Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00312

 

 

 

 

 

2026 оны 03 сарын *******2 өдөр

Дугаар *******03/ШШ2026/003*******2

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах ******* банкны Багануур салбарын иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* банкны Багануур салбар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* овогтой ******* нь 2022 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр ******* банктай ЗГ4605*******25956 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн *******4,4% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 6 дугаар сарын *******4-ний өдөр ******* банктай ЗГ4605*******24986-******* тоот цалингийн зээлийн нэмэлт гэрээ байгуулж *******2,000,000 төгрөгийг жилийн *******4.4% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ4605*******25956-******* тоот цалингийн зээлийн нэмэлт гэрээ байгуулж *******4,900,000 төгрөгийг жилийн *******5,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ******* банктай ЗГ-R430007823-2024/05/26 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулан 300,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 54 сарын хугацаатай, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-Ж430007823-2024/06/06 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийн зээлийг жилийн *******5,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай тус тус авсан.

2025 оны *******2 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2,000,000 төгрөгийн төлөлт ******* банкны дансаар орж зээлийн үлдэгдэл дүн *******6,39*******,637.*******3 төгрөг болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийг төлөлгүй **************9 хоног хугацаа хэтрүүлэн *******6,39*******,637.*******3 төгрөгийн төлбөртэй байна. ******* овогтой *******ийг банкнаас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Багануур дүүргийн 5-р хороо, Бага гүн **************-р гудамж, ******* тоот хаягт оршин сууж байсан боловч 2026 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******03/Ш32026/00202 тоот захирамжаар тус хороонд бүртгэлтэй боловч хаяг дээрээ амьдардаггүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд *******ийн *******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Энэ хүний эцэг эхтэй нь уулзахаар Шинэ Зеландад амьдарч байгаа гэсэн мэдээлэл өгсөн, өөр ямар нэгэн мэдээлэл байхгүй гэв.

Хүсэлт гаргагчаас Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн *******03/ШЗ2026/00202 дугаартай шүүгчийн захирамж, ******* банкны гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3*******7, 2026 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн н/*******9, 2025 оны 2 дугаар сарын *******8-ны өдрийн 078 дугаартай тушаалууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2075377 дугаартай гэрчилгээ, 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн *******8/*******0/0*******72, 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн *******8/*******0/02*******4 дугаартай итгэмжлэлүүд зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

/хх-ийн 2-*******0-р тал/

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.9, *******55 дугаар зүйлийн *******55.*******-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

3.Ц.******* нь 2022 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр ******* банктай ЗГ4605*******25956 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын *******4-ний өдөр *******2,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр *******4,900,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан боловч зээлийн төлөлтөө **************6 хоногоор хэтрүүлж үндсэн зээл *******7,*******8*******,397 төгрөг, зээлийн хүү 807,*******30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,9*******0 төгрөг нийт *******8,0**************,437 төгрөгийг төлөөгүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******03/ШЗ2026/00202 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.******* нь хүсэлт гаргагч байгууллагаас зээл авах үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ************** дүгээр гудамжны ******* тоотод оршин сууж байсан боловч одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болох нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 0******* дүгээр сарын 09ий өдрийн *******03/ШШ2026/00202 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт тусгагдсан, шүүх хариуцагчийг хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Ц.*******ийн оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* банкны Багануур салбар нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

6.*******ийн ******* /РД:ОЮ94*******029*******6/ нь Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ************** дүгээр гудамжны ******* тоотод амьдарч байсан, одоо Шинэ Зеланд улсад амьдарч байж болзошгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ирүүлсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх,

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.3-д зааснаар *******ийн *******ийг /РД:ОЮ94*******029*******6/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ц.*******ийг хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчид анхааруулсугай.

4.*******ийн ******* /РД: ОЮ94*******029*******6/ нь Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ************** дүгээр гудамжны ******* тоотод амьдарч байсан, одоо Шинэ Зеланд улсад амьдарч байж болзошгүй гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА