| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2026/00318/И |
| Дугаар | 103/ШШ2026/00330 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2026/00330
| 2026 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2026/00330 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-2******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 150,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 150,540 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ББСБ" ХХК нь С.*******тай 2*******9 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 140000455596 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу С.******* нь ******* ББСБ" ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн 9966*******242 дугаарыг ашиглан мессеж илгээн 2*******9 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй зээлээр авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй. "******* ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа сануулга мессеж илгээж, гар утсаар холбогдож зээлийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан зөвшилцсөн хэдий ч төлөлт хийгээгүй төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээлийг эрсдлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцолты зогсоосон бөгөөд мөн өдрөөр С.*******ийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 50,00 төгрөг, зээлийн хүү *******4,140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,400 төгрөг нийт 150,540 төгрөг байна. Иймд С.*******аас 150,540 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ББСБ" ХХК нь хариуцагч С.*******аас зээлийн гэрээний үүрэгт 150,540 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 150,540 төгрөгийг тус компанийн Хаан банк дахь ******* тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 150,540 төгрөгийн төлсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 150,540 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,5*******3 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 2,5*******3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА