Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 173

 

 

 

    

 

 

 

 

2018 оны 9 сарын 03 өдөр                           2018/ШЦТ/173                               Хэрлэн сум

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0201/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    А.Уламбаяр

Улсын яллагч                                                  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                          Д.Т нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үзон овогт Доржсүрэнгийн Тт холбогдох 1839003660196 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 27-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Үзон овогт Доржсүрэнгийн Т /РД: СВ87122716/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны шөнө Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутагт согтуугаар иргэн М.Гомбосүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны шөнө Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутагт согтуугаар иргэн М.Гомбосүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Хохирогч М.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 22-ны шөнө 11 цагийн үед Дэлгэрмөрөн гэх хүнийг Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг болох “Дундах” гэх газраас “Зүүн” гэх газарт гэрт нь мотоцикльтой хүргэж өгөөд буцаж яваад Тынд ороход ангийхан нь ирээд явсан гээд намайг боодог ид, нэрмэл уу гээд тэгээд сууж байтал Т чи намайг хүнд баярхуу болчихсон, эмэгтэй хүн болон хүмүүсийг их зоддог болсон гээд яриад байна гэсэн гээд тэгээд бид хоёр маргалдаж зодолдоход Т намайг унагаж байгаад толгой нүүр болон зүүн талын хавирга, ууц нуруу руу хоромон гутлаар өшиглөж зодсон. Би уусан байсан болохоор зарим юмаа санахгүй байна. Өглөө Тын гэрийнх нь үүдэнд сэрсэн. Тэгээд л цагдаад мэдэгдсэн. Бид хоёр хоёулаа уусан байсан юмаа. Би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлээд гарч ирсан. Одоо надад зовиур алга. Тунгалагбаатр надад эмчилгээний зардал болох 400.000 мянган төгрөгийг өгсөн, надад гомдол санал нэхэжлэх зүйл алга... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13 хуудас/

Гэрч О.Дэлгэрмөрөнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..... Би 2018 оны 7 дугаар сарын 22-ны шөнө 11 цагийн Баян-Адарга сумын 3 дугаар багийн нутаг болох “Дундах” гэх газраас “Зүүн” гэх газарт гэртээ Гомбосүрэнгээр мотоцильтой хүргүүлсэн. Тэгээд Гомбосүрэн гэртээ очно гээд явсан. Өглөө 09 цагийн үед Гомбосүрэн манай утас руу залгаад би танайхаас гарч яваад Тынх гэрэлтэй байхаар нь очоод тэнд нэрмэл ууж байгаад Ттай маргалдаад зодуулчихлаа гэж ярьсан. Тэгээд би машинтай очиж аваад сумын төвд аваачиж үзүүлсэн ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/

Гэрч О.Сонинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “..... 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би Т гэх айлынд хонь мал харж байгаад 20 цагийн үед Т ахын ангийнхан гээд машинтай хүмүүс ирээд хоол идэж, юм ярьж сууж байгаад орой 11 цагийн үед буцаад сум явцгаасан. Тэгээд Т ах бид хоёр 2 литр гаран нэрмэл уугаад сууж байтал шөнийн 01 цаг өнгөрч байхад манай багийн залуу болох Гомбосүрэн согтуу мотоцильтой ирээд бид гурав 5 литр нэрмэл уусан. Тэгээд би тасраад уначихсан. Нэг сэрсэн чинь тэр хоёр гадаа муудаад байж байсан. Тэгээд Т ахынд орж утсаар би цагдаад мэдэгдээд би гэрт нь мотоцикльтой хүргэж өгсөн.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/

Гэрч П.Дорждуламын мөрдөн байцаалтан өгсөн: “.... 2018 оны 7 дугаар сарын 22-ны шөнө 21 цагийн орчим сумын төвөөс манай нөхрийн ангийхан ирээд, манайх хорхог хийж өгөөд хагас шил архи, нэг сагс том пиво ууж байгаад би нойр хүрээд унтаад өгсөн. Тэгэд 03 цагийн орчим манайд байсан Сонинбаяр гээд залуу намайг сэрээгээд эгчээ гадаа Т ах Гомбосүрэн хоёр зодолдоод байна гарах уу гэхээр нь би чи ахыгаа салгаад оруулаад ир гэсэн. Тэгээд манай нөхөр орж ирээд унтсан. Өглөө намайг босоход Гомбосүрэн танай нөхөр намайг зодчихсон би мотоцикль барьж чадахгүй байна гээд ирэхээр нь би Сонинбаярыг хүргээд өг гээд явуулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/

Гэрч С.Хишигжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...... 2018 оны 7 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед манай нөхөр болох Гомбосүрэн хөдөөнөөс утсаар залгаад би Тт зодуулчихлаа миний нүд юм харахгүй хавдартай байна гэсэн. Тэгээд сумын эмнэлэгт үзүүлээд аймаг явж толгой нүүрний зураг авахуул гээд тэр өдрөө аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн төвд үзүүлээд 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Т эмчилгээний зардал гэж 400.000 төгрөг өгсөн.....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/

Шүүх эмнэлгийн 347 тоот: “...М.Гомбосүрэнгийн биед зүүн 7 дугаар хавирганы сэтэрсэн хугарал, баруун нүдний алимны салстад цус хурсан, баруун дал зүүн хэсэгт шарх, баруун дээд зовхи, зүүн хацар, баруун зүүн шилбэнд цус хуралт, толгой, нүүр, зүүн шуу, сарвуу, зүүн хавирганы нум зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 43 хуудас/

Д.Тын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 22-ны шөнө гэртээ согтуу байж байхад гаднаас Гомбосүрэн гэх үалуу манайд орж ирээд бид 2 нэрмэл архи уусан. Тэгээд маргалдаж байгаад гэрийн гадаа гаргаад би газар унагааж байгаад толгой, нүүр, цээж хэсэгт нь өшиглөж зодсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-51 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Гомбосүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-60/ гэсэн тул шүүгдэгч Д.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлсөн байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үзон овогт Доржсүрэнгийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 550.000 / таван зуун тавин мянга / төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 550.000 / таван зуун тавь мянга / төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Д.ГАНЗОРИГ