| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00085/И |
| Дугаар | 304/ШШ2026/00265 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2026/00265
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, С*******ын талбай-02, С******* тауэр,*** давхарт байрлах, Т******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар: ****, регистрийн дугаар: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Г******* б*******, *** дугаар баг, Х*******, ө 1******* дүгээр гудамж **** тоотод оршин суух Ш******* Бд холбогдох,
Нийт 554,968.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ш******* Б нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1.2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр **** тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2398291 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд***төгрөг, үндсэн хүүнд *** төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *** төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт *** төгрөгийг хариуцагч Ш******* Бэс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Энэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш******* Б ***нь нэхэмжлэлийн шаардлага бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Ш.Бд холбогдуулан нийт 554,968.78 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Б нь Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 554,968.78 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бэс *** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.Бд холбогдох 554,968.78 /таван зуун тавин дөрвөн мянга есөн зуун жаран найман төгрөг далан найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Б биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бэс 8,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА