| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00223/И |
| Дугаар | 304/ШШ2026/00289 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2026/00289
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, **** дүгээр хороо, бага тойруу,*** тоотод байрлах, Х******* л******* ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, ***дүгээр баг, Х******* ү*******,*** дугаар гудамж, **** тоотод оршин суух Г******* овогт Э******* Ж /ИБД:***/-д холбогдох
Нийт *** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Энхээ овогтой Ж нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг *** хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Энхээ овогтой Жгаас барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг тус тус үндэслэн үндсэн зээл: 2,213,246.72 төгрөг, үндсэн хүү: 1,755,988.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 163,084.65 төгрөг, нийт: 4,132,320.05 /дөрвөн сая нэг зуун гучин хоёр мянга гурван зуун хорин төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулсанаар гэрээг дуусгавар болсонд тооцно гэж заасан байна. Талууд гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан байх ба энэхүү хугацаа нь зээлдэгч гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлж дуусах хугацааг харилцан тохиролцож тогтоосон хугацаа байх ба гэрээний үүрэг бүрэн биелүүлж дуусах эцсийн огноог тодорхойлох хүрээнд байгуулсан ба харин дуусах хугацааг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн барагдуулснаар дуусгавар болохоор тохирсон байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлээ хаах эрхийг энэхүү заалтаар олгосонтой адил мөн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй бол үүрэг үргэжлэх зохицуулалт буюу гэрээний дагуу төлбөрийн үүрэг дуусгавар болоогүй байгаа тул гэрээ үргэлжилж байна гэсэн утга юм. Гэрээний 36 сард зээл хаагдаагүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээ тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байгаа ба шүүхийн журмаар гэрээг цуцалж гэрээний нийт хугацаа дахь үүргийг шаардаж байна. Иймд Э******* Жгаас үндсэн зээл 2,213,246.72 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,755,988.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,084.65 төгрөг, нийт 4,132,320.05 гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* л******* ХХК нь хариуцагч Э.Жд холбогдуулан нийт 4,132,320.05 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ж нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 4,132,320.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Э.Жгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Жгаас 40,534 төгрөгийг, улсын орлогоос 40,534 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х******* л******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 4,132,320.05 /дөрвөн сая нэг зуун гучин хоёр мянга гурван зуун хорин төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,067 төгрөгөөс 40,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Жгаас 40,534 төгрөгийг, улсын орлогоос 40,534 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Э.Ж сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА