| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00478/И |
| Дугаар | 103/ШШ2026/00416 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2026/00416
2026 03 31 103/ШШ2026/00416
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, дугаар баг, Тээвэрчдийн гудамжинд байрлах,******* ******* ХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 26.216.063,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* ******* ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.******* нь Хэнтий аймаг дахь******* *******ны Хэнтий салбараас 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 28.800.000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг дугаартай гэрээ байгуулан 30 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, эмчилгээ, сувилгаа, гоо сайхны үйлчилгээний зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрийн цалингийн орлогыг барьцаалсан. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 24.758.562,72 төгрөгийн үлдэгдэлтэй онлайн цалингийн зээлэнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж өөрчлөлт оруулсан. Ц.******* нь 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 4.041.437,28 төгрөг, зээлийн хүүнд 2.979.748,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11.200,63 төгрөг, нийт 7.032.386,73 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь 126 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлдэгч Ц.*******аас үндсэн зээлийн төлбөр 24.758.562,72 төгрөг, зээлийн хүү 1.454.52790 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.972,87 төгрөг, нийт 26.216.063,49 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.******* нь 2025 оны 02 сарын 11-ний өдөр******* *******наас онлайн зээл авсан ба үүнээс 7.032.386 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш ар гэрийн шалтгааны улмаас зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Зээлийн үлдэгдэл болох 26.216.063,49 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хаан ******* ХК-ийн Хэнтий салбар нь зээлийн гэрээний үүрэгт 26.216.063,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Ц.*******д холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага 26.216.063,49 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26.216.063,49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.030 төгрөгөөс 144.515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 144.515 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.*******аас 144.515 төгрөгийг тус тус гаргуулж,******* ******* ХК-ийн Хэнтий салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО