| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01166/И |
| Дугаар | 103/ШШ2026/00313 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2026/00313
| 2026 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2026/00313 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уулын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын асран хамгаалагчаар тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Б.*******,
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь Б.*******гийн асран хамгаалагчаар тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.*******гийн эцэг мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлт гаргасан хэдий ч өмнөх шүүх хуралдаанд эцэг нь мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Миний бие 200******* онд Пүрэвсүрэн овогтой *******тай хамтран амьдраад 2011 оны 02 дугаар сарын 01-нд охин *******ын ******* төрсөн. Тодорхойгүй харилцааны улмаас 2013 оноос бид салаад тусдаа амьдарсан. 2013 оны ******* дүгээр сараас одоогийн эхнэр Б.Аззаяатай хамтран амьдарч энэ үеэс охин ******* бидний асрамжид ирсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт амьдарч байна. Охины ээж болох П.******* нь 202******* оны 12 дугаар сарын 07-нд нас барсан.
Одоо охин маань иргэний үнэмлэх авах гэж байгаа, охиноо анх төрөхөд нь ажилтай байсан болохоор ээжийнх нь нэрээр овоглосон юм, охин маань 2013 оноос хойш надтай хамт амьдарч байна, ээжийгээ байхад хааяа уулздаг байсан. Би охиныхоо бичиг баримтыг хөөцөлдөх гэхээр эцэг нь гэх баримт байхгүй байгаа юм. Иймд охиныхоо эцэг нь мөн болохоо тогтоолгож, охиноо өөрөөрөө овоглох хүсэлтэй байна гэв .
Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн *******-р хорооны тодорхойлолт, Оюуны эрин сургуулийн тодорхойлолт, П.*******ын нас барсны гэрчилгээ,
Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтээс охин Б.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2026 оны 2 дугаар сарын 2*******-ний өдрийн ЕГ0326/3*******3 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч эцэг тогтоолгох болсон үндэслэлээ заахдаа Охиноо төрөхөд ээжээр нь овоглосон бөгөөд ээж нь нас барсан учраас одоо охиноо өөрөөрөө овоглож бичиг баримтыг нь авах гэж тодорхойлжээ.
Хүсэлт гаргагч Б.******* нь талийгаач П.*******тай 200******* оноос хамтран амьдарч 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин ******* овогт *******ын *******г төрүүлсэн, Б.*******, П.******* нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахдаа эх П.*******аар овоглож авсан, 2013 оноос тусдаа амьдарч охин ******* 2013 оны 0******* дүгээр сараас эцэг *******ын асрамжид өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, эх П.******* нь 202******* оны 12 дугаар сарын 07-нд нас барсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, П.*******ын нас барсны гэрчилгээ, охин *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс 2026 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 103/ШЗ2025/03370 дугаартай шүүгчийн захирамжаар шинжээч томилсон бөгөөд Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2026 оны 2 дугаар сарын 2*******-ний өдрийн ЕГ0326/3*******3 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.******* нь Б.*******гийн биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99% байна гэсэн дүгнэлтийг ирүүлжээ.
Иймд 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин *******ын *******гийн эцэг нь хүсэлт гаргагч Б.******* мөн болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь эх хувиар эсхүл нотариатаар батлуулсан хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан, шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.5, 13******* дүгээр зүйлүүдэд заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин ******* овогт *******ын *******гийн эцэг ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА