруун хотын 152 дугаар цэргийн ангид 1986-1988 оны хооронд цэргийн алба хаасан. Н.Бадрал нь 1985-1988 оны хооронд тус цэргийн ангид байлдагчаар цэргийн алба хаасан. Бид хоёр авсан гавъяа шагнал, цол байхгүй, байлдагч цолтойгоор хамт халагдсан гэх,

Гэрч Ц.Бын: Би Булган аймгийн Булган сумаас татагдан С******* аймгийн 152 дугаар цэргийн ангид 1985-1988 оны хооронд цэргийн алба хаасан. Н.Бадрал нь Булган аймгийн М******* сумаас татагдан тус цэргийн ангид 1985-1988 оны хооронд цуг байлдагчаар цэргийн алба хаасан. Бид хоёр авсан гавъяа шагнал, цол байхгүй, байлдагч цолтойгоор хамт халагдсан. Хүмүүс Н.Б******* гэж дууддаг байсан. Би бол Н.Б******* гэж л мэднэ. Н.Бадрал гэдэг нэртэй хүн байгаагүй. Яагаад Н.Б******* гэж дууддаг талаар нь сайн мэдэхгүй байна гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд цэргийн алба хаасан лавлагаанд хүсэлт гаргагчийн овог буруу бичигдсэнээс шалтгаалан цэргийн алба хаасан байдал нь тогтоогдохгүй байх нөхцөлд хүрсэн гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орл******* хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан А******* овогт Н******* Б******* Ардын армийн 152 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орл******* хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА