| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00270/И |
| Дугаар | 304/ШШ2026/00298 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 304/ШШ2026/00298
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, НҮБ-ийн гудамж, *** МТ, өөрийн байранд байрлах Ж******* ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, ****дүгээр баг, С10******* дугаар гудамж **** тоотод оршин суух, Н******* овогт М******* Ө******* /ИБД:****/-д холбогдох
Нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ө******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай компанитай **** тоот "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдах гэрээ" байгуулан Samsung A25 маркийн гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 121,900 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч М.Ө******* нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж **** төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үндсэн төлбөр 1,480,624.74 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 740,312.37 төгрөг, нийт 2,220,937.11 төгрөгийг М.Ө*******аас гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч М.Ө******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж******* ХХК нь хариуцагч М.Ө*******д холбогдуулан нийт 2,220,937.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ө******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 2,220,937.11 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн
Хариуцагч М.Ө*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Ө*******аас 25,243 төгрөгийг, улсын орлогоос 25,243 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2,220,937.11 /хоёр сая хоёр зуун хорин мянга есөн зуун гучин долоон төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ө******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,485 төгрөгөөс 25,243 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Ө*******аас 25,243 төгрөгийг, улсын орлогоос 25,243 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж******* ХХК-д олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М.Ө******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА