| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2414000000249 |
| Дугаар | 2026/ДШМ/12 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 091.2.10, |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/12
******* холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уламбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийн *******0*******5/ШЦТ/369 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн **************1*******000000**************9 дугаар хэргийг *******0*******6 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0************** оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Өлийн нуруу” гэх газарт иргэн урьдын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг чулуугаар цохиж, хоолойг нь боож амь насыг нь хохироож “хүнийг алах” гэх / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
1. Шүүгдэгч овогт ыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ыг есөн / 09 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, *******-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан есөн / 09 / жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
*******. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон ерэн хоёр / 9******* / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
5. Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардал төлөх төлбөргүй болохыг дурдаж,
6. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******оос нэг сая найман зуун наян есөн мянга гурван зуун хорин / 1.889.3*******0 / төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгохыг Баянхонгор аймаг даахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
7. Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батдолгорын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр үржүүлэн ерэн есөн сая / 99.000.000 / төгрөгөөр тогтоож,
8. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******оос ерэн есөн сая / 99.000.000 / төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
9. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508 дугара зүйлийн 508.*******.1-д зааснаар шүүгдэгч *******оос тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү арван мянган / 10.000 / төгрөгийг хүүхдийг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт “Болор” нэртэй 0.75 грамм архины шил 1 ширхэг, жижиг гурвалжин хэлбэр бүхий чулуу 1 ширхэг,, бор өнгийн шаргал дээл 1 ширхэг, улаан өнгийн бүс 1 ширхэг, саарал өнгийн сеткен малгай 1 ширхэг, ногоон өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цайвар цэнхэр өнгийн подволк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, шаргал өнгийн тэлээ 1 ширхэг, цайвар цэнхэр өнгийн дотуур хувцас 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 хос, хөх өнгийн оймс 1 хос, шаргал өнгийн сүлжмэл сур 1 ширхэг 10 хурааны хумс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч ******* авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг *******0*******5 оны ******* дугаар сарын 0*******-ний өдрөөс эхлэн тоолж,
*******. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 1******* хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдаж,
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ... Миний бие 9 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлэх шийдвэр анхан шатны шүүхээс гарсан. Миний бие гэм буруугаа хэргийн газрын үзлэг хийж байхад нь хүлээж байсан. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлсөн. / 1.890.000/ төгрөг төлсөн баримтыг хавсаргаж байна. Миний бие эхнэр ******* нас, 5 настай хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг, энэ байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ... гэжээ.
Прокурор Э.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч ******* нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийн *******0*******5/ШЦТ/369 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Хохирогчийн ар гэрийн хувьд гомдолтой гэдгээ илэрхийлдэг, гомдол санал нь барагдаагүй байгаа энэ байдлаа өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хамгийн боломжит хувилбараар буюу 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Хүний амь хохирсон хэргийн хувьд хор уршиг арилна гэж байдаггүй, иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн шүүгдэгчийн гомдол нь үндэслэлгүй юм. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийн *******0*******5/ШЦТ/369 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.*******-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болно гэж заасан.
Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасган, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү..гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч нь бага насны ******* хүүхэдтэй, мал маллан ар гэрийн амьдралаа авч явдаг байсан.
Эрүүгийн хуульд заасан ялын зорилго нь хүнийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэхэд орших тул олон жилээр хорих ял эдлэх нь энэ зорилгыг хангахад чиглэхгүй юм. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасган, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү..гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч ******* нь *******0************** оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Өлийн нуруу” гэх газарт амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж, улмаар түүнийг чулуугаар цохиж, хоолойг боож, цээжийг нь дарснаас механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг нь хохироосон хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь:
1. 1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаарт авагдсан “..Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талийгаачид учирсан хохирлоо барагдуулна..” гэсэн шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
*******. 1 дүгээр хавтаст хэргийн 38-39, *******3 дугаарт авагдсан “...өчигдөр буюу *******0************** оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* цаг болтол талийгаач над руу залгаагүй тэгэхэд нь би өөрийнх 96*******0*******996 дугаарт өөрийнхөө 91*******51939 дугаараас залгахад холбогдох боломжгүй байсан тэгэхээр нь малаа усалж байгаа юм байхдаа гээд тоогоогүй тэгээд байж 16 цаг өнгөрч байхад манай багийн эмч Д.Наран эмч над руу залгаад танай нөхрийн бие тааруу байна гэсэн дуудлага ирлээ гэхээр нь нөгөө байгаа газар нь уулан дундуур явж очдог машин явдаггүй мотоцикл нарын жимээр явдаг газар тэгээд би бүр оройн *******0 цаг болж байхад очиход Өлийн нуруу гэх газар уулны орой дээр талийгаач өнөөдрийн та нарыг очиход байсан байдалтай дээшээ харсан ухаангүй нас барсан хэвтэж байсан хажууд манай нутгийн гээд залуу бас нэг ******* дугаар багийн залуутай ойролцоо сууж байсан.
...Миний зүгээс талийгаачийг оршуулсан зардалд 16,53*******,3*******0 төгрөг мөн сэтгэл санааны хохирлоо хуулийн дагуу нэхэмжилж байгаа. Би өөрөө тооцохдоо 99,000,000 төгрөг болж байгаа. Энэ хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгсөн байгаа...гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батдолгорын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
3. 1 дүгээр хавтаст хэргийн *******6-*******7 дугаарт авагдсан “… Тэгээд би ******* цаг гаран болоод өөрийнхөө малыг эргүүлж дарчхаад талийгаачийн мал дээд уулын оройгоор хойшоо яваад байхаар нь яагаад эргүүлэхгүй байгаа юм бол гэж бодоод малыг нь туугаад нөгөө архи уусан газар руу очсон, тэгсэн бид нарын анх уусан газраас хойш болсон, талийгаач дээшээ хараад хэвтсэн, өнөөдрийн яг байгаа байдлаар хэвтсэн, хажуу талд , хоёр суусан “талийгаач сонин болсон байна” гэсэн, тэгээд талийгаачийг харахад царай нь хөхөрсөн хөдөлгөөнгүй байсан, тэгэхээр нь “яав та нар” гэтэл юм дуугарахгүй хөлөө жийгээд суусан “одоо яанаа л” гээд суугаад байсан, тэгснээ нь “талийгаач, хоёр ямаанаас болж хэрүүл маргаан хийгээд ноцолдоод байсан, би салгаж байсан чинь унтсан байна, тэгээд намайг дуудаж сэрээгээд Алтан-Очир ахыг морин, дээр нь хүргэж өгөөд явъя гээд хэлээд иртэл ийм болсон байна" гэсэн, тэгээд би мориноосоо буугаагүй “эмнэлэг, цагдаа дуудъя” гэтэл хоёулаа “тэг тэг” тэгээд би мотоциклоо унаад эмнэлэгт хэлсэн. Тэгээд харанхуй болсон хойно цагдааг дагуулаад нөгөө газраа ирсэн ирсэн чинь эхнэр нь ирсэн байсан. Намайг тэд нартай уулзаад мал руугаа хөдлөхөд талийгаач, , нартай хэрүүл маргаан зодоон хийгээгүй байсан сүүлд нь эргээд иртэлгаас л талийгаачтай ямаанаас болж маргалдаад байсан би салгаж байгаад унтчихаж гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Намайг талийгаачийн малыг туугаад очиход талийгаачийн хажуу талд хөлөөн жийгээд суусан яана, яана гээд *******-3 удаа хэлээд байсан тэр хоёр нэлээн айсан царайтай архи нь гарсан харагдаж байсан...” гэсэн гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
*******. 1 дүгээр хавтаст хэргийн 51-5******* дугаарт авагдсан “... талийгаач Алтан-Очир хоёр хоорондоо 50 ямаа авсан гээд хэрэлдээд байсан, тэгснээ хоорондоо барилцаад авсан, тэгсэн Алтан-Очир ах сууж байгаад өмнөөс нь хөлөөрөө нүүр рүү нь тийрсэн, тэгсэн Алтан-Очир ахыг барьж аваад гартаа чулуу атгаад толгой руу нь буюу зүүн чихний ард хэсэг рүү цохисон, тэгэхээр нь би дундуур нь орж салгасан чинь миний зүүн гар руу нөгөө чулуутай гараараа хальт цохиод өнгөрсөн, тэгээд би тэр хоёрын дундуур нь ороод Алтан-Очир ахыг өмнөөс нь тэврээд хойш нь ухрааж байхад нөгөө чулуутай гараараа Алтан-Очир ахын зүүн бил үү, баруун хавирга хэсэг руу ******* удаа цохисон, тэгээд би тэр хоёрыг салгаад хоёр тийш нь суулгаад эвийг ололцуулсан, тэгээд гараа бариад Алтан-Очир ах “чи ахынхаа хүүтэй чацуу байж ахыгаа ингэдэг арчаагүй чацга юм даа” гээд суугаад байсан, тэгэхээр нь би хэвтэж байтал унтсан байсан. Тэгсэн чинь нэг мэдэхэд намайг дуудаж сэрээгээд “босоорой Алтан-Очир ах дээр очъё” гэсэн тэгээд хажуу тийш харсан чинь Алтан-Очир ах байхгүй бүүр зайтай болсон, чөдөртэй морь нь яваад өгсөн, дээшээ харсан хэвтэж байсан, тэгэхээр нь бид ******* хамт алхаад яваад очтол дээшээ харсан ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан, тэгэхээр нь би “юу болов, та хоёр дахиад хоорондоо зодоон хийсэн юм уу, яасан юм гэхэд “үгүй” гээд хажууд нь суусан. Тэгэхээр нь хамар дээр нь чихээ тавиад сонссон чинь амьсгалахгүй, нүүр нь хөхөрсөн, уруул нь хатсан, нас барсан юм шиг байсан, тэгээд цагдаа, эмнэлэг дуудъя гээд байж байтал Мөнхбаяр морьтой хүрээд ирсэн..гэсэн гэрч О.Мөнгөншагайн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
5. 1 дүгээр хавтаст хэргийн 5*******-55 дугаарт авагдсан “....Би 5 хүүхэдтэй нь миний хамгийн том хүү байгаа юм. *******0************** онд өрх тусгаарлаж эхнэр аваад гарсан одоо эхнэр 1-******* насны ******* хүүхдийн хамт ******* сумын 3 дугаар багт мал дээр байдаг. Уг хүүхдийн хувьд тэвчээртэй, багаасаа гэрээсээ ч гардаггүй, даруухан, гарын эв дүйтэй, зурах бичихдээ сайн, дүү нараа харж ханддаг, бусдад тусархуу, элдэв муу зан байдаггүй. Миний хажууд архи тамхи хэрэглэж үзээгүй, нутаг усандаа нэр хүнтэй тийм л хүүхэд байгаа юм.Өөртэй нь уулзахад надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Та шүүх эмнэлгийн хариуг сонсож бай. Талийгч эхэлж намайг өшиглөж авсан гэснээс өөр юм яриагүй....гэсэн гэрч Д.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
6. 1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дугаарт авагдсан “... *******0************** оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө 01 цагийн үед байх манай гэрийнхэн унтаад байж байхад ын ах /бор банди гэж дууддаг/ ах манай гэрт ирээд бид нар унтаад нэг сэрсэн чинь тэр хоёрн авч ирсэн ******* том ногоон өнгийн савтай пивыг ууж байсан. Тэгээд тэр хоёр юм ярьсаар байгаад үүр цайлгасан. Тэр хоёр Мөнхбаярынд очино гээд мотоциклоор явсан. Тэр хоёрыг явсны дараа би гэрийнхээ юмыг эмхлүүлж байтал авдарт байсан Болор нэртэй бүтэн архи байхгүй байсан. Тэгээд аваад явсан байна гэж бодоод өнгөрсөн. Тэгээд тэр өдөр нөхөр иргэж ирээгүй маргааш орой нь хадам ээж залгаад ыг уулан дээр байна гээд онц юм хэлээгүй. Тэгээд сумын төв дээр цагдаа нар ыг авч ирсэн байхад нь уулзахад юу болсон талаар асуухад юм дуугарахгүй л байсан. Эргэлтээр орж уулзахад ч болсон зүйлийнхээ талаар онц юм хэлээгүй. Надад хэлэхдээ “талийгч өөрөө эхлээд өвөөг мал хулгайлсан" гээд над руу дайраад эхэлсэн намайг уруул руу өшиглөсөн, би ганц л цохисон” гээд өөр юм яриагүй...гэсэн гэрч Б.Энхзаяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
7. 1 дүгээр хавтаст хэргийн 6*******-63 дугаарт авагдсан “... *******0*******0 оны өвөл талийгч Алтан-Очирынхтой манайх ******* сум 3 дугаар баг ойрхон саахалт айл өвөлжиж байсан. Тэр жил цас их хэмжээгээр орсон, ногоо гараагүй байсан. Тэгэхэд 50-60 тооны ямаа алга болсон жалганд цасанд дарагдаад үхлээ гэж бодоод тоогоогүй. Сүүлд нь хүмүүсээс талийгаачийг олон тооны ямааны арьс тушааж байна гэхийг сонссон. Тэгээд хардлага төрөөд ач хүү болох од талийгч Алтан-Очир нь алга болсон ямаануудыг авсан байх, тэгэхдээ яахав битгий тоогоорой. Чи ямар нэг юм ярив. Гарах юм гарж л байг гэж хэлж байсан. Тэрнээс бол өөр хүнд энэ талаар хэлж байгаагүй санагдаж байна. Би энэ асуудлаас болж ач хүүг хэрэгт орно гэж мэдээгүй. Манай хүүхэд нь саяхан ээжийгээ эргэлтээр ороод уулзахад энэ талаар хэлсэн байсан. Тэгээд ээж нь над руу надаас боллоо гээд уурлаад байгаа...” гэсэн гэрч Т.Долгорхүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
8. Хавтаст хэргийн 71-8******* дугаарт авагдсан “...Талийгаач Н.Алтан-Очирын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгчийн биед хүзүүний 5 дугаар нугалмын хугарал, хүзүүний арьс, булчингийн голомтлог цус хуралт, залгиур орчмын булчингийн цус хуралт, баруун хөмсөг, баруун гүрээний артерийн гадна хальсан дахь цус харвалт, толгойн хуйхны зүүн дагзны баруун дотор гадаргуугийн цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний нүдний дээд, доод зовхи, дух зүүн чамархай, баруун бугуй, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн дал мөр, цээжний зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дээрх хүзүүний 5 дугаар нугалмын хугарал нь хүндэвтэр, бусад гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
Амь хохирогч Н.Алтан-Очир нь цээж, хэвлий дарагдах, амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Энэ нь дээрх оношинд дурдагдсан нүдний эвэрлэг болон зовхины цэгчилсэн цус харвалт, уушгины тарьдейн толбо, уушгины ягаан аван гэх шинжээр тодорхойлогдоно.
Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...гэсэн Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн *******0************** оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Тухайлбал, амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаарна.
Шүүгдэгч ******* нь *******0************** оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Өлийн нуруу” гэх газарт амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдаж, түүнийг чулуугаар цохиж, хоолойг боож, цээжийг нь даран механик амьсгал бүтэлтэнд оруулсан санаатай үйлдлийн улмаас хохирогч нас барсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч *******оос “...Хохирогч Н.Алтан-Очирын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэр, хувийн байдлыг харгалзан, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино ” ...гэсэн бол мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн *******-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ…гэж хуульчилжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан …гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид … учруулсан хохирлыг төлснийг ..эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэл бүхий байна.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн (Шударга ёсны зарчим) 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байвал зохино.
Шүүхээс шүүгдэгч Б.Цэрэнтогохын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохироосон, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын дундажаас доогуур буюу 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч *******ын гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Харин анхан шатны шүүх амь хохирогчийн асрамжид байсан насанд хүрээгүй ******* хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалин хөлсний зөрүүг олгохдоо хөдөлмөрийн чадваргүй нэг гишүүнд ногдох хэсгийг “10,000 төгрөг” гэж буруу тооцоолсны улмаас шүүгдэгчээс гаргах ёсгүй төлбөр гаргуулсан нь хууль хэрэглээний алдаа болжээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” ..гэж заасан.
Амь хохирогч Н.Алтан-Очир нь нас барах үедээ хувиараа мал аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд сарын орлого нь тодорхойгүй байх тул түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгөөр тооцон хөдөлмөрийн чадваргүй нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын *******0************** оны 10 сарын 1*******-ний өдрийн 0*******/538 дугаар албан бичиг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар амь хохирогчийн эхнэр Б.Батдолгор нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр 650,000 төгрөг тогтоолгосон байна.
Улмаар амь хохирогч Н.Алтан-Очирын сарын цалин хөлс, орлогын дундаж болох 660,000 төгрөгөөс нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай этгээд болох эхнэрт нь ногдох хэсгийг хасахад 330,000 төгрөг болох ба энэ хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасахад насанд хүрээгүй ******* хүүхдэд олговол зохих гэм хорын нөхөн төлбөр тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн “..Шүүгдэгч *******оос гэм хорын хохиролд сар бүр 10,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгох..” оор шийдвэрлэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч *******ын шүүхийн өмнөх шатанд цагдан хоригдсон хугацааг 9******* хоног гэж буруу тооцон тооцооллын алдаа гаргажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нэг бүрчлэн танилцахад шүүгдэгч *******ыг *******0************** оны 08 сарын 03-ны өдрөөс *******0************** оны 10 сарын 0*******-ний өдөр хүртэл , *******0************** оны 10 сарын 30-ны өдрөөс *******0************** оны ******* сарын 13-ны өдөр хүртэл тус тус цагдан хорьсон энэ хугацаанд шүүгдэгч нь нийт 96 хоног цагдан хоригджээ.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ******* дэх заалтад өөрчлөлт оруулж , шүүгдэгч *******ын цагдан хоригдсон хугацааг 96 хоног гэж тогтоон, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******ын “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах” агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийн *******0*******5/ШЦТ/369 дүгээр шийтгэх тогтоолын
******* дэх заалтад
“... Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон ерэн хоёр / 9******* / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай..” гэснийг
“... Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон ерэн зургаа / 96 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай..” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
*******. Шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ын *******0*******5 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрөөс *******0*******6 оны 0******* дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
*******. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
В.ЦЭЦЭНБИЛЭГ