Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2026/00269

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, Е******* Сайд А******* гудамж, Х******* банкны төв байранд байрлах Х******* банк ХХК /хувийн хэргийн дугаар:**** регистрийн дугаар:***-/ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, **** дүгээр баг, Р******* зүүн түрүү **** дүгээр гудамж, ****тоотод оршин суух Б******* овогт Б******* Э******* /ИБД:****/-д холбогдох

 

Нийт **** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* банк ХХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Х*******Банк нь харилцагч Батболд овогтой Эрдэнийн цахимаар гарг*******ан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд за*******наар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр за*******ан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 42.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд за*******ны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д за*******ны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага ханг*******ан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус за*******ныг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр **** дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *** төгрөгийг төлсөн. Х*******Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд бүртгэлтэй утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 117 хоног хугацаа хэтрүүлэн 1,931,681.19 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан ****дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагча******* зээлийн гэрээг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт *** төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Э******* шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* банк ХХК нь хариуцагч Б.Э*******д холбогдуулан нийт 8,393,860.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарг*******ан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 8,393,860.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Б.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс ****төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э*******гээс 74,626 төгрөгийг, улсын орлогоос 74,626 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* банк ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д за*******ныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т за*******наар нэхэмжлэгч Х******* банк ХХК-ийн нэхэмжилсэн нийт 8,393,860.57 /найман сая гурван зуун ерэн гурван мянга найман зуун жаран төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т за*******ныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,252 төгрөгөөс 74,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э*******гээс 74,626 төгрөгийг, улсын орлогоос 74,626 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* банк ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******ныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Э******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******ныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА