| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 2414002880176 |
| Дугаар | 2026/ДШМ/14 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 091.2.10, |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/14
******* холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уламбаяр;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* түүний өмгөөлөгч Д.Уранчимэг;
шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ж.Давааням;
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн *******0******* оны 1******* дугаар сарын 09-ний өдрийн *******0*******/ШЦТ/3*******9 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ж.Давааням, Э.Гомбо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* нарын гаргасан гомдлоор ******* холбогдох эрүүгийн *******4*******00*********************01*******6 дугаартай хэргийг *******0*******6 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Урьд:
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн № 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 01 дүгээр сарын *******6-ны өдрийн № 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 10 дугаар сарын *******3-ны өдрийн №1055 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт /регистрийн дугаар ВЙ00*********************13 /
*******. Холбогдсон хэргийн талаар:
*******.1. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******4 оны 4 дүгээр сарын *******4-ний өдрөөс *******-ны өдөрт шилжих шөнийн 0******* цагийн орчим Баянхонгор аймаг, Баянхонгор сумын ******* дугаар багийн нутагт байрлах *******-3******* дугаар гудамжны 1******* тоотод иргэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж заазуур авч дайрах үед ах нь уг заазуурыг авах үед түүний гарыг зүсэж эрүүл мэндэд баруун гарын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
*******.*******. мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******4 оны 4 дүгээр сарын *******4-ний өдрөөс *******-ны шилжих шөнийн 0******* цаг *******0 минутын орчим Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Эрдэнэмандал ******* дугаар багийн 3******* тоот гудамжинд иргэн маргалдаж улмаар тоёота приус 30 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун явах гэж байх үед зүүн мөр хэсэгт зүсэж шарх бүхий гэмтлийг, улмаар тус гудамжинд нь урдаас нь дайрах үед түүний хэвлийн хэсэгт хутгаар хатгасны улмаас биед нь хэвлийн зүүн хэсгээр хатгаж зүсэгдсэн, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, чацархайн том судсыг гэмтсэн шарх, хэвлийн хөндийд шингэн цус хуралталт гэмтэл бүхийн үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулан хүнийг алах гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зааснаар шүүгдэгч ******* холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ийг есөн жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Отгонбилэгийг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1, *******, *******.3, *******.4-т зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан есөн жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэг сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг есөн жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан есөн жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ийн *******0*******4 оны 4 дүгээр сарын *******-ны өдрөөс *******0*******4 оны 4 дүгээр сарын **************-ны өдрийг хүртэл ******* хоног, *******0*******4 оны 5 дугаар сарын *******1-ний өдрөөс *******0*******4 оны ******* дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 90 хоног, *******0*******4 оны 10 дугаар сарын *******4-ний өдрөөс *******0******* оны 6 дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэл **************1 хоног, *******0******* оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс *******0******* оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1************** хоног, нийт 441 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 50******* дугаар зүйлийн 50*******.3, 50*******.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар шүүгдэгч ээс ******* хүүхдийн тэтгэмжийн зөрүү мөнгө болох сар бүр **************5,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******д олгохоор,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******гийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 99,000,000 төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-д зааснаар шүүгдэгч ээс сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 99,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******д олгохоор,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД ******* ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж, цусны дээж 3 ширхэг, панч нэртэй ундааны сав 1 ширхэг, төмөр заазуур 1 ширхэг, шар өнгийн даавуун куртик 1 ширхэг, даавуун подволк 1 ширхэг, гар хөрөө 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, даавуун дотуур өмд 1 ширхэг, даавуун подволк 1 ширхэг, цагаан саарал өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч ******* хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг *******0******* оны 1******* дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
“... миний бие ******* онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. ******* настай. Бүрэн дунд боловсролтой. Ам бүл ******* эхнэрийн хамт Баянхонгор сумын ******* дугаар баг ******* дугаар гудамжны 1******* тоотод оршин суух хаягтай. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татагдаж Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 9 жил 1 сарын ялаар шийтгүүлсэн.
*******0******* оны 1******* дугаар сарын 09-ний өдрийн *******0*******/ШЦТ/3*******9 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Би өөрийн үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас авхуулан өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээж маргалдах зүйлгүйгээр анхан шатны шүүхээр орсон. Миний хувьд хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж харамсаж байгаа. Би нийт 15 сар цагдан хорих байранд хоригдож байгаа. Энд хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухамсарлаж тунгаан бодож байна. Нийгэмд гараад ямар байр суурьтай амьдрахаа бодож төлөвлөж байгаа. Хоригдож байх хугацаанд хайрт аав минь бурхан болж үнэхээр том цохилтод орж байна. Өдий ******* настай надад үнэхээр ийм хэцүү байхад өнчирч үлдсэн ******* нялх үрд нь ямар хэцүү байгаа бол гэж бодохоор өдөр бүр сэтгэл өвдөж элэг эмтрэх юм. Өөрт байх бүхий л боломж бололцоогоо ашиглаж ******* хүүхдэд нь тусалж явах болно гэдгээ ар гэрийнхэнд нь чин сэтгэлээсээ амлаж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж ийм том алдаа гаргаж эрдэнэт хүний аминд хүрсэндээ насаараа насаараа харамсаж барамгүй алдаа гаргасандаа үнэхээр их харамсаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох нийт 40.*******36.********************* төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 13.**************5.4*******3 төгрөгийг нэхэмжилж байсныг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******д учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг хоригдож байх хугацаандаа тохитой томоотой байж цалинтай ажил хийж нийгэмд гарч хамгийн түрүүнд ажил хийж төлбөрөө барагдуулна гэдгээ илэрхийлж байна. би хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргадаггүй өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 1.4-т заасныг баримтлан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Эд хийж бүтээх насандаа том алдаа гаргасан залуу хүний ирээдүйг бодож бага жилийн ялыг оноож өгнө үү ...” гэжээ.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
“... Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0******* оны 1******* дугаар сарын 09-ны өдрийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж уг хурлаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 д зааснаар яллагдагчаар татагдсан ******* холбогдох хэргийг хянан хэлэлцээд ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн хэрэгт нь 9 жилийн хорих ял оноож оноосон ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, урьдчилсан хоригдсон 410 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцохоор шийдвэрлэсэн.
Болсон хэргийн тухайд: *******0*******4 оны 4 дүгээр сарын *******4-нд орой *******0 цагийн үед ажлаасаа ирэхэд хань минь хүүхдүүдтэйгээ Содбилэг, бас хоёр залуугийн хамт байж байсан. Тэгээд найзууд нь хамт гаръя гээд гарцгаасан бөгөөд шөнө гэнэт утас дуугарч нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч нөхөр чинь хүнд байна ирээрэй гэсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд миний нөхөр үнэхээр аймаар хүнд гэмтэл авсан дөнгөж ухаантай гэхдээ бараг ярьж чадахгүй байсан. Отгонбилэг хутгалсан гэж л хэлсэн. Эмчилгээний явцад хэвлий хэсэгт маш гүн, урт хэмжээтэй хутгалагдсан шарх үүссэн байсан. Эмчилгээг аймгийн нэгдсэн эмнэлэгт хийж байгаад цаашид үргэлжлүүлэн гэмтэл согог судлалын үндэсний төвд /гэмтлийн эмнэлэгт/ эмчлүүлж байгаа *******0*******4 оны 5 дугаар сарын *******1-нд нас барсан. ийн мэдүүлгээр хоорондоо маргаж миний ханийн хэвлий хэсэгт хутгалж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн. Эмчилгээний явцад 10 удаа хагалгаанд орж үнэхээр их зовсон. Анх үүссэн гэмтэл нь үнэхээр хүнд олон эрхтэн, судас дайрсан бусад эрхтэн системийг гэмтээсэн эргээд нөхөн сэргээгдэх боломжгүй маш их хүнд гэмтэл байсан тул эмчилгээ хийгдсэн ч амь нас аврагдаагүй. *******9 хөн настай байсан миний хань нас барж, нас өндөр аав ээж ах дүү хань үр хүүхэд бидэнд хэзээ нөхөгдөшгүй том гарз хохирол учирч түүнээс хойших хугацаанд амьдралын ямар ч зорилгогүй уй гашууд автсан сар өдрүүд өнгөрч байна. Миний хүү одоо 1******* настай аавыгаа нас барснаас хойш сэтгэл санааны хүнд байдалд байсаар өнөөдөр унаж татдаг өвчтэй болсон бөгөөд хичээлдээ ч явахгүй гэж ганцаардлын байдалд орж сэтгэцийн эмгэгтэй болсон. Би хүүгээ эмчлүүлэх гэж маш олон сэтгэл зүйч дээр очсон ч төдийлөн үр дүн өгөхгүй байсаар байна. Бид ийм л хүнд байдалтай байсан ч шүүх үнэхээр шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж явсаар *******0******* оны 1******* дугаар сарын 09-д шүүх хурал болж ******* 9 жилийн маш хөнгөн ял оногдуулсанд үнэхээр их гомдолтой байна. Иймд санаатай хүн алсан хүнд маш хөнгөн ял оногдуулсан, ял эдлэх дэглэм нь ч хөнгөдсөн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
- Анхан шатны шүүхээс ******* 9 жилийн хорих ял оногдуулсан ч урьдчилан хоригдсон 410 хоног буюу 1 жил 1 сар 15 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсон нь үндсэндээ хүн алсан хүнд ******* жил 11 сар 15 хоногийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Үнэхээр Монгол улсад хүний амь нас ийм үнэ цэнгүй болсон юм уу гэх харуусал төрж байна. Шүүх хуралд оролцсон прокурор нь ******* жилийн хорих ялыг хаалттай хорих газарт эдлүүлэхээр санал гарсан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд *******-15 жилийн хорих ял оногдуулахаар заасан байна. Энэ хэрэгт хөнгөрүүлэх нэг ч зүйл байхгүй. энэ хэргийг үйлдэхдээ миний нөхрийг санаатайгаар хутга авч гарч араас хөөж очиж хутгалж амь насыг хохироосон үр дагавар бодитоор гарсан. Санаатай хутгалсан үйлдлийн үр дагавар нь амь насыг хохироосон нь түүнд амь насыг аврах боломжгүй маш хүнд гэмтэл учирсан. Хутгаар хэвлий хэсэгт маш гүн шарх үүсгэсэн бөгөөд хутга нь хүний амь насанд аюултай хүйтэн зэвсэг, гэрт маргалдаад Отгонбилэгийг хутга авах үед ах Содбилэг нь таслан зогсоохоор хутгыг булааж авсан байхад дахин өөр хутга авч гарч хутгалсан түүний идэвхтэй үйлдэл юм. Гэмт хэрэг нь онц харгис хэрцгийгээр үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Учир нь хутга маш гүн орж олон тооны эрхтэн гэмтээсэн олон тооны судас тасарсан түүний улмаас өвдөлт шаналал ихтэй, маш их тарчилгаж зовоосон. Отгонбилэг ч өөрийн үйлдлийнхээ харгис хэрцгий шинжийг ухамсарлаж ийм байдалд зориуд хүргэсэн гэж үзэж маш их гомдож байгаа. ийн үйлдэл нь ямар нэгэн хамгаалалтын шинжгүй бөгөөд миний хань гэрт маргалдаад гарч машинд суугаад явах гэж байхад хутгалсан байдаг. анхнаасаа л алах гэсэн санаатай байсан гэж үзэж байна. Ах Содбилэгийг хутгыг нь булааж авахад болиод тайвширчих боломжит хугацаа байсан. Гэтэл өөрийн хүнийг алах санаа зорилгоо хэрэгжүүлэх гэж улайран дайрч гэмтээж амь насыг хохироосонд маш их гомдолтой байгаа.
- Хүнийг санаатайгаар хутга мэс хэрэглэж, амь насыг аврах боломжгүй шууд үхэлд хүргэх гэмтэл учруулсан хүний ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад оногдуулсанд үнэхээр харамсаж байна. Шүүх энэ хүн алсан харгис хэрцгий балмад этгээдийг яагаад өмөөрөөд хууль завхруулаад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Үхсэн хүний хохь болоод өнгөрөх гэж үү. Бид үнэхээр ганцхан шүүхэд л итгэж байсан. Миний хань сайн эмч нарын чадвар зөв эмчилгээний үр дүнд *******0 хоног амьд байсан. Эмчилгээний явцад ямар их өвдөж зовсон гээч сүүлдээ үнэхээр нүд халтирам турж эцэж ядарсан 10 удаагийн хагалгаагаар хэвлий хэсэг бол сэг болсон. нь хувийн батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж, архи ууж олон нийтийн газар танхайрч байсан, үнэхээр харгис хэрцгий зан төлөвтэй хүнд яагаад ийм бага ял оногдуулж байгаад гайхаж байна. ийн өмгөөлөгч нар залуу хүнд бага ял өгөөч гэж байсан. Бид ч гэсэн сайхан залуу *******9 настай ханиа алдсан тэр хүн хэзээ ч босож ирэхгүйгээр хорвоогоос явсан. Ар гэр аав ээж бид ямар хэцүү сэтгэл зүйн хямралтай байгааг хэн ч мэдэхгүй. Бага насны ******* хүүхэд нь мөнхөд аавгүй болсон, аавыгаа санаж бэтгэрч уйлж байна.
- ******* анхан шатны шүүх ивээлээ хайрлаж боломжит хамгийн хөнгөн ял оногдуулсан. Харин өшөө дахиж хөнгөрүүлэхээр ял оноосон байхад дахиад дараагийн шатны шүүх дахин хөнгөрүүлж болохыг тооцоолжээ. Ер нь хэргийн материалд авагдсан гэрчүүд бүгд ийн хамаарал бүхий хүмүүс хэн ч юу ч гэж худлаа хэлснийг бид мэдэхгүй өөрт ашигтай мэдүүлэг өгүүлсэн нь тодорхой. Миний ханийг савтай угаадас авч цацсан гэсэн хэдий ч тэр байдал нотлогдоогүй. Гэтэл шүүх хөндлөнгийн баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг үнэлж ийн ялыг хөнгөрүүлсэн гэж үзэж байна.
Иймд ******* үйлдсэн хэрэгт нь тохироогүй хэт хөнгөн ял оноосон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн *******0******* оны 3*******9 тоот тогтоолыг хүчингүй болгож дахин шүүхээр хэлэлцүүлж өгнө үү ...” гэжээ.
6. Шүүгдэгч ийн өмгөөлөгч Ж.Давааням, Э.Гомбо нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
“... Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.Давааням, Э.Гомбо бид эрүүгийн *******4*******00*********************01*******6 дугаартай хэрэгт шүүгдэгч ийн өмгөөлөгчөөр оролцож Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0******* оны 1******* дугаар сарын 09-ний өдрийн *******0*******/ШЦТ/3*******9 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж есөн жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1, *******, *******.3, *******.4-т зааснаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт есөн жил нэг сарын хорих ялыг оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хувьд хүнийг алах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй.
Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт " Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба бидний үйлчлүүлэгч хийсэн гэмт хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бүрэн төлж барагдуулсан.
Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:”, 1.4 дэх хэсэгт “.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж тус тус заасны дагуу хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна.
Иймд бидний үйлчлүүлэгчийн мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирлыг бүрэн төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг Давж заалдах шатны шүүх харгалзан үзэж энэрэнгүй хандан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлэн хорих ялыг багасгаж анхан шатны шүүхийн *******0*******/ШЦТ/3*******9 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү....” гэжээ.
*******. Прокурор Э.Уламбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн *******0******* оны 1******* дугаар сарын 9-ний өдрийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх заасан хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон мөн дээрээс нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 6.******* дугаар зүйлд заасан нөхцөл байдал дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Шүүгдэгчийг нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байна гэв.
*******. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би өөрийнхөө хувьд маш олон хүн төлөөлж орж ирж байгаа. Манай хүний ээж, аав, өндөр настай хүмүүс байгаа. Тэгээд бид 9 жилийн хорих ял авахад нь үнэхээр харамсаж, маш гомдолтой байсан. Тэгтэл дахиад ялаа хөнгөрүүлье гэсэн байна. Энэ дээр би маш их гомдолтой байгаа. Тэгээд Б.Отгонбилигийн хувьд надад яг гарсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Манай нөхөр амьд байх хугацаандаа авсан эмчилгээний зардлыг надад төлсөн гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байх. Байнга хохирлыг нь барагдуулсан, хохирлыг нь төлсөн гэж яриад байгаа. Гарсан зардал 40 сая төгрөгийг надад төлсөн байгаа. *******9 настай залуу үр хүүхдээ хараад гэртээ байж байхад Б.Отгонбилигийн ах Б.Содбилиг авч яваад уруу татаж архи дарс уугаад өнөөдөр миний нөхрийг хорвоогоос аваад явчихсан. Тэгэнгүүтээ ял дээрээ маргахгүй, би гэм буруугаа ойлгож байгаа гэсэн хэр нь ялаа хөнгөрүүлье гээд байдаг. Өнөөдөр би ч гэсэн залуу хүн ******* нялх хүүхэдтэй өнөөдөр ингээд явж байгаа. Өөрийнхөө хэлэх гэж байгаа зүйлүүдээ гомдол дээрээ сайн хэлсэн байгаа. Бид нар маш их гомдолтой байгаа. Ялан дээр бүүр маш их гомдолтой байгаа гэв.
9. Хохирогчийн өмгөөлөгч Д.Уранчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Энэ хэргийн тухайд зүйлчлэлийн хувьд бас эргэлзээтэй байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл төрсөн ах болон эхнэрийнх мэдүүлгээр явсан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь тогтоогдоогүй учраас аль болох өөрт ашигтай байдлаар хэрэг зүйлчлэгдсэн учраас аль болох сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд явсан нөхцөл байдал байна. Хэргийн бодит байдал, шүүгдэгчийн хувийн байдалд нийцээгүйгээр шийдвэр гарсан байна. Тийм учраас шүүхээс хөнгөн ял өгч ял эдлэх дэглэмийг бас хөнгөн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
10. Шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөлөгч Ж.Давааням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү. Учир нь тухайн зүйл заалтад заасан нөхцөл, шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн нь гэрч н.Өлзийжаргалын мэдүүлгээр мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр тус тус тогтоогдоно. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Харин хор уршиг болох сэтгэл санааны хохирол 99,000,000 төгрөг, бага насны ******* хүүхдийг тэжээн тэтгэх **************5,000 төгрөг төлөхөө шүүгдэгчийн хувьд илэрхийлж байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Тийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. Ташрамд дурдахад улсын яллагчаас анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал таараагүй гэдэг утгатай эрүүгийн хариуцлага гарч байна. Тэгэхээр дахин хэлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө *******-аас 15 жилийн хорих ялтай бол анхан шатын шүүхийн 9 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Нөгөөтээгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй учраас анхан шатын шүүхийн шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тийм учраас гомдлоо дэмжиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , түүний өмгөөлөгч Э.Гомбо, Ж.Давааням, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* нарын гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл "Шүүгдэгч нь *******0*******4 оны 4 дүгээр сарын *******4-ний өдрөөс *******-ны өдөрт шилжих шөнийн 0******* цагийн орчим Баянхонгор аймаг, Баянхонгор сумын ******* дугаар багийн нутагт байрлах *******-3******* дугаар гудамжны 1******* тоотод иргэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж заазуур авч дайрах үед ах нь уг заазуурыг авах үед түүний гарыг зүсэж эрүүл мэндэд баруун гарын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******4 оны 4 дүгээр сарын *******4-ний өдрөөс *******-ны шилжих шөнийн 0******* цаг *******0 минутын орчим Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Эрдэнэмандал ******* дугаар багийн 3******* тоот гудамжинд иргэн маргалдаж улмаар тоёота приус 30 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун явах гэж байх үед зүүн мөр хэсэгт зүсэж шарх бүхий гэмтлийг, улмаар тус гудамжинд нь урдаас нь дайрах үед түүний хэвлийн хэсэгт хутгаар хатгасны улмаас хохирогчийн биед нь хэвлийн зүүн хэсгээр хатгаж зүсэгдсэн, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, чацархайн том судсыг гэмтсэн шарх, хэвлийн хөндийд шингэн цус хуралталт гэмтэл бүхийн үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь:
Шүүгдэгч ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “...араас талийгаач Мөнхболд ах орж ирээд “чи муу давраад байгаа шүү, архи уучхаад бид нарыг дууддаг” гээд над руу жоохон дайрсан. Би юм яриагүй сууж байсан чинь миний төмпөнтэй идэж байсан хоолыг миний нүүр рүү өшиглөчихсөн. Та одоо яагаад байгаа юм ахаа, би таныг ахын найз болохоор юм ярьдаггүй шүү гээд хэлсэн чинь талийгаач ах над руу баруун орны доод талд шал угаагаад тавьчихсан байсан угаадсыг над руу аваад цацчихсан. Тэгэхээр нь би битгий давраад байгаарай гээд гал тогооны савнаас ногоон иштэй заазуур бариад авсан чинь “Соко ах намайг битгий давраад байгаарай” гээд зүүн талын орон дээр дарж унагаагаад, надаас заазуур булаагаад авсан. Соко ах заазуур булаагаад авахад, гараас нь цус гарч байсан. Тэгээд гараа бариад, орилоод байсан. Тэгээд би гал тогооны шүүгээнээс хутга аваад, талийгаачийн араас гарсан. Гараад явж байсан чинь манай хашаанаас ******* гудамж өнгөрөөд, приус 30 зогсчихсон. талийгаач ахыг чирээд машин руу арын хаалгаар суулгах гэж байсан. Би бор иштэй хутгатай очоод, араас нь дал руу нь хатгачихсан. Тэгээд ...чи хүн аллаа боль, цаашаа яв... гээд гэхээр нь буцаад алхаж байсан чинь машин хөдлөөд явж байснаа, талийгаач ах “...чи муу намайг яахаараа хутгалдаг юм, би чамайг ёстой ална гээд өмнөөс гүйгээд ирсэн. Тэгээд би сандарсандаа өмнөөс нь хатгачихсан..., тэгээд , хоёр талийгаач ахыг аваад цаашаа яваад өгсөн...”/6хх13*******-133/;
Хохирогч ын мөрдөн байцаалын шатанд: “... хутгалсан. ээс өөр хүн хутгалаагүй. ах руугаа дайрахаар нь би ахыг нь өмөөрсөн. Баарны гадаа хутгалуулсан, би яг сайн санаж байна. Тэгээд би хувцсаа солиод ийн гэр лүү явсан...” /*******хх*******09-*******10/;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******гийн мөрдөн байцаалтын шатад: “...манай нөхөр хутгалуулснаасаа хойш *******0*******4 оны 4 дүгээр сарын *******-ны өдрөөс *******0*******4 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлээд *******0*******4 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад *******0*******4 оны 5 дугаар сарын *******0-ны өдрөөс *******1-ний өдөрт шилжих шөнө нас барсан. Намайг анх шөнө эмнэлэг дээр очиход манай нөхөр нь ухаантай байсан. Тэгээд би юу болоод байгаа юм гэсэн чинь Мөнхболд ийг зодохоор нь би өмөөрсөн чинь намайг заазуураар заазуурдсан гэж надад хэлсэн...”/1хх*******13-**************, 3хх6*******-*******0/;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Золдаваа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “...манай нөхөр ухаан ороод, ханиа чи яачхав, юу болчхов гээд намайг асуухад хутгалсан гэж хэлсэн. Юунаас болоод хутгалсан юм гэж асуусан чинь мэдэхгүй, тэр хоёр маргаад, өмөөрсөн чинь намайг ингэчихлээ гэж хэлсэн. Манай нөхөр өөрөө яг тэгж ярьсан. Тэрнээс хойш хагалгаанд ороод, ухаан орж чадахгүй, хагалгаанаасаа гарчхаад аппараттай байгаад байсан болохоор нөхөртэйгөө их юм ярьж чадаагүй. Тийм л юм ярьсан...”/6хх 13*******/;
Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд ”... орж ирээд *******эй хэрүүл хийгээд чам шиг бацаан бол барахгүй шүү гээд идэж байсан савтай хоолыг нь өшиглөөд цацаад хаясан тэгтэл Отгонбилэг одоо болно ш дээ би таны урдаас юу ярих вэ дээ гэсэн. хажуугаар нь гарахдаа юм угаагаад асгаагүй байсан усыг аваад ийн урдаас цацсан тэгсэн чинь одоо битгий давраад байгаарай гэж босож ирээд тэгээд чам шиг бацаан даврахаар яадаг юм гэж хэлээд тэгээд хоёулаа хэрэлдээд гэрийн зүүн талд байх гал тогооны сав дээрээс ногоон иштэй жижиг заазуур бариад авсан. Тэгэхээр нь одоо битгий давраад байгаарай гээд ээс заазуурыг нь булааж аваад хөлдөөгчийн хойд тал руу шидсэн. Тэгэхдээ баруун гарын дунд хурууны эхний үений хэсэг зүсэгдсэн.....” /******* хх*******6-**************/;
Хохирогч ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: “...талийгаач найз орж ирээд чи яагаад байгаа юм чацганана чинь гээд манай дүүд ганц хоёр үг хэлж байгаад хоорондоо маргалдаад байхаар нь би дүүгээ нэг алгадчихаад, машиндаа суулгаад хойд гэрт очсон.Хойд гэрт оччихсон байж байгаад талийгаач дүү хоёр хоорондоо ах дүү гэж юм ярьж байгаад, сүүл рүүгээ хоорондоо хэрэлдээд маргалдаж, нэгэн рүүгээ угаадас цацаад, тогоотой хоол өшиглөж унагаад байсан. Тэгээд манай дүү хутга бариад авахаар нь би барьсан хутгыг нь булааж авсан. Булааж авч байхдаа би өөрийнхөө гарыг зүсээд хаячихсан гэдгээ мэдээгүй байж байгаад харсан чинь цус гарчихсан байсан. Дүүгийнхээ найз охиноор гараа боолгож байсан чинь манай дүү гараад явчихсан байсныг мэдээгүй. Гараа боолгочхоод байж байсан чинь манай нэг найз над руу яриад найз чинь үхэх гэж байна хурдан хүрээд ир гэж хэлсэн. Гудамжны үзүүр дээр гүйгээд очсон чинь тийм зүйл болчихсон байсан....”/ 6хх13*******-139/;
Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд “... нь эрүүл мэндийн даатгалын сангаас 13,**************5,4*******3 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан...”/3хх6*******-64/;
Гэрч мөрдөн байцаалын шатанд: ”...Мөнхболд гал тогооны савны урд зогсож байсан, Отгоо шиг бандиас айна гэж байхгүй шүү гээд ийн идэж байгаа хоолыг нь нүүр лүү нь өшиглөсөн, шал угаасан байсан бохир усыг нүүр лүү нь цацсан. Тэгээд тэр хоёр барилцаж авсан...”,”...би нүүрээ угаачхаад эргээд харсан чинь ийн гараас цус гарч байсан...”, “...Содбилэгийг гараа юунд зүссэнийг хараагүй, гарч явахдаа гар хөрөө авч гараагүй, гарч явсны нь дараа гар хөрөө гэрийн үүдэнд байж байсан. бид нар тэр өдөр Улаанбаатар хотоос ирсэн тул би тэр гэрт хэдэн ширхэг хутга, хэдэн ширхэг заазуур байсныг би мэдээгүй. нь яг юугаар хутгалж гэмтээснийг би мэдээгүй...”/хх **************, *******1*******-*******19, **************1/;
Гэрч Д.ийн мөрдөн байцаалын шатанд: “... миний дүү зүгээр бай гээд жоохон ахархаад хэлсэн чинь 1 удаа хацар луу алгадсан чинь найзыгаа өмөөрөөд дүү ийг бас 1 удаа алгадсан...”, “... машинаас буугаад гэрлүү орсон ба удаагүй гэрт хүмүүс орилолдоод явчихсан.Би шууд буугаад орсон чинь гэрийн ертөнцийн зүгээр зүүн талын орон дээр дүү ийг дараад хэвтчихсэн байсан ба гартаа ногоон өнгийн иштэй том хэмжээтэй заазуур барьсан байсан. дээгүүрээ нүцгэн баруун талд зогсож байсан...”,”...ыг машины хойд суудалд нь суулгаад д би за миний дүү гялс наадахаа аваад яв, хүн амины хэрэг гарч магадгүй байна гэж хэлсэн. Тэгтэл машин дөнгөж хөдлөөд явах гэсэн чинь машинаас буугаад ирсэн. Тэр үед мөн гэрээс гартаа хурц үзүүртэй хутга шиг зүйл бариад гараад ирсэн...”,”... явж чадахгүй унасан. гараараа гэдсээ дарсан байсан ба гэдэсний шархнаас юм гарчихсан харагдсан...”,”... хутгалсан...”,”...намайг гэрт ороход гэрийн зүүн талын орон дээр дүү Отгонбилэгийг дарчихсан ноцолдож байсан, нь гартаа нэг заазуур барьчихсан байсан...”,
” ... цээжээрээ хувцасгүй байсан. Тэр үед ын биед гэмтэл шарх байгаагүй ээ... баарны гадаа хутгалаагүй, нэг цохиж авсан...”/ хх-ийн **************3-**************6, *********************-**************9/;
Гэрч Т.гийн мөрдөн байцаалын шатанд:”... дагуулж гарч ирээд машинд суулгачхаад эргээд гэрт орсон. Тэгээд би машинаа ухраагаад хашаанаас нь гарах гэж байсан чинь машинаас буугаад гэр лүү нь яваад орчихсон...”, “... надад аваад зугтаарай бараг хүн амины хэрэг гарах гээд байх шиг байна гэсэн..., “...ыг эхлээд машинд суулгаж байхад ирээд хутга юм уу, заазуур юм уу нэг юмаар ын мөрөн дээр нь зүссэн.Тэгээд оос цус гарч эхэлсэн...”,“...намайг дөнгөж машинаа хөдөлгөхөд явж байгаа машины хаалгыг онгойлгоод рүү гүйсэн. Явахдаа ийг алнаа, ахыг нь хутгалчихлаа гээд орилсон. Тэгээд би машинаа зогсоогоод машинаас буугаад ын араас гүйсэн чинь хашааны гадаа пижигнэсэн зодоон болсон. Тэгээд сугадаад наашаа явахаар нь би хамт хоёр талаас нь сугадаад аваад зугтаасан....” /хх-ийн *******36-*******3*******/;
Гэрч Б.Өлзийжаргалын мөрдөн байцаалын шатанд:”...*******0*******4 оны 4 дүгээр сард манай хашаан дотор нэг хутга байхаар нь би очоод савраар аваад хогийн сав руу хаячихсан. Тэр хутга нь бор цайвар өнгийн гар хийцийн хутга байсан. Тэр хутга манай хутга биш, манайд тийм хутга байхгүй..” /3хх*******9-*******1/;
Гэрч Б.Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд:“...ийг нь очоод авах гэсэн чинь нь ах рүүгээ агсраад дайрсан гэсэн.Тэгсэн чинь баарны гадаа нь ийг болиулах гэсэн чинь ер нь бол баарны гадаа хутгалсан гэж ярьдаг юм. Тэгээд баарны гаднаас яваад гэрт нь очсон гэсэн. Гэрт нь оруулж өгсөн чинь ах дүү хоёр хоорондоо маргалдаад бас салгаад дундуур нь орсон чинь нь бас хутга барьж дайрсан гэсэн. Ер нь бол , нар намайг нийлж зодсон гэж надад ярьсан...”/ 4 хх 4*******/;
Гэрч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би явах гээд гадаа гарахад гадаа хаалганы хажууд нь өөрийн ах тэй маргалдаад зогсож байсан. Тэгээд цэнхэр өнгийн приус маркийн машинд сууж байсан. Тэгээд би яваад өгсөн. Намайг харахад хутга гаргаагүй байсан. Намайг харахад баарны гадаа тэгж хутгаар нэгийгээ гэмтээгээгүй...”/4хх 4*******/;
Гэрч мөрдөн байцаалтын шатанд:“... хүмүүстэй орж ирээд юм захиалж авсан. Тэгээд удаагүй гээд ийн төрсөн ах нь орж ирсэн баарны үүдэнд байгаад байсан. Тэгээд нь манай ширээг авч шидээд байсан....” /4хх 51/;
Гэрч мөрдөн байцаалтын шатанд:”...Бааранд байхад нь уурлаад нэг сандал өшиглөж аваад тэгээд гараад явсан. Бааранд бол хүнтэй зодоон хийгээгүй...”/ 4хх53/;
Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******0*******4 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9************** дугаар шинжээчийн “...*******.Амь хохирогч нь хэвлийн хөндийд нэвтэрч дотор эрхтэн гэмтээсэн хатгагдсан шархны улмаас хэвлийн гялтангийн идээт үрэвслээр хүндэрч үжил, үжлийн байдалд орж олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Үжлийн байдал гүнзгийрч эд эрхтэнд эргэшгүй өөрчлөлтөд орсон тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих дүрэм журмын дагуу үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...”/3хх*******4*******-*******49/,
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн *******0*******4 оны 5 дугаар сарын 0*******-ны өдрийн ************** дугаар шинжээчийн”...1.ын биед хэвлийн зүүн хэсгээр нэвтэрч хатгаж зүсэгдсэн, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, чацархайн том судсыг гэмтсэн шарх, хэвлийн хөндийд, шингэн цус хуралдалт, зүүн мөр, далны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо...,... *******. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюултай болно..., 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой..., 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...,
5. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна...,...6.Дээрх хэвлийн зүүн хэсгээр нэвтэрч хатгаж зүсэгдсэн, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, чацархайн том судсыг гэмтсэн шарх, хэвлийн хөндийд шингэн цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1*******, 3.1.13-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Дээрх бусад зүүн мөр, далны шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..”/4хх 59-64/;
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын *******0*******4 оны 6 дугаар сарын *******-ний өдрийн 1949 дугаар шинжээчийн ”...1.Талийгаачийн цогцост хэвлийн хөндийд нэвтэрч 1******* хуруу гэдэс, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, чацархайн судас, доод хөндийн хураагуур судсыг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн мөр, зүүн далны дээд хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.13-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..., ...*******. Дээрх гэмтлүүд нь босоо, суугаа, хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой...,...6. Талийгаач нь хэвлийн хөндийд нэвтэрч 1******* хуруу гэдэс, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, чацархайн судас, доод хөндийн хураагуур судсыг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас цочмог цус алдалт, үжил, үжлийн шок, амьсгалын гачаалт хам шинж, хэвлийн гялтангийн идээт үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ....”,/ 4хх*******6-*******3/
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын *******0*******4 оны 10 дугаар сарын **************-ны өдрийн 96******* дугаар шинжээчийн “...1. Амь хохирогчийн цогцост хэвлийн хөндийд нэвтэрч 1******* хуруу гэдэс, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, чацархайн судас, доод хөндийн хураагуур судсыг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн мөр, зүүн далны дээд хэсэгт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хэвлийн хөндийд нэвтэрч 1******* хуруу гэдэс, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, чацархайн судас, доод хөндийн хураагуур судсыг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9, 4.1.*******, 4.1.*******-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо..., ...Зүүн мөр, зүүн далны дээд хэсгийн шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.*******.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй...”,” ...Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Хэвлийн хөндийд нэвтэрч 1******* хуруу гэдэс, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, чацархайн судас, доод хөндийн хураагуур судсыг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас цочмог цус алдалт, үжил, үжлийн шок, амьсгалын гачаалт хам шинж, хэвлийн гялтангийн идээт үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ...”,4.”...Амь хохирогчийн цогцост архаг хууч өвчин тогтоогдоогүй...”,”...5.Амь хохирогч од Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар шаардлагатай шинжилгээ, оношилгоо хийн гэмтлийг зөв оношилж, мэс засал болон эмийн эмчилгээг цаг тухайд нь үзүүлсэн байна...,...6. Амь хохирогч нь хэвлийн хөндийд нэвтэрч 1******* хуруу гэдэс, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, чацархайн судас, доод хөндийн хураагуур судсыг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас цочмог цус алдалт, үжил, үжлийн шок, амьсгалын гачаалт хам шинж, хэвлийн гялтангийн идээт үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Нэгэнт дээрх хүндрэлүүд үүсээд эд эрхтэнд эргэшгүй өөрчлөлтөд орсон тохиолдол эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих дүрэм журмын дагуу үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй..., ...*******. Амь хохирогч ын биед учирсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр буюу хутгаар үүсгэгдсэн байх боломжтой”/4хх100-1*******/;
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний *******0*******4 оны 4 дүгээр сарын *******9-ны өдрийн *******61 дугаар шинжээчийн”...1. ийн биед зүүн чамархай, баруун бугалагт зулгаралт, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., *******. Дээрх гэмтлүүд нь нийтдээ болон дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй..,.5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...”/4хх13*******-133/;
Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******0*******4 оны 6 дугаар сарын **************-ны өдрийн *******95******* дугаар шинжээчийн”...1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртик, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн фудволк, “Панч” гэсэн бичигтэй хуванцар сав, хөх өнгийн дотоож, нэг ширхэг заазуур, гэр хөрөө, тээврийн хэрэгслийн суудал дээрээс арчиж авсан арчдас, , , нараас авсан гэх цус, улбар шар өнгийн куртка зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна..., *******. оос хураан авсан гэх саарал өнгийн дотуур өмд, цэнхэр канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, цэнхэр өнгийн дотоож, Д.оос хураан авсан гэх улбар шар өнгийн куртка, машинаас авсан гэх арчдас, ээс хураан авсан гэх цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд зэргээс цус илэрч байна. Бусад хувцас эд зүйлсээс цус биологийн ул мөр илрээгүй...,3. оос хураан авсан гэх саарал өнгийн дотуур өмд, цэнхэр канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, цэнхэр өнгийн дотоож, Д.оос хураан авсан гэх улбар шар өнгийн куртка, машинаас авсан гэх арчдас зэрэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ээс хураан авсан гэх цайвар цэнхэр өнгийн жинсэн өмднөөс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна”/ 4хх139-*******6/;
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын *******0*******4 оны 9 дүгээр сарын *******0-ны өдрийн 43 дугаар”....*******.Шинжилгээнд оролцогч нь сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвдөж байгаагүй.,3. Шинжилгээнд оролцогч нь одоогоор сэтгэц болон мэдрэлийн ямар нэг өвчингүй байна. Тухайн хэрэг үйл явдалтай холбоотойгоор сэтгэцийн хувьд ялимгүй зовлонт бодол, айдас, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал мөн эдгээр шинжийг дагалдан мэдрэл сульдал, нойрны хямралын шинжүүд илэрч байна. Сэтгэцийн талаас илэрч буй эдгээр өөрчлөлтүүд нь стрессийн үед эрүүл хүнд үүсэж болох хэвийн хариу урвал бөгөөд удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж шаардлагатай эмийн эмчилгээ болон сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай.4. Шинжилгээнд оролцогч нь тухайн үйл явдал болох үед орон зай, цаг хугацаа, орчны болон өөрийн баримжаа алдагдаагүй, ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан мөн болсон хэргийн талаар дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай тодорхой ярьж байгаа тул хэрэг хариуцах чадвартай. 5. Шинжилгээнд оролцогч нь хэрэг хариуцах чадвартай бөгөөд одоогоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 6. Шинжилгээнд оролцогч нь одоогоор архинд донтох эмгэггүй байна...”/4 хх156-15*******/;
Нарийн мэргэжлийн эмч нарын *******0*******4 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 31 дугаар шинжээчийн”...1.Тухайн болсон хэрэг явдалтай холбоотойгоор шинжилгээнд оролцогч******* /РД:ВЮ950*******0646/-ийн сэтгэцэд одоогоор DS:F43 дасан зохицохын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвал гэх түр зуурын өөрчлөлт илэрч байна. Уг өөрчлөлт нь гэнэтийн хүчтэй стресст үйл явдалтай холбоотойгоор үүсдэг стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг. Тухайн эмгэгийн илрэл нь янз бүр байх ба сэтгэцийн дарамт өгсөн үйл явдлаас хойш нойрны хямрал, сэтгэл санаа гутранги байх, сэтгэл түгших буюу ичиж зовох, эсэргүүцэх, урагшлах чадваргүй мэт санагдах, өдөр тутмын алба ажлаа гүйцэтгэх чадвар буурах зэрэг шинжүүдээр илэрч цаашид 6 сар хүртэл хугацаагаар үргэлжилж болно. Энэ өөрчлөлтийг үе шатаар тодорхойлох боломжгүй. *******.Э.Золдаваа сэтгэцэд одоогоор DS:F43 дасан зохицохын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвал гэх түр зуурын хямрал өөрчлөлт /тухайн болсон хэрэг явдалтай холбоотойгоор нойрны хямрал, айдас, сэтгэл түгшилт, гутрал зэрэг сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд болон үүнийг дагалдан бие махбодын зовууриуд / илэрч байна. Уг эмгэг өөрчлөлт удаан хугацаанд илэрч өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсон тохиолдолд сэтгэцийн эмчийн хяналтад сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах шаардлагатай..”/4 хх*******6-**************/;
Нарийн мэргэжлийн эмч нарын *******0*******4 оны 9 дүгээр сарын **************-ны өдрийн 4******* дугаар“...1.Хохирогч Мөнхболдын Мөнхзолбоо нь мэдрэлийн хувьд одоогоор эрүүл, сэтгэцийн хувьд сэтгэл түгших, салах хагацахаас айх, гуниглах, уцаарлах зэрэг сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд илэрч байна. Мөн хүүхдийн настай холбоотой нь өөрт илэрч буй зовуурь, өөрчлөлтийг бүрэн илэрхийлж чадахгүй байна..., *******. Дээрх байдал нь сэтгэлзүйн хувьд хүчтэй хямрал үүсгэх нөхцөл байдал бүхий үйл явдалтай үүссэн байх боломжтой. Уг байдал нь бага насанд үүсдэг, жирийн айх түгших, бусдыг санагалзах байдлаас хүнд, харьцангуй удаан хугацаагаар үргэлжилдэг онцлогтой, үе шатаар тодорхойлох боломжгүй…,3. Хохирогч Мөнхболдын Мөнхзолбоо /РД:ВЮ*******3*********************/ нь сэтгэцийн хувьд гэмтлийн дараах стрессийн эмгэг гэх эмгэгтэй байна. Уг эмгэгийн үед сэтгэлийн гэмтэлтэй холбоотой аюулгүйн байдлын мэдрэмж алдагдаж, биеийн болон сэтгэл зүйн хөгжил саатах, хөгжил ухрах, сэтгэл гутрах, уйтгарлах, сурах бэрхшээл хичээлдээ сонирхолгүй болох, өөрийн үнэлэмжээ алдах өөрийгөө арчлахаа болих, нийгмийн харилцаанд ороход бэрхшээл тулгарах зэрэг сэтгэл хөдлөлийн хариу урвалууд үүсэж болно...”/4хх1*******6-1**************/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******0*******4 оны 11 дүгээр сарын *******9-ны өдрийн 1339 дугаар шинжээчийн”...1.Хууль ёсны төлөөлөгч******* /РД:ВЮ950*******0646/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас DS:F43 дасан зохицохын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна...,*******. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...,...3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...”/4хх1*******5-1**************/;
Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******0*******4 оны 1******* дугаар сарын 11-ний өдрийн 1340 дугаар шинжээчийн “...1.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мөнхболдын Мөнхзолбоо сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна...,*******... Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна..., 3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна”/4хх193-195/ зэрэг дээрх дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох хэргийг хянан хэлэлцэж, түүнийг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1, *******, *******.3, *******.4-т зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан есөн жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэг сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг есөн жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан есөн жил, нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэжээ.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1.-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”;
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”;
мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д “…Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...”,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно…” гэж тус тус хуульчилсан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ хүний амь насыг хохироосон/, учирсан хохирол хор уршгийн шинж чанар,/ хүний амь нас хохирсон буюу хүнд хор уршиг учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй/ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нотлох баримтаар нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хохирлыг төлсөн/, шүүгдэгч хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ийг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* есөн жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэжээ./6хх1*******5/
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******4 оны 4 дүгээр сарын *******4-ний өдрөөс *******-ны өдөрт шилжих шөнийн 0******* цагийн орчим амь хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж заазуур авч дайрах үед хохирогч нь уг заазуурыг авах үед түүний гарыг зүсэж эрүүл мэндэд баруун гарын шарх бүхий хөнгөн хохирлыг, мөн *******0*******4 оны 4 дүгээр сарын *******4-ний өдрөөс *******-ны шилжих шөнийн 0******* цаг *******0 минутын орчим амь хохирогч маргалдаж улмаар тоёота приус 30 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун явах гэж байх үед зүүн мөр хэсэгт зүсэж шарх бүхий гэмтлийг, улмаар тус гудамжинд нь урдаас нь дайрах үед түүний хэвлийн хэсэгт хутгаар хатгасны улмаас хохирогчийн биед нь хэвлийн зүүн хэсгээр хатгаж зүсэгдсэн, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, чацархайн том судсыг гэмтсэн шарх, хэвлийн хөндийд шингэн цус хуралталт гэмтэл бүхийн үхэлд хүргэх хүнд гэмтэл учирсны улмаас амь хохирогч Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт *******0*******4 оны 4 дүгээр сарын *******-ны өдрөөс эмчлүүлж, улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд *******0*******4 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс *******0*******4 оны 5 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл хугацаанд дээрх эмнэлгүүдэд 10 удаагийн мэс ажилбарт орж эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэргийн нөхцөл байдлыг нотлон тогтоосон байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1, *******, *******.3, *******.4-т зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан есөн жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэг сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг есөн жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой дүгнээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...гэж заасан бөгөөд хорих ялын дундаж нь 11 жил 6 сар болж байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид дээрх зүйл хэсэгт зааснаар ял шийтгэхдээ дээр дурдсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн шүүхэд эрх олгосон болон үүрэг болгосон хэм хэмжээ, зорилт, зарчмыг удирдлага болгон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулж, хугацаатай хорих ял оногдуулсан бол нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой тайлбарлах байтал энэ үүргээ ойлгомжтой тодорхой байдлаар тайлбарлаагүй байна.
Тодруулбал анхан шатны шүүх шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 9 жил 1 сарын хугацаагаар буюу энэ зүйл, хэсэгт заасан хорих ялын дундажаас доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь “...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал / ******* удаагийн үйлдлээр амь хохирогчийг хутгалан, хүнд гэмтэл учруулан алсан/ , учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон/, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлсэн/ , Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т заасан ...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн .. гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал.. зэрэгт тохироогүй, ял шийтгэлийг ялгамжтай, зөв оногдуулаагүй байна гэж дүгнэлээ.
Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн *******0******* оны 1******* дугаар сарын 09-ний өдрийн *******0*******/ШЦТ/3*******9 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
Дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Золдаваагийн гаргасан “... шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт тохироогүй хэт хөнгөн ял оноосон анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгох..” агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч, , шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, Э.Гомбо нарын гаргасан “... анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах ...” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0******* оны 1******* дугаар сарын 09-ний өдрийн *******0*******/ШЦТ/3*******9 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
*******. Шүүгдэгч, , шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, Э.Гомбо нарын анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол ******* цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, *******-д зааснаар Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
В.ЦЭЦЭНБИЛЭГ