| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00277/И |
| Дугаар | 304/ШШ2026/00293 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2026/00293
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, **** дугаар хороо, С******* Т*******, *** давхарт байрлах, *** Банк ХК /хувийн хэргийн дугаар:***, регистрийн дугаар:***/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, С******* сум, **** дугаар баг, И******* тоотод оршин суух Д******* овогт С******* А******* /ИБД:***/-т холбогдох
Нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М Банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С******* А******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *** тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж *** төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, -нд тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж төгрөгийн зээлийг сарын %-ийн хүүтэй, сарын хугацаатай тус тус зээлж авсан. Зээлдэгчтэй байгуулсан *** тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 202 хоног, тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000330285 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр, тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаанд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000330285 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт *** төгрөг, үндсэн хүүний төлбөрт*** төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт ***төгрөг, нотариатын төлбөрт 19,000, нийт ** төгрөгийг зээлдэгч С******* А*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М Банк ХК нь хариуцагч С.А*******д холбогдуулан нийт 25,759,078.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.А******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 25,759,078.02 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч С.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.А*******гаас 143,373 төгрөгийг, улсын орлогоос 143,373 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М Банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч М Банк ХК-ийн нэхэмжилсэн нийт 25,759,078.02 /хорин таван сая долоон зуун тавин есөн мянга далан найман төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.А******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,745 төгрөгөөс 143,373 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.А*******гаас 143,373 төгрөгийг, улсын орлогоос 143,373 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М Банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.А******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА