Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2026/00417

 

 

 

 

 

 

2026 03 31 103/ШШ2026/00417

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны зааланд байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Нарийны  дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.826.784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* ББСБ-тай 2024 оны 06 сарын 07-ны өдөр  тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь  тоот зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт нийт 2.835.148 төгрөг төлсөн ба 2025 оны 06 сарын 20-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш төлбөр төлөхгүй, нэхэмжлэл гаргах өдөр буюу 2026 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар 277 хоног хугацаа хэтрүүлээд байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгчтэй утсаар холбогдон зээл төлөхийг шаардаж сануулж байсан боловч зээлдэгчийн зүгээс ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Иймд гэрээний үүрэг зөрчигдсөн тул гэрээг нэг талын санаачлагаар дуусгавар болгож, дээр дурьдсан зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр болох 4.826.784 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие 2024 оны 06 сарын 07-ны өдөр ******* ББСБ-аас 5.000.000 төгрөгийн зээл авч 2025 оны 06 сарын 20-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш төлбөр төлөөгүй. Ажиллаж байсан компани маань үйл ажиллагаагаа зогсоосон тул зээлээ эргэн төлөх чадваргүй болсон бөгөөд зээлийн үлдэгдэл 4.826.784 төгрөгийг зөвшөөрч байна, төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.826.784 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.826.784 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.116 төгрөгөөс 46.058 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 46.058 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******аас 46.058 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО