Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2026/00295

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ***дүгээр хороо, Ю******* гудамж-28, МПМ цогцолборт байрлах, М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, *** дүгээр баг, Ө******* *** дүгээр гудамж 4 тоотод оршин суух Б******* М******* холбогдох,

Нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ***тоот "Үйлчилгээний гэрээ" болон "Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан **** дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Манай интернэт төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт *** төгрөг, зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт **** төгрөг, зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль *** төгрөг нийт 305,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М******* к******* ХХК-ийн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянмөнх овогтой Мөнхдорж 305,600 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх ажиллагааны явцад 2026 оны 03 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь хариуцагч Б.М******* холбогдуулан нийт 305,600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнхдорж нь М******* к******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 305,600 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхдоржоос *** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* к******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.М******* холбогдох 305,600 /гурван зуун таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мөнхдорж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхдоржоос 4,837 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* к******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА