Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2026/00276

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дүгээр хороо, П******* гудамж, ****, *** давхар, *** тоотод байрлах, П******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:*****, регистрийн дугаар:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, Булган, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух Э******* М******* холбогдох,

Нийт*** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Мягмардорж нь манай компанитай 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр *** дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ***зээлийн дансны дугаартай, 600,000 /зургаан зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***банкны тоот дансанд; 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ***зээлийн дансны дугаартай, 600,000 /зургаан зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5030611815 банкны тоот дансанд; 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 7100410887 зээлийн дансны дугаартай, 6,700,000 /зургаан сая долоон зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Э.Мягмардоржоос үндсэн зээлийн төлбөрт 7,462,455.18 /долоон сая дөрвөн зуун жаран хоёр мянга дөрвөн зуун тавин таван төгрөг арван найман мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,943,099.70 /нэг сая есөн зуун дөчин гурван мянга ерөн есөн төгрөг далан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,029.64 /наян зургаан мянга хорин есөн төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг, шимтгэл 24,000 /хорин дөрвөн мянган төгрөг/ төгрөг, нотариатын зардал 6,500 /зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 9,522,084.52 /есөн сая таван зуун хорин хоёр мянга наян дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул шүүхэд гаргасан хүсэлтдээ: П******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Энхбаяр овогтой Мягмардорж /РД:****/-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,522,084.52 /есөн сая таван зуун хорин хоёр мянга наян дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ийдвэрлэх тухай тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т "Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК нь хариуцагч Э.М******* холбогдуулан нийт 9,522,084.52 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Мягмардорж нь П******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 9,522,084.52 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мягмардоржоос ***төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан П******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.М******* холбогдох 9,522,084.52 /есөн сая таван зуун хорин хоёр мянга наян дөрвөн төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Мягмардорж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мягмардоржоос 83,652 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА