Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00325

 

 

 

 

 

20******* оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ20*******/0032

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* тауэр ******* давхар, *******0 тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, *******ийн - гудамж тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоогоор Багануур дүүргийн 3 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа ялтан ын өд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,714,7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 20******* оны 02 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.өд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,714,7 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Зээлдэгч Б. нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 4******* сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй 202******* оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай авч мөн өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг Cadillac ATS A9 маркийн 4*******4 УНМ улсын дугаартай авто машинаар хангуулахаар гэрээ байгуулсан. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир удаа дараа мэдэгдэх, шаардах хуудсуудыг өгч, утсаар холбогдож байсан. Хугацаа хэтэрч барьцаа хөрөнгийг фидуцийн гэрээний дагуу үл маргах журмаар хүлээлгэн өгөх байсан ч хүлээлгэн өгөөгүй. Улмаар 10 дугаар хороололд байрлах байрны гаднаас цонх нь хагарсан байдалтай зам тээврийн 19001234 тоот дугаарт оршин суугчийн мэдээлснээр манай байгууллага барьцаа хөрөнгийг ачлагын машинаар тээвэрлэж зогсоолд байршуулж, тухайн машин хураан авсан өдрөөр буюу 202 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр зээлийн хүүг зогсоосон. Барьцаа хөрөнгө хураан авсан, зарах гэх мэт мэдээллүүдийг оршин суугаа хаягаар бичгээр хүргүүлж байсан.

Барьцаа хөрөнгийг 202 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр 37,230,000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд зах зээлийн үнийг 39,000,000 тооцсон ч машины хагарсан урд шилийг солих, түлхүүр захиалах зардлыг хасаж борлуулсан. Борлуулсан үнийн дүнгээс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх зээлийн хүүг хасаж үлдэх төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцсон. Нэмэгдүүлсэн хүү бодож аваагүй. Одоо мөн нэмэгдүүлсэн хүү бодогдоогүй байгаа. Иймд зээлдэгч Б.өөс зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 12,714,7.******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 12,6,7 төгрөгийг төлнө, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7*******.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт ын өд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,714,7 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21*******,3*******3 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 109,191. төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 109,191. төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА