| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00252/И |
| Дугаар | 103/ШШ2026/00395 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2026/00395
2026 03 27 103/ШШ2026/00395
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Олимп галериа оффисын давхарт байрлах,******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Наран хорооллын дугаар байрны тоотод байрлах, ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.059.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани ******* ******* ХХК-ийн Багануур дүүргийн дүгээр хороо, Уурхайчин хотхоны дугаар байрны тоотод байрлах ******* мини маркет дэлгүүрт 2025 оны 8 сарын 14-ний өдөр Asahi super dry-can 350 ml, Asahi super dry-can 500 ml, Super dry nana jokki 340 ml, 485 ml, Chinggis 500 ml can зэрэг нийт 2.059.200 төгрөгийн бараа нийлүүлсэн. Падаанд бичигдсэн бараанаас огт төлөлт хийгээгүй бөгөөд манай байгууллага 2025 оны 08 сарын 30-ны өдрөөс удаа дараа шаардаж байсан. Иймд ******* ******* ХХК-иас бараа бүтээгдэхүүний үнэ болох 2.059.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь тус иргэний хэрэгт******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Тус шүүхэд ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.059.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь 2026 оны 03 сарын 16-ны өдөр 300.000 төгрөг, 2026 оны 03 сарын 23-ны өдөр 709.100 төгрөг, 2026 оны 03 сарын 27-ны өдөр 1.050.000 төгрөг, нийт 2.059.200 төгрөгийг төлсөн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК нь******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 2.059.200 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 2.059.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* ******* ХХК нь 2.059.200 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.897 төгрөгөөс 23.948,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 23.948,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* ******* ХХК-иас 23.948,5 төгрөгийг тус тус гаргуулж,******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО