| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2514000000045 |
| Дугаар | 2026/ДШМ/13 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 091.2.10, |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/13
*******
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мягмарсүрэн,
хохирогчийн хууль төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Л.Батжав /цахим/,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 202******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдрийн 202*******/ШЦТ/**************9 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Л.Батжавын, шүүгдэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2*******1400000004******* дугаар хэргийг 202******* оны 12 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн сумын Мандал ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Ёлын ам” гэх газарт байх өөрийн гэртээ 202******* оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд өөрийн найз танай гэрийнхэн намайг малын хулгайд харддаг гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хоолойг дээлийнх нь энгэр хэсгээр баруун гараараа боон сэгсэрч амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд:
1. Шүүгдэгч Ялгасан багш овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг арван нэгэн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн *******, 4-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан арван нэгэн жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн 202******* оны ******* дүгээр сарын 17-ны өдрөөс 202******* оны ******* дүгээр сарын 18, 202******* оны ******* дүгээр сарын 27-ны өдрөөс 202******* оны ******* дүгээр сарын 1*******-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 291 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,
*******. Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 99,000,000 төгрөгөөр тогтоож,
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж, дээл 1 ширхэг, ороолт 1 ширхэг, бүс 1 ширхэг, арчдас 1 ширхэг, архины шил 1 ширхэг, 2 литрийн савлагаатай, тал хэмжээний шингэнтэй пивоны сав 1 ширхэг, дугуй дүрстэй лого 1 ширхэг, товч 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,
8. Шүүгдэгч *******ийн эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
9. Шүүгдэгч ******* хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 202******* оны ******* дүгээр сарын 1*******-ны өдрөөс эхлэн тоолж тус тус шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжав тус шүүхэд гаргасан гомдолдоо: “...Монгол Улсын дээд шүүхээс 202******* оны 7 дугаар сарын 0*******-ны өдрийн 2******* дугаартай тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын *******.******* дугаар зүйлд хохирогч нас барсан бол Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан. Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д “Хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг анхан шатны шүүх зөрчиж, аль нь ашигтай болохыг тооцож үзэлгүй хэрэгт төрсний болон нас барсны гэрчилгээ авагдаагүй, мөн үүний зөрүү нь 44,79 гэж насыг тодорхойлж ашигтайгаар шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх төрсний болон нас барсны гэрчилгээ нь зөвхөн хохирогчийн насыг тогтоох нотлох баримт гэж мөн хэрэгт авагдсан үндэсний статистикийн хорооны хүн амын дундаж наслалтын тоон үзүүлэлтийг нотлох баримт гэж үзэхгүй байгаа нь ЭХХШТХ-ийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасныг буруу хэрэглэсэн буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал хүн амын дундаж наслалтыг үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо мэдээгээр бус өөр ямар эх сурвалжаас хүн амын дундаж наслалтыг тогтоож, МУ-ын хүн амын дундаж наслалт гэж үзэх байсан нь ойлгомжгүй байна. Мөн энэхүү тоон баримт нь нийтэд илэрхий баримт юм. Түүнчлэн амь хохирогчийн насыг төрсний болон нас барсны гэрчилгээгүйгээр тогтоох боломжгүй, өөр бусад гэрч, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн насыг тодорхойлж чадахгүй гэж үзэж байгаа нь ЭХХШТХ-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хуралдааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс буюу төрүүлсэн эхээс нь хууль сануулан асуух, эсхүл шүүх хуралдааныг завсарлуулан тэр дор нь И монгол системээс татан авах боломжгүй байсан. Гэхдээ бидний хувьд амь хохирогч 20******* оны 09 сарын ******* ний өдөр төрж, 202******* оны ******* сарын 16-ны өдөр нас барсан гэдгийг нас барсны гэрчилгээ дээрх бичвэр , жолооны үнэмлэхийн хуулбараар нотолж байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр нотариатаар гэрчлүүлэн гаргаж өгөх болно. Амь хохирогч 2******* нас 9 сартай байсан. Гэвч шүүх нэгэнт хуульд заасан Монгол хүний дундаж насны талаарх мэдээлэл зөрүүтэй гэсэн тул миний бие Өмгөөллийн тухай хуульд заасан эрхийнхээ дагуу МУҮСХ-оос албан ёсны хариу авлаа. Энэ хариунд 2024 оны нас гэж заагаагүй болно. Монгол хүний дундаж нас 71,7 эрэгтэй, хүний дундаж нас 67.92 гэж гаргасан байсан. Иргэний хуульд Монгол хүний дундаж нас гэж хуульчилсан тул шүүхээс 71.7 гэсэн тоог баримтлах ёстой гэж үзэж байна. Иймээс сэтгэцэд учирсан хохирол нь Монгол хүний дундаж наслалт 71.7-гоос амь хохирогчийн нас 2*******.8-ыг хасаад 47.9 жилийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг ******* дахин нэмэгдүүлэхэд 1*******8,070,000 төгрөг болж байна. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* сарын 1*******-ны өдрийн 202*******/ШЦТ/**************9 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн *******,6 дахь хэсэгт 1*******8,070,000 төгрөг байхаар өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...202******* оны ******* дүгээр сарын 16-ны өдөр өөрийн найзын амь насыг хохироосон үйлдэлдээ маш их харамсаж байна. Энэ хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаанд 202******* оны ******* дүгээр сарын 17-ны өдөр миний аав өвчний учир нас барж, ээж минь өрх толгойлон ганцаараа үлдсэн. Ээж минь өндөр настай, надаас өөр харж хандах хүн байхгүй. 202******* оны ******* дүгээр сарын 27-нд цагдан хоригдон Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хэрэгт шалгагдан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ******* дүгээр сарын 27-ны өдрөөс цагдан хоригдоод 202******* оны ******* дүгээр сарын 1*******-нд ял шийтгүүлэн ******* жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлэн эдлэх ялаас минь багасгаж өгнө үү...” гэжээ.
Прокурор Н.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан Монгол хүний дундаж наслалт 71.7-гоос амь хохирогчийн нас 2*******.8-ыг хасаад 47.9 жилийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг ******* дахин нэмэгдүүлэхэд 1*******8,070,000 төгрөг гаргуулах гомдол нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Улсын Дээд шүүхээс энэ төрлийн хэргийг шийдвэрлэхдээ сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлүүлэхдээ нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцох нь хууль хэрэглээний буруу жишиг тогтоох бөгөөд статистик таамаглалд үндэслэсэн хийсвэр тооцооллоор бус гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулах нь хуульд нийцнэ гэж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж, практик тогтоож шийдвэрлэсэн.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* сарын 1*******-ны өдрийн 202*******/ШЦТ/**************9 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжав шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан. Үндэсний статистикийн хорооны судалгаа, тайланд монгол хүний дундаж наслалтыг 71.7 гэж тогтоосон байна. Энэ мэдээлэл бол мэдээллийн сайтаас ороод харах нийтэд илэрхий мэдээлэл юм. Иймээс сэтгэцэд учирсан хохирол нь Монгол хүний дундаж наслалт 71.7-гоос амь хохирогчийн нас 2*******.8-ыг хасаад 47.9 жилийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг ******* дахин нэмэгдүүлэхэд 1*******8,070,000 төгрөг болж байна. Гэтэл анхан шатны шүүх сэтгэцийн хохирлыг шийдэхдээ хохирогчид ашигтай байдлаар шийдвэрлээгүйд гомдолтой байна.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* сарын 1*******-ны өдрийн 202*******/ШЦТ/**************9 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн *******,6 дахь хэсэгт 1*******8,070,000 төгрөг байхаар өөрчлөлт оруулж өгнө үү..
Шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлын хувьд анхан шатны шүүх гэмт хэргийн нөхцөл байдал, хүний амь нас хохирсон хор уршгийн шинж зэрэгт нийцүүлэн тухайн зүйлд заасан хорих ялын дунджаас доогуур ял оноосон. Гэтэл дахин ял шийтгэлээ хөнгөрүүлээч гэж байгааг ойлгохгүй байна. Хохирогчийн ар гэрийн хувьд маш их гомдолтой байгаа тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна. Тэрээр гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч талаас уучлалт гуйж байгаагаа илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувьд нас залуу, ээжийгээ асарч халамжилж байсан ганц хүү нь бөгөөд гэмт хэрэгт холбогдсоноос хойш ар гэрийг нь харж хандах хүнгүй, амьдрал ахуй нь дордож байгаа билээ. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д хүнийг алсан бол 8-1******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Иймд ******* жилээс доогуур ял оногдуулах бүрэн боломжтой юм. Түүнчлэн хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй болон хаалттай дэглэмд эдлүүлнэ , дэглэмийг тогтоохдоо гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тогтоох ёстой. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан ******* анхан шатны шүүхээс оногдуулсан ******* жилийн хорих ялыг хөнгөрүүлэн, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжавын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ийг 202******* оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн сумын Мандал ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Ёлын ам” гэх газарт байх өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар түүний хоолойг дээлийнх нь энгэр хэсгээр баруун гараараа боон сэгсэрч амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь:
1 дүгээр хавтаст хэргийн 82-8******* дугаар талд авагдсан “...Би тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд талийгаачийг боосон үйлдэл байхгүй харин дээлийнхэн захны доод хэсгээс барьж байгаад сэгсэрсэн чинь талийгаач нь доош өнхрөөд унасан дахин босож ирээгүй. Мөн талийгаач нь манай гэрт ухаангүй болохоор үхсэн гэдгийг мэдэлгүй гэрт хүргэж өгөх зорилгоор гэрээсээ өргөж гараад 2 гараараа урдаа тэврээд гэрийнхэн зүг рүү өргөөд явсан. Тэгээд *******00-600 метрийн өргөж явж байгаад дийлэхгүй байхаар нь шороо замын зүүн талд хадан дунд дээш харуулаад орхиод буцаад гэр лүүгээ ирээд эгч рүү залгах гэж байтал эгч залгасан...”гэсэн шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дүгээр талд авагдсан”...Манай дүү д ******* нь хэлэхдээ манайхаас 202******* оны ******* дүгээр сарын 1*******-ны өдрийн 16 цагийн үед гэр лүүгээ явсан гэж хэлсэн байсан мөн хэрэг болсон газарт очиход ******* нь эмнэлгийн машин дотор сууж байсан гэхдээ надтай ******* нь уулзаагүй. Мөн тухайн хэрэг болсон өдөр дүү бие нь хөв хөлдүү байна уу гэж суусан чинь надад хэлэхдээ би талийгаач дүү г хэвтэж байсан газраас үүрээд гэрийнхээ зүг буюу голын баруун талд гарсан дийлэхгүй байхаар суулгасан юм. Тэр үед талийгаач дүүгийн маань хөл гар ерөөсөө хөшиж хөлдөж бариагүй сув сул байдалтай байсан гэж хэлсэн...”гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн *******0-*******1 дүгээр талд авагдсан “..Уг дуудлага нь 202******* оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн ******* цаг 1******* минутад ирсэн би жолооч сувилагч, сумын цагдаа нарын хамт ******* цаг 20 минутын үед гарсан. сумын Мандал ******* дугаар багийн Ёлын ам гэх газарт очиход голын буюу мөсний баруун талын эрэг дээр дээш харсан байдалтай гадна талаар бор өнгийн дээлтэй түрүүтэй гутал эрэгтэй хүн хэвтэж байсан ойр хавьд нь хүн амьтан харагдахгүй байсан. Би тус хүний биед үзлэг хийхэд амьдын шинж байхгүй үхсэн байдалтай байсан. Тэгээд бид нар тус цогцсыг орхиод хойд байсан гэрт очиход гэрт нь талийгаачийн төрсөн эгч болох , гэх 2 эмэгтэй 2 бага насны хүүхдүүдтэй хамт байсан. Тэгээд байж байтал удалгүй ******* талийгаачийн ээжийг дагуулаад ирээд бид нар аймгаас цагдаа нар иртэл хэрэг болсон газарт хүлээсэн өөр зүйл болоогүй...”гэсэн гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн **************-**************, 79 дүгээр талд авагдсан “...Уг өдөр дүүгээ хээр нас барсан байдалтай байхыг олоод дуудлага өгсөн юм. 202******* оны ******* дүгээр сарын 1*******-ны өдөр талийгаач дүү өдөр ******* цагийн үед хонио хариулахаар ганцаараа явган явсан. Гэрээсээ бор өнгийн хилэн дээл өмсөөд шар, бор гэмээр түрүүтэй гутал зэрэг хувцастай явсан. Тэгээд 1*******-14 цагийн үед манайхтай саахалт буюу гэрээсээ урд зүгт 1 километр зайтай байдаг *******ийн дугаараас талийгаач дүү гэрийн утас руу залгаад аниа Өлзий ах уйдаад байна гэнэ дүү нь жоохон тоглож байгаад яваад очъё гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд ирэхгүй байсан ба манай хонь хотондоо эзэнгүй орж ирэхээр нь хонио хашчихаад *******ийн утас руу залгасан чинь холбогдохгүй байсан тэрнээс хойш манай утсанд *******ийн дугаараас нэг ч дуудлага орж ирээгүй ба тэр шөнөө манай дүү ерөөсөө ирээгүй. Миний хувьд *******ийн утас руу дүүдээ санаа зовоод *******-6 удаа залгасан. Тэгээд өнөөдөр буюу 202******* оны ******* дүгээр сарын 16-ны өглөө дүү маань ирээгүй байхаар нь дахин *******ийн дугаар руу залгасан чинь ******* утсаа авахаар нь талийгаач дүү болох Энхманлайг хаана байна, явуулсан уу гэж хэлсэн чинь миний урдаас ******* нь өчигдөр өдөр 16 цагийн үед манай гэрээс гараад явсан гэж хэлж байсан. Би тухайн үед талийгаач дүүтэй минь хамт ирэх байх гэж бодож байтал ******* ганцаараа мотоциклтой ирсэн. Тэгэхээр нь дүү хаана байна танайд хоносон гэж бодсон гэж асуусан чинь ******* миний урдаас манайд хоноогүй, өчигдөр 16 цагийн үед гараад явсан гэж хэлсэн, мөн манайд очоод үзэхгүй юу гэхээр нь би очиж үзэхээр *******ийн мотоциклын араар суугаад Өлзийбилэгийн гэр рүү явж байтал ******* гэнэт тэр биш үү гэж орилсон. Тэгсэн *******ийн заасан газарт дүү маань дээш харсан байдалтай хэвтэж байсан ба *******ийн гэр лүү явах зам дагуу хадан дунд хэвтэж байсан. Тэгээд очоод харсан чинь дүүгийн маань биед ил харагдах гэмтэлгүй, гар хөл болон бусад хэсэг нь хөлдөөгүй гэмээр сул байдалтай байсан.
*******ийг эмнэлэг дууд гэсэн чинь ******* гэр лүүгээ явсан. Би дүүгээ дахин дахин дуудсан боловч ухаангүй ерөөсөө амьсгалахгүй байсан. Тэгээд дүүгээ байсан газраас үүрээд гэр лүүгээ авчрах гээд голын мөс гарсан боловч сайн дийлэхгүй байхаар нь тэгш хуурай газар дээш харуулж тавьсан, ...манай талийгаач дүүгийн өмссөн дээлийн товчийн би оёж өгч байсан. Товч шилбэ нь цэнхэр өнгөтэй, товчнууд нь бүтэн байдаг байсан ба ханзарч урагдсан дор нь талийгаач дүү маань надаар оёулдаг байсан...******* бид 2-ыг талийгаач дүүгийн маань анх хэвтэж байсан газарт хэн ч байхгүй байсан. Тэгээд би тус газраас дүүгээ үүрээд гэр лүүгээ авч явах зорилгоор хэсэг газар явсан боловч дийлэхгүй хол явж чадахгүй байсан болохоор гол баруун талд хуурай газарт дээш нь харуулаад хэвтүүлсэн. Тухайн үед *******ийг гэр лүү нь эмнэлэг рүү дуудлага өг гээд явуулсан. Тэгээд би хүүхдээ дагуулаад ******* дээр очоод дуудлага өгсөн үү гэхэд өгсөн гэсэн. Тэгээд би хүүхэдтэйгээ *******ийн хамт мотоциклоор нь гэр лүү очоод ар гэрийнхээ хүмүүс рүү утсаар ярьж хэл өгсөн, мөн *******ийг ээжийг дагуулаад ир гээд явуулсан удалгүй эмнэлгийн машин манай гадаа ирээд удаагүй байж байтал манай ээж ах нар болон манай ээж аавын бусад садан төрлийн хүмүүс болох 10 гаран хүн ирсэн. Тэгээд би тус хүмүүст дүүгээ үлдээсэн газарт дагуулж очоод анх замын зүүн талд хадан дунд байсан газрыг зааж өгсөн, тэр хавиараа манайд ирсэн ах дүү маань талийгаач дүүгийн маань анх хэвтэж байсан газрын ойр орчмоор очиж үзээд байсан. Би гэртээ хариад байж байтал аймгаас цагдаагийн алба хаагч нар ирсэн...” гэсэн гэрч Б.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн *******9 дүгээр талд авагдсан “...202******* оны ******* дүгээр сарын 18-ны өдрийн 1*******-14 цагийн үед аймгийн шүүхээс манай эгч болох н.Янжмаа руу залгаад *******ийг авах хэрэгтэй байна гэсэн. н.Янжмааг эгч над руу залгаад намайг шүүх дээрээс очоод *******ийг очоод аваадах гэсэн, би эгчийн нөхөр болох Б.Батболдтой очиж *******ийг авсан. Тухайн үед *******ээс асуухад надад хэлэхдээ сумын ******* дугаар багт гэртээ нутгийн залуу болох гэртээ архи, пиво уугаад цуг байсан залуутайгаа хоорондоо маргалдсан чинь гэгч нь миний хацар луу цохихоор нь дээлийнх нь захнаас барьж аваад доош нь угзарсан чинь доошоо өнхрөөд ойчсон талаар хэлсэн...”гэсэн гэрч Д.Өлзийдэлгэрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 181-182 дугаар талд авагдсан “...тухайн өдрийн 1*******-16 цагийн үед Мандал ******* дугаар багийн Сумъяа гэх хүний хүүхэд болох залуу улаан өнгийн мотоциклтой араараа жижиг гэмээр биетэй залуу сундалсан байдалтай манай шатахуун түгээх газарт ирсэн. Надаас сүү зармаар байна сүү авах хүн байгаа болов уу гэхээр нь би хэдэн төгрөгөөр сүү зарах гэж байгаа юм гэхэд Сумъяа гэх хүний хүүхэд 2 сав сүү байгаа нийлээд 4 литр сүүг 1 литрийг нь *******000 төгрөгөөр өгнө гэхээр нь би аваад бэлнээр 20,000 төгрөг өгсөн. Тэр залуу надад сүү өгөөд бензин хийгээд яваад өгсөн...” гэсэн гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/
1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр талд авагдсан”... ******* нь танихгүй гэмээр жижиг биетэй намхан залуутай хөдөөгөөс ирж байгаа гэмээр зузаан хувцастай манай дэлгүүрт 202******* оны ******* дүгээр сарын 1*******-ны өдрийн 1*******-16 цагийн үед орж ирээд 2.******* литрийн савлагаатай 2 ширхэг Сэрүүн нэртэй пиво мөн 0.7******* граммтай Хараа нэртэй 1 шил архи зэрэг барааг худалдан авсан. *******ийн ээж нь *******ийг орж ирэхээс өмнө нь 2-******* цагийн өмнө манай дэлгүүрээр орж ирээд дэлгүүрээс худалдан авалт хийж байхдаа надтай ойр зуурын юм ярьж байхдаа манай хүү ******* хөдөө гэртээ хараагүй эгчийгээ хараад үлдсэн, би нөхрийгөө аваад аймаг явж байгаа гэж ярьж байсан. Удалгүй 2-******* цагийн дараа ******* нь танихгүй хүнтэй орж ирээд манай дэлгүүрээс архи пиво худалдаж аваад гарсан болохоор тод санаж байна. Тус барааг худалдан авсан тооцоог ******* хийсэн, бэлэн мөнгө болон бусад хэлбэрүүдийн алинаар нь хийсэн гэдгийг санахгүй байна...”гэсэн гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
2 дугаар хавтаст хэргийн 2*******-******* талд авагдсан “..Шинжилгээ эхлэх явцад гадна үзлэгийн тэмдэглэл бичиж эхэлдэг ба энэ үед цус хуралт илрээгүй, эсвэл бүдэг байгаад дараа нь тодорч болдог ба энэ нь нас бараад удаагүй тохиолдолд үүсдэг. Шинжилгээ эхэлж дотор эрхтнийг шинжлэх явцад хүзүүний жолоо булчинд цус хуралт гэмтэл тогтоогдсон байх ба шинжилгээ дууссаны дараа тухайн жолоо булчингийн цус хуралтын гадна харалдаа, хүзүүний арьсыг арчиж үзэхэд хүзүүний баруун хэсэгт цус хуралт тодорч тогтоогдсоныг зургаар бэхжүүлэн авч дүгнэлт хэсэгт тусгагдсан болно. Амь хохирогч хүзүүний баруун хэсэгт цус хуралт байсан бөгөөд байрлалын хувьд хөндлөн байрлалтай мөн дотор эрхтний шинжилгээгээр амьсгал бүтэлтийн шинжүүд буюу баруун зүүн жолоо булчин, баруун зүүн бамбай булчирхай, баруун ховч ясны хальсанд цус хуралт гэмтлүүд тод байсан учир боолтын ором гэж үзсэн. Энэ нь механик амьсгал бүтэлтийн шинж мөн болно. Механик амьсгал бүтэлтийн үед цогцсын гадна үзлэгээр нүдний салст, уруулын дотор тал, завж, хэсэгт цэгчилсэн цус харвалт, дотор шинжилгээгээр уушги зүрхний гадаргууд цэгчилсэн цус харвалт, баруун, зүүн жолоо булчин, жолоо булчин эгэмтэй бэхлэгдэх хэсэг, самбай булчирхайн цус харвалт, баруун, зүүн ховч ясны хальсны цус хуралт, хугарал, гэх шинж тэмдгүүд үүсэх боломжтой. Уг хэргийн амь хохирогч цогцост хийгдсэн шинжилгээгээр нүдний салст, уруулын дотор тал, завж хэсэгт цэгчилсэн цус харвалт, дотор шинжилгээгээр уушги, зүрхний гадаргууд цэгчилсэн цус харвалт шинж тэмдгүүд үүсээгүй ба энэ нь 100% үүсдэггүй, үхлийн явц хэт хурдан явагдсан тохиолдолд үүсэж амжихгүй байж болно. Амь хохирогч цогцост хийсэн шинжилгээгээр баруун, зүүн жолоо булчин, жолоо булчингийн эгэмтэй бэхлэгдэх хэсэг, баруун, зүүн бамбай булчирхайн цус харвалт, баруун ховч ясны хальсны цус хуралт зэрэг шинж тэмдгүүд нь илэрч байсан. Мөн шинжилгээ эхэлж дотор эрхтнийг шинжлэх явцад хүзүүний жолоо булчинд цус хуралт гэмтэл тогтоогдсон байх ба шинжилгээ дууссаны дараа тухайн жолоо булчингийн цус хуралтын гадна харалдаа хүзүүний арьсыг арчиж үзэхэд хүзүүний баруун хэсэгт цус хуралт тодорч тогтоогдсон нь механик амьсгал бүтэлт буюу боолтын улмаас нас барсан болохыг нотолж байсан...” гэсэн шинжээч эмч Т.Энхжингийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 210-216 талд авагдсан “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед хүзүүний баруун хэсэгт цус хуралт, баруун 2-р хурууны *******-р үеэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.*******-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...Талийгаач нь механик амьсгал бүтэлт буюу боолтын улмаас нас баржээ. Энэ нь дээрх хүзүүний хөндлөн боолтны ором, жолоо булчин, бамбай булчирхай дээрх голомтот цус харвалт, баруун ховч ясны хальсны цус хуралт шинжээр тодорхойлогдож байна..Амь хохирогч нь гэмтсэн дороо нас барсан байна..Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь хүний гараар үүссэн ба энэ нь дээрх хүзүүний хөндлөн боолтны ором, жолоо булчин бамбай булчирхай дээрх голомтот цус харвалт, баруун ховч ясны хальсны цус хуралт шинжээр тодорхойлогдож байна...Амь хохирогчийн биеэс авсан цусанд спиртийн агууламж 0.******* промили илэрсэн ба хөнгөн зэргийн согтолттой байжээ... Талийгаач биед үүссэн хүүрийн толбо, хөрөлт, хөшилт гэх шинжүүд нь нас барсны баттай шинж болно...гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202******* оны 02 дугаар сарын 1*******-ны өдрийн №16 дугаартай дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 19*******-*******94 дүгээр талд авагдсан “...*******ийн биед зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун тохой, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо..Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.*******-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй..Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй..Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202******* оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн №1************** дугаартай дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 199-2******* талд авагдсан “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн нударгатай дээл, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан хөх өнгийн дээлийн товч шинжилгээнд тэнцэнэ..Шинжилгээнд ирүүлсэн бор дээлийн баруун суганд шилбийг дээлтэй оёсон оёдол дагуу 18 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, бор дээлийн энгэрийн баруун хэсэгт татаж чангаах хүчний үйлчлэлээр дээлийн товч тасарч унасан шинэ гэмтэл байна.. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн товч нь бор өнгийн дээлийн товчнуудтай хийц, өнгө материалын ширхэгт, оёдлын утасны өнгө, бүтэц зэргээрээ тохирч байх тул дээлийн товч мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн товч нь бор дээлийн баруун суганы товч байна...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Золзаяагийн 202******* оны 02 дугаар сарын 0*******-ны өдрийн № ЕГ*******2*******/71******* дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Тухайлбал, амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаарна.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн сумын Мандал ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Ёлын ам” гэх газарт байх өөрийн гэртээ 202******* оны ******* дүгээр сарын 16-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд амь хохирогч харилцан маргалдаж, түүний хоолойг дээлийнх нь энгэр хэсгээр баруун гараараа боон сэгсэрч амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь хохирогчид хүзүүний хөндлөн боолтны ором, жолоо булчин, бамбай булчирхай дээрх голомтот цус харвалт, баруун ховч ясны хальсны цус хуралт гэмтэл учруулан механик амьсгал бүтэлтийн улмаас хохирогч нас барсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч *******ээс “ ...Хохирогч амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ар гэр, хувийн байдлыг харгалзан, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэсэн агуулгаар, хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаваас “..анхан шатны шүүх нь Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д заасан гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн *******,6 дахь хэсэгт 1*******8,070,000 төгрөг байхаар өөрчлөлт оруулж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргасан.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино ” ...гэсэн бол мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ…гэж хуульчилжээ.
Түүнчлэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас хохироосон, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын дунджаар тооцон ******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч *******ийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
2. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 202******* оны ******* дугаар сарын 21-ний өдрийн 804 дүгээр дүгнэлтээр “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарах” талаар дүгнэлт гарсан бол/2хх19-20/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 202******* оны 07 сарын 29-ний өдрийн 762 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “...******* нь сэтгэл хөдлөлийн хариу урвал, нойрны хямрал, сэтгэцийн байдлыг дагалдан биеийн зовуурьтай..” гэсэн дүгнэлт тус тус гарсан байна.
Монгол Улсын дээд шүүхээс 202******* оны 7 дугаар сарын 0*******-ны өдрийн 2******* дугаартай тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын *******.******* дугаар зүйлд хохирогч нас барсан бол Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор зохицуулжээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, ************** дүгээр зүйлийн **************.*******, **************.*******-д зааснаар шүүгдэгч *******ээс сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 99,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож шийдвэрлэсэн байна.
Иргэний хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэдэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй...” буюу энэ хуулийн тусгай ангид нэрлэн заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэх ойлголт бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжээс үл хамаарахаар хуульд тусгасан байна.
Иймд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч *******ээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болсон гэж үзлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцож, нотлох баримтад үндэслэлгүйгээр, хийсвэр тооцооллоор буюу статистик таамаглалд үндэслэсэн шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжавын шүүх хуралдаанд гаргасан “нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шийдвэрлүүлэх” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжаваас давж заалдах гомдолдоо хавсарган, Үндэсний статистикийн хорооны 202******* оны 12 сарын 10-ны өдрийн 07/889 дугаар албан бичиг, хавсралтаар хүн амын дундаж наслалт 2024 он, нас барсны гэрчилгээ, жолооны үнэмлэхийн хуулбарыг тус тус гаргаж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 2-д заасан “..давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй..” гэсний дагуу шинжлэн судалж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болохыг тайлбарлав.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч *******ийн “..анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэмжээг багасгах..”, “..хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжавын гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэн, ашигтай байдлаар тогтоох..” гэсэн агуулгаар бичсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны ******* дүгээр сарын 1*******-ны өдрийн 202*******/ШЦТ/**************9 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.10 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч *******ийн 202******* оны ******* дүгээр сарын 1*******-ны өдрөөс 20******* оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
*******. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
В.ЦЭЦЭНБИЛЭГ