| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2314000000281 |
| Дугаар | 2026/ДШМ/11 |
| Огноо | 2026-01-27 |
| Зүйл хэсэг | 091.2.10, |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/11
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уламбаяр,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл, шүүгч Г.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн *******0*******5 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *******0*******5/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн *******31*******000000*******81 дугаар хэргийг *******0*******5 оны 1******* дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр, ******* хүүхдийн хамт Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багт оршин суух, урьд
- Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******39.1 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 6******* дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******39 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн *******005 оны 6 дугаар сарын *******3-ны өдрийн *******3 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1*******5.******* дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******0 оны 6 дугаар сарын *******5-ны өдрийн *******13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзсан, ВГ75**************39 регистрийн дугаартай, овогт,
Шүүгдэгч Т.Цолмон нь *******0*******3 оны 10 дугаар сарын *******5-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багт гэрт бэлчээрийн маргааны улмаас маргалдаж, өнөөдөр дуусгана, ална гэж хэлэн гэрээсээ ТОЗ-8 загварын галт зэвсэг авчирч, тус гэрийн гадна дээшээ 1 удаа, гэр рүү чиглэлтэй 1 удаа буудаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүнийг алах /яллах дүгнэлтэд бичигдсэнээр / гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
1. Шүүгдэгч овогтг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алахыг завдах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ,
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г долоон жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж ,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,*******-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан долоон жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж ,
*******. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан замаг *******6**************3 ТОЗ-8 загварын галт зэвсэг, 3 ширхэг бүтэн сумыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, ******* ширхэг сумны хошуу, сумны хошууны ******* ширхэг жижиг хэлтэрхий, зүүн гарын арчдас, хүзүүний арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж ,
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж ,
6. Шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг *******0*******5 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан гомдолдоо:
Би *******0*******3 оны 10 сарын *******5-ны өдөр Би сумын төв орчихоод 19 цагийн үед сумаас гэрлүүгээ ирсэн. Гэтэл манай гэрийн ойролцоо энэ хэргийн хохирогч гэрээ барьсан малаа аваад ирсэн байсан. Манайх сумын ******* дугаар багийн нутаг Чавганцын булаг гэх газар насаараа нутаглаж амьдарч ирсэн. Гэтэл сүүлийн 5-6 жил манай малын бэлчээр эрүүл газарт хулгайгаар гар аргаал алт олборлож газар нутаг сэндийлсэн. Тухайн үедээ газраа буцаан дарж булж байсан ч малын идэш хомсдож малын бэлчээр холдох болсон. Тиймээс би тухайн өдөр ах ийн хамт ирсэн байхаар нь та одоо больж болдоггүй юм уу яасан ханаж цаддаггүй юм, өчнөөн олон жил л ухлаа олохоо олж болсон баймаар юм гэснээс болж бид маргалдсан. ах аймгийн төвд ажиллаж амьдардаг бөгөөд тэр хоёр жил бүр газар ухаж дандаа эрүүл газар сүйтгэж гар аргаар алт олборлодог байдаг, тэр өдөр ч газар ухах гэж ирсэн байсан. Тэр газарт *******0,30 жил амьдарсан гэдэг ч худлаа. Би айлгая гэж бодоод машинаас буугаа аваад эргэтэл нударганд орооцолдоод гох нь дарагдаж улмаар гар суманд оногдсон байсан. Тухайн үед хэрэлдэж маргалдсан ч надад хүн алах зорилго огтхон ч байгаагүй. Би өөрийнхөө үйлдлийн гэм бурууг ухамсарлан ойлгож гэмшиж байна. Хохирогч од хохирол төлж барагдуулсан. Намайг мөнгө өг гэж удаа дараа шахалт үзүүлж байсан түүнээс би хэргээс мултрах, хэргийн бодит байдлыг нуун дарагдуулах гэж мөнгө өгөөгүй. Сая шүүх хурал болохоос өмнө ч гар өвдөөд эмчилгээнд явна мөнгө хэрэгтэй гэхээр нь би хүнээс зээлээд 15,000,000 төгрөг өгсөн. Үнэхээр төлөх ёстой юм байх л гэж бодож өгсөн. Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй тул хэргийн материал дотор хохиролтой холбоотой ямар баримт сэлт байсныг мэдэхгүй, хот орон явж эмчлүүлнэ гээд л мөнгө нэхээд байсан болохоор нь өгч байсан. Би ар гэртээ ам бүл *******, эхнэр, ******* хүүхдийн хамт амьдардаг. Малаас өөр хөрөнгөгүй малын ашиг шимээр амжиргаагаа залгуулдаг. Малаа өсгөж толгойн тоо бүрэн л байвал малчдын амьдрал хэвийн үргэлжилдэг надаас өөр мал маллах хүн байхгүй эхнэр сургуулийн хүүхдээ хараад сумын төв дээр голчлон байдаг. Намайг удаан хугацаагаар ял эдлэхэд ар гэрийн байдал маш хүнд байдалд үлдэж байна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү..гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ******* нь бусдыг алахыг завдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шалтгаан нь би хүний амь насанд хүрэх санаа бодол байгаагүй, өөрийгөө хянах чадвараа бага зэрэг алдсан байсан. Би юу гэж хүний амь насыг хохироох вэ дэ гэж бодсны үндсэн дээр мөн гэрчүүдийн нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэгт тулгуурлан мэдүүлэг өгч байсан. Гэвч гэрчүүдийн анх өгч байсан мэдүүлэг нь гэмт хэргийн гол нотлох баримт байсан гэдэгт шүүх дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэдгийг өмгөөлөгч миний бие болоод ******* нь хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж уучлалт хүсч байна. ******* нь бусдын биед гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хор, хохирол учруулсан гэдгээ гүнээ ухамсарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид бүхий л талаар анхаарал тавьж эмчлүүлэх боломжоор бүрэн хангаж эмчилгээний зардал болон бусад эд материалын тусламж үзүүлж байсан. Хохирогч нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын 10090000*******0*******0 санд ******* нь 837,500 төгрөгийг төлж барагдуулсан эмчилгээний зардалд 8,000,000 төгрөг бэлнээр, шүрэн толгойтой дунд гарын манан хөөргийг 10,000,000 төгрөгөөр Доосон маркийн 55 унагалдай тракторыг 53,000,000 төгрөгөөр тооцож мөн *******0*******5 оны 10 сарын 31-ний өдөр сэтгэл санааны хохирол 15,000,000 төгрөгийг тус тус бэлнээр өгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд дээрх байдлуудыг мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирол хор уршгийг арилгасан зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү..гэжээ.
Прокурор Э.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. ******* нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, зүйлчлэл дээр маргаж байгаа тул түүнд холбогдох анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн *******0*******5 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *******0*******5/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Шүүгдэгч Т.Цолмон нь *******0*******3 оны 10 дугаар сарын *******5-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багт бэлчээрийн маргаан үүсгэн маргалдаж гэрийн баруун тал руу чиглэлтэй 1 удаа буудаж , биед хөнгөн гэмтэл учруулсан байна. Улмаар нь өөрийн хариуцлагагүй байдлаас болж шарх нь буглаж хүндэрснээс болж уг гэмтэл нь хүндэвтэр хохирол болсон. Хэргийн нөхцөл байдлаас харахад ******* нь бэлчээрийн маргаанаас болж бусдын биед гэмтэл учруулсан үйлдэл нь сэдэлт, зорилгын хувьд хүнийг алахыг завдсан бус хүний биед хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг илүүл хангаж байна. Нөгөө талаар анхан шатны шүүх энэ гэмт хэрэгт нь 7 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, Эрүүгийн хуулийн энэрэнгүй, шударга ёсны зөрчимд нийцэхгүй хэт өндөр ял шийтгэл болсон гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ******* холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү..гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын бичсэн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан байна.
Шүүгдэгч Т.Цолмон нь *******0*******3 оны 10 дугаар сарын *******5-ны өдрийн 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн сумын ******* дугаар багт гэрт , Д. , хохирогч нарын хамт байхдаа бэлчээрийн маргаан үүсгэн маргалдаж , “ өнөөдөр дуусгана, ална ” гэж хэлэн гэрээс гарч ойролцоо байх өөрийн гэрээсээ ТОЗ-8 загварын галт зэвсэг авчирч , гэрийн баруун тал руу чиглэлтэй 1 удаа буудаж , биед баруун бугалга ясны доод булууны цууралт, 3 толгойт булчингийн шөрмөсний тасрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, хүнийг алахыг завдсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь:
1 дүгээр хавтаст хэргийн 1*******7-13******* дугаар талд авагдсан “... Би Эрүүгийн хуулийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... Тэгээд гэрт буу орны дээд талд ил байхаар нь буцаад Батболдын гэрийнх нь ард ирээд би Батболдыг айх юм болов уу гэж бодоод дээшээ тэнгэр рүү нэг удаа хий буудсан. Тэгээд би дахиад буугаа сумлачихсан гэрийнх нь баруун тал руу машин руугаа явж байтал гэнэт буу дуугарсан”... гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 3*******-35, 37-39 дүгээр талд авагдсан “... *******0*******3 оны 10 дугаар сарын *******5-ны өдөр би төрсөн ах болох Д.ийн хамт 19 цагийн үед гэртээ хоолоо идээд байж байтал гэрт манай үеэл болох ******* нь хадам дүү болохтай хамт манай гэрт халамцуу байдалтай саарал өнгийн приус *******0 маркийн машинтай ирсэн, Тэгээд ******* нь шууд орж ирээд “хойноос ирээд хот манайх хотонд ирээд хонь манайх” гэсэн үг хэлээд маргааш эндээс нүү гэж захирсан байдалтай надад хэлэхээр нь би “*******0 жил намаржиж байгаа газраасаа чамаар хөөгдөж нүүн гэж юу байхав” гэж хэлсэн чинь ******* нь “тэгвэл та нарыг өнөөдөр дуусгана” гэж хэлээд манайхаас гараад гэрийн гадаа мотоциклийг асааж унаад гэрийнхээ зүг рүү яваад 10 гаран минутын дараа манай гэрийн хойноос мотоциклийн чимээ гэрийн ард ирээд унтарсан ба гэрийн хойд талаас буун дуу гарахаар нь Д., бид 3 юу болов гээд гайхаад сууж байгаад тэр доороо Д., ******* гэрээс гарах гээд үүдний хэсэгт очсон урдаас нь ******* нь бууны хошуу гаргасан ба Д., *******-ыг гарах гэтэл “гарч ирэх юм бол алан шүү” гээд гаднаас нь хаалга дараад байсан би тэр гэрийн баруун талын багана хэсгийн хойд талын хэсэгт зогсож байсан тэгээд Д., ******* хүчээр түлхэж гараад чи хүн аллаа ш дээ гэж орилсон чинь гэрийн баруун талаас дахин буудах чимээ гарсан чинь миний баруун гарын тохойн хэсэгт цохиж байгаа юм шиг мэдрэмж төрхөөр нь гараа бариад үзсэн чинь зүүн гарын алга цус болсон байхаар нь би намайг буудчихлаа гээд орилоод хүн алах гэж байна гэж бодоод гэрээс гараад Д., *******-той хамжиж барьж аваад газар унагаж байгаад би *******гийн барьсан байсан бууг салгаж авсан...” гэх хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 7*******-73 дугаар талд авагдсан “...Би *******0*******3 оны 10 дугаар сарын *******3-ны өдөр сум руу ажлаар орсон байсан ба *******0*******3 оны 10 дугаар сарын *******5-ны өдрийн 15-16 цагийн үед хүргэн ах болох *******той сумын төв дээр таараад хөдөө гэр лүү хамт явахаар болсон бид ******* сумын төвийн дэлгүүрээс 0.75 граммтай хараа нэртэй ******* шил архи аваад тус архийг хүргэн ах бид ******* нутгийн ******* залуутай сумын төвийн дээр байдаг манай гэрт ******* шил архи хувааж уугаад хүргэн ахын приус *******0 маркийн машинаар бид сумын ******* дугаар багт байдаг гэр лүү явах замдаа тус багийн Чуганцын булаг гэх газарт байх нутгийн иргэн болох гэрт 19 цагийн үед ирсэн тухайн үед ах болох Д.ийн хамт гэртээ байж байсан ба ******* ахтай гэрт ороод байж байтал ******* ах гэнэт өвөлжөө бууцны хэрүүл хийж хоорондоо маргалдсан тэгсэн чинь ******* гэнэт гэрээс уурлаад гараад явсан ба гадаа түлхүүртэй байсан улаан өнгийн мотоциклийн нэгийн унаад хойд талд нь байдаг гэрийнхээ зүг яваад өгсөн тэгээд удалгүй , Д. бид 3 гэрт сууж байтал гэрийн ард мотоциклийн чимээ гарч байгаад унтарсан тэгтэл гэнэт буун дуу гарсан ба бид 3 юу болов оо гээд гайхаад байж байтал дахин гэрийн баруун талаас буудах чимээ гарахаар нь бид хүн алаа гээд гэрээс гарах гэтэл ******* урдаас шагайж хараад эргэж хараад зугтаасан ба араас нь барьж аваад нурууны хэсэг рүү 1-******* удаа өшиглөх шиг болсон. Тэгээд бид 3 ******* ахыг барьж байгаад нийлээд хөл гар *******-ын хүлж багласан. Тэгээд мотоциклоо унаад сүлжээ рүү гарч дуудлага өгнө гээд явчхаад ирсэн ба гэрт орж гараа үзүүлсэн чинь баруун гарын тохойн хэсэгт жижиг нүх гарсан байдалтай цус гарч байсан яасан гэтэл ******* нь гэрийн баруун талаас буудах үед гэрийн хана нэвтэлж буудсан бууны сум нь баруун талын тохойн хэсэгт оносон байсан тэгээд би гэрийн хана хэсгийг харсан чинь баруун талын хананы дээд хэсэгт сум нэвтэлсэн гэмээр жижиг нүх гарч хананы мод нь бага зэрэг эмтэрсэн байсан....” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 6*******-63 дугаар талд авагдсан “...Би Баянхонгор аймагт амьдардаг ба 10 гаран хоногийн өмнө төрсөн болох од туслах зорилгоор ирээд хамт байсан. Манай дүү ааваар би ээжээрээ овоглодог. Тухайн өдөр буюу *******0*******3 оны 10-р сарын *******5-ны өдрийн орой 18-19 цагийн үед дүү бид *******-ыг гэртээ байж байтал саарал өнгийн приус-*******0 маркийн 909******* БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын *******-р багийн малчид болох Цолмон, согтуу байдалтай ирсэн юм. Тэр ******* гэрт орж ирээд Цолмон гэгч нь манай дүү болох хажууд орон дээр ирж суугаад агсарсан байдалтай танайх маргааш энэ газраас нүү гэж захирангуй байдлаар хэлж хэл ам хийсэн тухайн үед манай дүү урдаас нь юм яриагүй сууж байтал Цолмон гэнэт “би чамайг ална” гэж хэлсэн чинь манай дүү урдаас нь тэгээ гэж хэлсэн. Цолмон гэнэт гэрээс ганцаараа гараад гадаа байсан манай дүүгийн 1 мотоциклийг асааж унаад хойд зүгт байх гэрийнхээ чигтээ яваад өгсөн. Тухайн үед манай дүү болон Цолмонтой цуг ирсэн бид 3 гэрт үлдээд байж байтал удалгүй мотоциклийн чимээ гэрийн ард гарч байгаад унтарсан тэгтэл нэг хүн орилоод буудах чимээ гарсан. Тэгээд бид 3 Цолмонг буу авчирсныг мэдээд гэрт байж байтал Цолмон гэрийн хаалга онгойлоод... бууны хошуу гаднаас оруулж ирээд манай дүүг “ална” гэхээр нь би бууныхаа гол төмрөөс татсан чинь цааш буугаа татсан тэгтэл гэрээс гарсан харин манай дүү баруун талын баганын хойд хэсэг би үүдний хэсэгтын араас гарах гэтэл дахин буудах чимээ гарсан чинь манай дүү “миний баруун гар луу буудчихлаа” гэхээр нь харсан чинь баруун гарын тохойны хэсгээс цус гарч байсан тэгээд дүү бид дахин буудахаас нь өмнө нь бууг нь авах зорилгоор дүү гарсан чинь гэрийн баруун талд Цолмон ньтай буугаа булаацалдаад урдаас түлхэж би араас нь татсан чинь Цолмон хойш унахаар би Цолмонгийн гарт байсан Тоз-8 маркийн бууг булааж авсан чинь гол төмрийн бариул хэсгийн мод салсан байдалтай байсан. Тэгээд би бууг гэрт оруулаад замгийн салгаж авах зорилгоор замгийн салгах гэтэл болохгүй байхаар нь буугаа орон дээр орхиод бууцаж гараад дүү хамт Цолмонг хүлж багласан…” гэх гэрч Д.ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
******* дугаар хавтаст хэргийн 3-6 дугаар талд авагдсан “ биед нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар гэмтлийн шалтгаант баруун тохойн үений үе үүсгэгч яс, богтос яс, атгаал яс, булууны доод ирмэг ясны идээт үрэвсэл, 3 толгойт булчингийн шөрмөсний тасрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******0************** оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 8*******-83 дугаар талд авагдсан “ биед баруун бугалга ясны доод булууны цууралт, тохойн шарх гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.*******.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно... Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...Учирсан гэмтэл нь галт зэвсгийн сумын хошууны нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******0*******3 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *******1 дугаартай дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 101-10******* дүгээр талд авагдсан “ Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 117*******7 дугаартай, замаг *******7*******73 дугаартай 1 ширхэг галт зэвсэг, 3 ширхэг сум нь шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг сумны хошуу адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 117*******7 дугаартай, замаг *******7*******73 дугаартай галт зэвсэг нь 5,6 мм-ийн калибртай, гараар цэнэглэдэг, 1963 онд хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын бага калибрийн винтов буу байна. ...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 117*******7 дугаартай, замаг *******7*******73 дугаартай галт зэвсэгт эвдрэл, гэмтэл байхгүй буудлага үйлдэх боломжтой. Үйлдвэрийн хийц загварыг засварлаж өөрчлөөгүй байна... Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг сум нь ОХУ-ын Восток-ын сумны үйлдвэрт ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5.6x15К мм калибрын сум байна. Уг сумнууд нь сангийн анги 117*******7 дугаартай, замаг *******7*******73 дугаартай буугаар буудлага үйлдэх боломжтой ...” гэх Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн *******0*******3 оны 11 дүгээр сарын *******1-ний 3850 дугаартай дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 11*******-113 дугаар талд авагдсан “ Шинжилгээнд ирүүлсэн *******гийн баруун, зүүн гарын арчдас, *******гийн цээж хүзүү хэсгээс авсан гэх арчдас, замгийн *******7*******73, гол төмрийн 117*******7 дугаартай галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ... Шинжилгээнд ирүүлсэн *******гийн цээж, хүзүү хэсгээс авсан арчдас, замагийн *******7*******73, гол төмрийн 117*******7 дугаартай буунаас дарь тортогны найрлагын элемент илэрч байна...Шинжилгээнд ирүүлсэн *******гийн цээж хүзүү хэсгээс авсан арчдасаас илэрсэн дарь, тортгийн найрлагын элементүүд нь шинжилгээд ирүүлсэн бууны гол төмрөөс илэрсэн дарь, тортгийн элементтэй найрлагаараа төсөөтэй байна...” гэх Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн *******0*******3 оны 11 дүгээр сарын *******1-ний 3850 дугаартай дүгнэлт,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-*******1/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн **************/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн **************7-*******33, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******3*******-*******38/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Гэмт хэрэгт завдах нь …тодорхой гэмт хэрэгт чиглэсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн, гэмт хэрэг төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй бөгөөд эдгээр нь бүрдсэн тохиолдолд гэмт хэрэгт завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний хувьд тогтсон ойлголт юм.
Хүний амьд явах эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн боловч хохирогч нас бараагүй, эсхүл довтолгоон хийх явцад халдагч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үйлдэл нь таслан зогсоогдсон буюу хүссэн үр дүнд хүрээгүй тохиолдолд хүнийг алахыг завдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт завдах нь обьектив шинжийн хувьд гэмт этгээд нь халдлагын объектод хүссэн хор уршгаа учруулж чадаагүй байдаг бөгөөд энэ үйлдлээ төгс хийсэн гэж итгэсэн ч өөрөөс шалтгаалахгүйгээр гэмт хэрэг төгсөөгүй байдаг онцлогтой билээ.
Шүүгдэгч *******гийн хувьд “...согтуурсан үедээ бэлчээрийн маргаанаас болж хохирогч харилцан маргалдаж, өс хонзон санан “..өнөөдөр дуусгана, ална..” гэж хэлэн гэрээсээ ТОЗ-8 загварын галт зэвсгийг сумны хамт авчирч, гэрт хүмүүс байгаа, тэдгээр хүмүүс бууны суманд өртвөл амь нас, эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдсээр байж гэр лүү чиглүүлэн буудаж, хүний амь нас хохирооход чиглэсэн бодит үйлдлийг хүсэж үйлдэж байгаа нь... “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдэл бөгөөд шүүгдэгчийн хувьд хүнийг алах үйлдлийг бодитой хийсэн ч гэмт хэрэг төгсөөгүй буюу хохирогчийг үхэлд хүргээгүй, шүүгдэгч *******гийн үйлдлийг гэрч Д., нараас таслан зогсоож, галт зэвсгийг түүний биеэс салган авч, үйлдлийг хориглосон зэрэг нь шүүгдэгч *******гийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан туйлдаа хүрээгүй тул Прокуророос түүнийг хүнийг алах гэмт хэргийг завдсан гэж зүйлчилсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон, хүнийг алах гэмт хэргийг завдсан гэх хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алахыг завдах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч *******, өмгөөлөгч Ч.Энхбаяр нар нь “.. тухайн гэмт хэргийг үйлдсэнээ чинь санаанаасаа гэмшиж байгаа, ар гэр хувийн байдал, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино ” ...гэсэн бол мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн *******-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ…гэж хуульчилжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт давж заалдах шатны шүүх нь “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох хохирогч од 86,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч *******, өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын “..шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдсэнээ чинь санаанаасаа гэмшиж байгаа, ар гэр хувийн байдал, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэх агуулгаар бичсэн гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *******0*******5/ШЦТ/315 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ******* дахь заалтад
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г долоон жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтад
“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,*******-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан долоон жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй..” гэснийг,
“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,*******-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******гийн *******0*******5 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс *******0*******6 оны 01 дугаар сарын *******7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 88 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Л.НЯМДОРЖ