| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00448/И |
| Дугаар | 103/ШШ2026/00396 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2026/00396
2026 03 27 103/ШШ2026/00396
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Сентрал тауэрын тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Залуусын дүгээр гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.949.301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь зээлдэгч О.*******тай 2024 оны 11 сарын 2-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. ** тоот зээлийн гэрээгээр 2024 оны 12 сарын 12-ны өдөр 550.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5.25 хувийн хүүтэй, *** тоот зээлийн гэрээгээр 2024 оны 12 сарын 13-ны өдөр 585.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.25 хувийн хүүтэй, ** тоот зээлийн гэрээгээр 2025 оны 1 сарын 21-ний өдөр 113.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.5 хувийн хүүтэй, z0** тоот зээлийн гэрээгээр 2025 оны 2 сарын 25-ны өдөр 113.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.5 хувийн хүүтэй, ** тоот зээлийн гэрээгээр 2025 оны 2 сарын 25-ны өдөр 284.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.5 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж, 2025 оны 11 сарын 05-ны өдрийн байдлаар ** тоот зээлийн гэрээний үүрэгт 642.745 төгрөг, z*** тоот зээлийн гэрээний үүрэгт 683.647 төгрөг, *** тоот зээлийн гэрээний үүрэгт 140.516 төгрөг, *** тоот зээлийн гэрээний үүрэгт 157.014 төгрөг, *** тоот зээлийн гэрээний үүрэгт 325.379 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна. Иймд нийт үндсэн зээл 1.389.650 төгрөг, хүү 558.521 төгрөг, шимтгэл 1.130 төгрөг, нийт 1.949.301 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ-ын нэхэмжилж байгаа 1.949.301 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.949.301 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.949.301 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.138,81 төгрөгөөс 23.069,4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 23.069,4 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О.*******аас 23.069,4 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО