| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00266/И |
| Дугаар | 103/ШШ2026/00404 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2026/00404
2026 03 27 103/ШШ2026/00404
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,7
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамж, 9/1 тоотод байрлах, ******* ******* ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.925.662,7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Г.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 9.931.766,70 төгрөгийг жилийн 19.8 хувь, сарын 1.65 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна. Зээлдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тоот зээлийн үндсэн зээлд 3.046.542,88 төгрөг, зээлийн хүүнд 1.855.228,30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.525,92 төгрөг, нийт 4.906.297,10 төгрөг төлсөн байна. Үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 301 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд ЗГ/56017809 тоот зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 6.885.223,82 төгрөг, зээлийн хүү 986.619,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.819,02 төгрөг, нийт 7.917.662,70 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6.885.223,82 төгрөг, зээлийн хүү 986.619,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.819,02 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 7.925.662,70 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Багануур дүүргийн ******* *******ны 2026 оны 02 сарын 10-ны өдрийн 7.925.662,70 төгрөгийн төлбөр гаргуулах тухай хариуцагч Г.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэн ******* ******* ХК-иас хариуцагч Г.*******тай доорх хуваарийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцов. Үүнд:
2026 оны 04 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 05 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 06 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 07 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 08 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 09 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 10 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 11 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 12 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2027 оны 01 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2027 оны 02 сарын 28-ны өдөр 660.500 төгрөг,
2027 оны 03 сарын 30-ны өдөр 660.162,70 төгрөгөөр тус тус төлнө гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч , ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.925.662,70 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 7.925.662,70 төгрөгийг
2026 оны 04 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 05 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 06 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 07 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 08 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 09 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 10 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 11 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2026 оны 12 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2027 оны 01 сарын 30-ны өдөр 660.500 төгрөг,
2027 оны 02 сарын 28-ны өдөр 660.500 төгрөг,
2027 оны 03 сарын 30-ны өдөр 660.162,70 төгрөгөөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.761 төгрөгөөс 70.880,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 70.880,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******гаас 70.880,5 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ******* ХК-ийн Багануур салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО