| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00170/И |
| Дугаар | 304/ШШ2026/00292 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2026/00292
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,
Нэхэмжлэгч: Булган аймаг, С******* сум, *** дугаар баг, М******* *** тоотод оршин суух Б******* овогт Х******* Г******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, С******* сум, *** дугаар баг, М******* **** тоотод оршин суух Н******* овогт Б******* О******* холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г******* нэхэмжлэлтэй хариуцагч Б.О******* холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Х.Гүндэгмаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Гүндэгмаад олгосугай.
3.Нэхэмжлэгч нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА