| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00476/И |
| Дугаар | 103/ШШ2026/00418 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2026/00418
2026 03 31 103/ШШ2026/00418
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Залуусын дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 423.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Д.******* нь 2024, 2025 онуудад хувиараа жимс, ногоо зардаг байсан бөгөөд Х.******* нь надаас гуйж 2 удаагийн үйлдлээр 423.000 төгрөгийн үнэ бүхий ногоо, жимс зэрэг барааг аваад удаа дараа нэхсэн боловч өдийг хүртэл өгөөгүй учир хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Оюунчимэгт 423.000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2026 оны 04 сарын 20-ны өдөр бүтэн төлөх болно гэжээ. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь Х.*******д холбогдуулан 423.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Х.******* нь 423.000 төгрөгийг 04 сарын 20-ны өдөр бүтэн төлөх тайлбар гаргасан байх бөгөөд миний бие зөвшөөрч байна гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Х.******* нь 423.000 төгрөгийг 2026 оны 04 сарын 20-ны өдөр бүрэн төлөхийг нэхэмжлэгч Д.******* хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт *******ын *******ы нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 423.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага 423.000 төгрөгийг 2026 оны 04 сарын 20-ны өдөр бүрэн төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.340 төгрөгөөс 6.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 6.670 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Х.*******гаас 6.670 төгрөгийг тус тус гаргуулж, Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО