Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00321

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00321

Улаанбаатар хот

 

                       

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, *******гийн *******,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, *******гийн******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.*******, С.Мөнхбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Д.*******, С.Мөнхбаатар нар гэр бүлийн хүмүүс бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Д.*******т 3,000,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын -нд С.Мөнхбаатарт 3,000,000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед надад гар утсаа харуулаад сард 6,000,000 төгрөгийн цалинтай санаа зоволтгүй гэж хэлсэн, удалгүй эхнэр нь манай нөхөр тушаал дэвшиж байгаа таны мөнгийг удахгүй өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн. ******* 2023.08.06, 2023.10.06-ны өдрүүдэд надад хүү гэж 600,000 төгрөг хүү гэж өгсөн.******* нь миний мөнгийг 2025 оны 10 дугаар сард өгнө гэж гарын үсэг зурж өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Д.*******, С.Мөнхбаатар нараас 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Мөнхбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.*******ын нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.*******ын нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг бүрэн төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******58.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн *******, *******гийн******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,9******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 55,4*******5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 55,4*******5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА