| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0899/Э |
| Дугаар | 1027 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.3.2., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 1027
2018 07 19 2018/ШЦТ/1027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга О.Батням,
Улсын яллагч П.Болормаа,
Иргэдийн төлөөлөгч Г.Гэрэлт-Од,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, Ч.Отгонбаатар,
Шүүгдэгч Ө.Т, Б.Э, Э.Өнарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Э, Ө.Т нарыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Өсөхбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806005490349 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Б.Э нь Ө.Ттэй согтуурсан үедээ бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кино нэгтгэлийн орчимд иргэн Г.Цолмонгийн эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж. хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж ай фоне-5 эс маркийн гар утас, 170 юань, 100С төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг,
Ө.Т нь Б.Этай согтуурсан үедээ бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кино нэгтгэлийн орчимд иргэн Г.Цолмонгийн эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж. хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж ай фоне-5 эс маркийн гар утас, 170 юань, 1000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг,
Э.Өнь согтуурсан үедээ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кино нэгтгэлийн орчим иргэн Г.Цолмонг нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч Ө.Т Б.Э нар нь согтуурсан үедээ бүлэглэн хохирогч Г.Цолмонгийн эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн довтолж ай фоне-5 эс маркийн гар утас, 170 юань, 1000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Э.Өнь согтуурсан үедээ хохирогч Г.Цолмонгийн нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Г.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 02 цагийн үед гэрлүүгээ харих гээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол кино нэгтгэлийн ертөнцийн зүгээр баруун талаар нь туслах замын зүүн талаар хойшоо явж байсан юм. Тэгсэн чинь миний ардаас нэг залуу хөөе хөөе гээд дуудсан. Тэгэхээр нь би нэг их тоогоогүй юм. Тэгтэл ардаас дотор тал нь цагаан өнгөтэй, гадна хэсэг нь саарал өнгийн цамцтай, хар бараан өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, туранхай шар царайтай, 20 орчим насны залуу хүрч ирээд гал асуусан. Тэгэхээр нь гал байхгүй, тамхи татдаггүй гэж хэлсэн чинь уг залуу нь одоо тамхи татдаггүй хүн гэж юу байсан юм бэ? галаа гаргаад ир гээд нэхээд зам хаагаад зогсоод байсан. Цагаан өнгийн дотортой, хар өнгийн нэхийтэй, 20 орчим насны нөгөө залуугаасаа арай өндөр бор царайтай залуу хүрч ирээд нэг юм хэлсэнээ шууд элэг рүү нэг удаа гараараа цохьсон. Үүний дараа анх ирсэн залуу нь өөрт байгаа мөнгө, утсаа гаргаад ир гэж хэлсэн. Мөн ингээд хэлж байх хооронд хар нэхийтэй залуу нь хутгатай холбоотой нэг зүйл хэлээд байсан. Тэр 2 намайг чирээд хажуу талын харанхуй булан руу оруулсан. Тэнд харанхуй буланд хашаа байсан. Миний тэр хоёртой анх уулзсан газраас 5 орчим метрийн зайнд л байсан. Тэнд очсоны дараа эхэлж ирсэн залуу нь намайг дахиад л мөнгө, гар утсаа гаргаад ир гэж хэлсэн. Үүний дараа хар нэхийтэй залуу нь биенийхээ баруун талаас нэг хутга гаргаж ирээд миний зүүн талын бөөр орчим руу тулгаад "чи одоо хэгжүүрхээд байгаа юм уу" гэж хэлсэн. Би хутганы нь үзүүрийг харсан. Тэрний дараа би айгаад түрийвчээ гаргаж ирээд өөрт байсан 170 юанийг гаргаж эхэлж ирсэн хар бараан өнгийн куртиктэй залууд нь өгсөн. Бас өөрт байсан задгай монгол мөнгө болох 1000 оррчим төгрөгийг өгсөн. Мөнгийг аваад эхэлж ирсэн залуу нь хэдэн төгрөг өгсөн юм бэ? гэж асуухаар нь би 200 орчим юань, 5000-6000 төгрөг өгсөн гэж албаар мөнгөө их хэлсэн юм. Тэгсэн гар утсаа өгчих гээд байн байн нэхээд байсан. Хар нэхийтэй залуу нь хутгаараа намайг хатгаж үзээд байсан. Дээр нь мөрөн дээр хүртэл хутгатай гараараа хүрээд айлгаад байсан. Тэгсэн цаана 2 хүн явж байсан бөгөөд эхэлж ирсэн залуу нь манай 2 найз ирж байна, чи хаашаа ч зугтааж чадахгүй гээд байсан. Хар нэхийтэй залуу нь эхэлж ирсэн залууг цаанаа явж байсан 2 залууг дуудах хооронд хутга бариад миний зүүн гар талд зогсож байснаа баруун гар талд гарсанаа дахиад 2 удаа гэдэс рүү цохсон. Тэгэхэд нь би доошоо тонгойгоод суусан юм. Тэгсэн нэг залуу нь миний урдаас өшиглөсөн. Өшиглүүлсэнийхээ дараа босож ирээд нүүрээ дарсан чинь цус гараад байсан. Намайг боссоны дараа сүүлд ирсэн 2 залуугийн нэг нь миний нүүр лүү гараараа цохисон. Бас мөн гэдэс рүү цохиод байсан. Тэнд байсан хүмүүс ээлжлээд л цохиод байсан. ... Би эхлээд эсэргүүцэж байгаад сүүлдээ дөрөвүүлээ болсон болохоор дахиад нэмж зодож магадгүй гэж бодоод өөрийнхөө шаргал өнгийн ай фоне-5 эс маркийн гар утсаа гаргаж өгсөн. Гар утас авсан хүн нь цаашаа хальт явсанаа надаас кодоо хэл гээд байсан. Тэр залууг гар утсыг минь аваад цаашаа явсаны дараа хар нэхийтэй залуу нь хутгаа дахиж тулгаад кодоо хэл гээд байхаар нь би кодоо хэлж өгсөн. Кодоо хэлж өгсөний дараа apple айяды кодоо хэл гэсэн. Тэгэхээр нь би уг кодоо 2-3 удаа давтаж хэлсэн. Тэгсэн чинь хутга тулгасан залуу нь чи яах гээд бид нараар тоглоод байгаа юм бэ гээд байсан. Тэгэхэд нэг залуу нь хажуунаас код нь мөн байна, мөн байна гэж хэлсэн. Тэгтэл цаанаас гар утас авч явсан залуу нь эргэж ирээд надад миний гар утсыг өгөөд apple айяды кодоо өөрөө гаргаж өг гэхээр нь би нилээн удаан хийсэн чинь хар нэхийтэй залуу нь хутга тулгасан хэвээрээ хурдлаач гээд байсан. Тэгээд би кодоо гаргаад болчихлоо гээд эхэлж ирсэн залууд өгсөний дараа сүүлд ирсэн 2 залуугийн нэг нь над руу дайраад байсан. Тэгсэн эхэлж ирсэн залуу нь тулж ирсэнээ чи эхлээд хэлсэн зүйлийг минь өгчихсөн байсан бол өдийд ийм зүйл болохгүй байсан юм шдээ гэж хэлсэн. Надад учирсан дээрх гэмтлийг тухайн үед байсан дөрвөн залуугийн нэг нь учруулсан байх. Би яг хэн өшиглөсөнг мэдэхгүй байна. Учир нь би доошоо тонгойчихсон байсан юм. Би тухайн үед байсан дөрвөн хүнийг одоо харвал танина. Би царай төрх болон өмсөж явсан хувцасаар нь таних болно. Тэр үед байсан залуусаас гурав нь миний биед гар хүрсэн. Ямарч байсан миний санаж байгаагаар босож ирсэний дараа сүүлд ирсэн цэнхэр өнгийн куртиктэй, саарал өнгийн юүдэнтэй цамцтай, шар царайтай залуу нь ямар нэгэн байдлаар намайг цохиж, зодоогүй, хажууд л байж байгаад тэд нартай цуг явсан ... Тухайн үед их айж сандарсан байсан.Ямарч байсан нэг нь хутга барьж байсан. ...сүүлд цагдаагийн хэлтэс дээр ирсэн Б.Э хутга барьж байсан гэж бодож байна... Тухайн үед байсан 4 залуугийн нэрийг сүүлд цагдаагийн хэлтэс дээр ирж мэдэж авсан. Эхэлж ирээд гал асуусан залууг Ө.Т, уг залуутай хамт явж байсан залууг Э гэдэг.... сүүлд ирсэн 2 залуугийн нэг нь миний нүүр лүү өшиглөсөн гэдгээ хэлсэн. Уг залууг Э.Өгэдэг болохыг мэдсэн. Нөгөө залуу нь зүгээр л хамт байж байсан. Ямар нэг байдлаар миний эд зүйлсийг аваагүй. Эхэлж 2 залуу буюу Ө.Т, Б.Э нар нь миний гар утас мөнгийг авчихсаны дараа нөгөө 2 нь ирсэн юм. ... надад ямар нэг гомдол санал алга гэх мэдүүлэг /1-p хх-ийн 28-30, 31-32, 191-192/,
Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг:
1 дугаартай дотор нь 1-5 хүртэл дугаарласан 5 хүний зураг дундаас 5 дугаартай залуу нь мөн байна. Уг залуу нь тухайн үед эхэлж дуудсан залуу нь, цагаан өнгийн юүдэнтэй цамцтай, бараан өнгийн куртиктэй, нарийнхан жинсэн өмдтэй байсан. Уг залуу нь элэг рүү 1-2 удаа цохисон бас гал асуусан, түрийвчинд байгаа мөнгө болон гар утсыг авсан юм. Би царайны төрхөөр нь таньж байна. /5-р зураг дээрх хүн нь Ө.Т/
2 дугаартай дотор нь 1-5 хүртэл дугаарласан 5 хүний зураг дундаас 4 дугаартай залуу нь мөн байна. Уг залуу нь тэр үед үсээ хойшоо самнасан. Нэг талын нүд нь долир ч юм шиг харагдаж байсан ба хар өнгийн куртиктэй байсан. Мөн сүүлд над руу хар нэхийтэй залуутайгаа нийлээд дайраад байсан юм. Би царайны төрхөөр нь таньж байна. /4-р зураг дээрх хүн нь Э.Өсөхбаяр/
З дугаартай дотор нь 1-5 хүртэл дугаарласан 5 хүний зураг дундаас 1 дугаартай залуу нь мөн байна. Уг залуу нь тэр үед цагаан өнгийн дотортой, хар өнгийн нэхий өмссөн байсан ба миний элэг рүү нилээн хэдэн удаа цохисон, дээр нь хутга гаргаж ирээд айлгасан. Элэг рүүгээ уг залуугаар цохиулаад доошоо тонгойсон юм. Би царайны төрхөөр нь таньж байна. /1-р зураг дээрх хүн нь Б.Э/
4 дугаартай дотор нь 1-5 хүртэл дугаарласан 5 хүний зураг дундаас 3 дугаартай залуу нь мөн байна. Уг залуу нь тэр үед цэнхэр өнгийн куртиктэй, саарал өнгийн юүдэнтэй цамцтай байсан ба намайг ямар нэгэн байдлаар бол цохиогүй, зүгээр л хажууд байж харагдсан юм. Нөгөө гуравтайгаа цугтаа явж байсан юм. /3-р зураг дээрх хүн нь Б.Дамдиндорж/ /1-р хх-ийн 8-9, 10-24/,
Гэрч Г.Тулгын мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 01 сарын 12-ны шөнийн 02 цаг 29 минутанд гэртээ унтаж байхад Манай дүү Г.Цолмон нь хаалга цохисон. Очиж онгойлгоход хүнд зодуулаад гар утсаа мөнгөтэйгээ алдчихлаа. Дөрвөн залууд байрны хажуу талд хутга тулгуулаад дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Бид 2 тэр газрын ойр хавиар хайгаад олоогүй. Гэртээ ирээд байж байхад цагдаагаас яриад ирээд уулзаадах гээд хамт явж Баянцээлийн тэнд ломбарданд 4 залуу гар утас тавих гэж байхад нь барьж аваад манай дүүд үзүүлэхэд мөн байна гэсэн. Манай дүүгийн нүдний шил нь хагарчихсан, нүүр нь цус болчихсон байсан. Цусыг арилгахад баруун нүдний доод талд 2-3 газар сэтэрсэн, нэг газар руу шил орчихсон байсныг авсан гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 193-194/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1403 дугаартай:
Г.Цолмонгийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хав 58/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 02 сарын 19-ний өдрийн БЗ2-18-362 дугаартай:
Ай фонь-5 маркийн гар утас 2018 оны 02 сарын 18-ны өдрийн байдлаар 192.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 167-163/
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 03 сарын 09-ний өдрийн БЗ2-18-527 дугаартай:
Самсунг галакси эс-5 маркийн гар утас 2018 оны 03 сарын 05-ны өдрийн байдлаар 132.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан/ 1-р хх-ийн 220-221/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 3/
-эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зураг /1-р хх-ийн 4, 178-179/,
-эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 5-6/,
-хэргийг илэрүүлсэн талаарх илтгэх хуудас /1-р хх-ийн 153/,
Шүүгдэгч Ө.Тийн мөрдөн байцаалтад өгсөн:
"..Бид 4 гэрээс нь шөнө гарсан бөгөөд би гарахдаа энгэртээ хутга аваад хийж байснаа санаж байна. Тэр үед Э бид 2 түрүүлээд алхаж явсан. Нөгөө 2 ард хол явж байсан. Тэгсэн бид хоёрын урдаас нэг залуу гарч ирсэн. Би тэр залуугаас гал байна уу гэж асуугаад явах замыг нь хашиж зогссон ...бид 2 тэр залууг хажуу талд байсан нэг хашааны булан луу шахаж мөнгө байна уу гэсэн ... Э.Өтэр залуугийн нүүр лүү өшиглөсөн.... сүүлд хутга Эд байсан ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202, 2-р хх-ийн 7-8/,
Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн:
"...Ө.Т бид 2 хоёулаа энэ хоёрын мөнгийг авчихаж байгаа юм чинь олж өгөхгүй бол болохгүй гэж хоорондоо ярилцсан юм. Тэгж ярилцахдаа хоёулаа хүнтэй маргалдаад айлгаж байгаад мөнгө ольё гэж ярилцсан. Тэгээд бид 2 уг залуутай зэрэг шахуу муудсан ба би тэр залуугаас мөнгөө гаргаад ир гэж хэлсэн ...Ө.Т гар утсаа гаргаад ир гэсэн гэж хэлсэн. Тэр залуу гар утсаа гаргаж ирээд Тт өгсөн ... Ө.Т халааснаасаа гэрээс авсан хутгаа гаргаж ирээд тэр залуугийн гэдэс рүү тулгаад айлгасан. Тэгэхээр нь би дүрчихэж магадгүй гэж бодоод Төөс хутгыг нь булааж аваад халаасандаа хийсэн ....Э.Ө бид хоёрыг хүнтэй муудалцаж байна гэж бодоод тэр залууг шууд цохиод авсан. Уг залууг тонгойсон чинь Ө дахиад доороос нь нүүр лүү өшиглөсөн. Уг залуу нүдний шилтэй байсан учраас шил нь хагараад нүүрийг нь зүсчихсэн. ... цагдаа нар ирээд нэгжлэг хийхэд Т-өөс гар утас болон мөнгөн дэсгэртүүд гарч ирсэн. Хутга миний халааснаас гарч ирсэн ..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-207, 2-р хх-ийн 5/,
Шүүгдэгч Э.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
"намайг ирэхээс өмнө Б.Э, Ө.Т нар хохирогчийн гар утас мөнгийг авчихсан байсан. Энэ талаар би сүүлд мэдсэн. Харин хохирогчийг бол би найзыгаа өмөөрөөд өшиглөсөн юм. Тэгээд гэмтэл учирсан байх ... бид 4 хамт пиво уусан юм... Би гүйж очоод Б.Эгийн зүүн гар талд зогсоод тэр залууг өшиглөсөн чинь тэр залуу өөрөө сууж таараад яг зүүж явсан нүдний шилэн дээр нь таарчихсан юм... Б.Э болохоор хутгаа баруун гартаа бариад тэр залуугийн хүзүүний ойролцоо аваачаад кодоо хэл гээд байсан. Тэгтэл уг залуу кодоо хэлж өгсөн ба үүний дараа тэр залууг Б.Э одоо яв гэж хэлсэн. Тэр залуу гүйгээд явчихсаг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-197/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс :
Шүүгдэгч Б.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 60-73/, шүүгдэгч Ө.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, шагнал урамшуулалын баримтууд, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 74-99/, шүүгдэгч Э.Өсөхбаярын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хорооны тодорхойлолт, боловсролын гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар, шагнал урамшуулалын баримтууд /хх-ийн 100-119/,
Хохиролын талаархи баримтууд /1-р хх-ийн 145-152/, хохирогч Г.Цолмонгийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /1-р хх-ийн 243/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж шүүх үзэв.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан,
Б.Э, Ө.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э, Ө.Т, Э.Өнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Э.Ө, Б.Э, Ө.Т нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Б.Э, Ө.Т нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхээр ярилцсан болох нь тэдний мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э, Ө.Т нар нь хэн хэнийхээ гэмт үйлдэлийн санаа зорилгыг бүрэн ойлгож ухамсарлаж, хамтран гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон гэж үзнэ. Энэ нь тэдний гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, эд зүйлийг барьцаалдан зээлдүүлэх газар барьцаанд тавих гэж байсан үйлдлээр илэрхийлэгдэнэ.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Цолмонд хутга тулгаж, хүч хэрэглэхээр заналхийлж шүүгдэгч Ө.Т, Б.Э нар нь хохирогчийн эд зүйлсийг авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э, Ө.Т нар нь дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж бүлэглэн үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг баримтууд, шүүгдэгч нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийж дээрэмдсэн эд зүйлийг хурааж авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч нарын өөрсдийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Э, Ө.Т нарыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э, Ө.Т нарын хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
шүүгдэгч Э.Ө нь дээрэмдэх гэмт хэргийг шүүгдэгч Б.Э, Ө.Т нар үйлдэж хохирогч Г.Цолмонгийн гар утас, мөнгө, юань зэргийг авч дууссаны дараагаар тухайн газарт очсон байх ба тэднийг хоорондоо маргалдаж байна гэж ойлгосны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт өшиглөж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, хохирогч Г.Цолмонгийн мэдүүлэг болон бусад гэмт хэргийн оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Өрын иргэн Г.Цолмонгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Тухайн үед болж буй нөхцөл байдлыг шүүгдэгч Э.Өнь буруугаар ойлгож андуурсны улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулсан байдал болон тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцалгыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч Э.Өын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогч нарын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол болмогц устгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э, Ө.Т нарыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Э.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Э, Ө.Т нарыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өсөхбаярыг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, Б.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өсөхбаярт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэргийн учир шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга 1 ширхэгийг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Э.Өсөхбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Б.Э, Ө.Т нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Э, Ө.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Өт авсан хувийн баталгаа гаргагх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Э.ЧИНГИС