| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2514000000527 |
| Дугаар | 2026/ДШМ/15 |
| Огноо | 2026-02-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/15
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Зулаа,
Шүүгдэгч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/1******* дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Зулаагийн гаргасан эсэргүүцлээр ******* холбогдох эрүүгийн 251*******000000527 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “Содон сондор цамхаг” ХХК-д барилгын засварчин ажилтай, ам бүл *******, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Зээгийн ******* тоотод оршин суух хаягтай,
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/3******* дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,******* овогт*******, РД: ВЖ91**************10,
Шүүгдэгч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг 2,22 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх /яллах дүгнэлтэд бичигдсэнээр / гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
1. Шүүгдэгч Таван ханхар овогт*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил таван сарын хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, *******-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил таван сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс хугацааг тоолж,
5. Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
6. Шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2026 оны ******* дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж,
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 1******* хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Прокурор Н.Зулаа давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Зулаа би, шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 251*******0000000527 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2025 оны 12 дугаар сарын 2*******-ний өдөр шүүхэд шилжүүлсэн.
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ЦШТ/1******* дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил, 5 сарын хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг 2026 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг 2,22 хувийн согтолттойгоор жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 205/ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн ******* жил, ******* сар, 19 хоногийг уг шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил, 5 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэмж нэгтгэн нийт эрх хасах нэмэгдэл ялыг 03 жил, 6 сар, 19 хоногоор тогтоолгож, ******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргасан.
Гэвч шүүхээс эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалт байхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Ялын хэлбэр нь гэмт этгээдийн эрхийг шууд хязгаарлах агуулгатай ялын төрлүүдийг оногдуулах байдлаар хэрэглэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар бүлэгт үндсэн, нэмэгдэл гэж төрөлжүүлэн тогтоосон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь “ял оногдуулж”, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.
Эрх хасах ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид нийтийн албанд ажиллах, томилогдох, сонгогдох, тээврийн хэрэгсэл жолоодох, тодорхой төрлийн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах зэргээр хуульчлагдсан буюу ялын төрөлд хамаарна.
Өөрөөр хэлбэл хэрвээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн эрх хасах ял шийтгэсэн бол нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох ба шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн 1******* дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч ******* урьд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ******* жил, ******* сар, 19 хоногийн нэмэгдэл ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 02 жил, 05 сарын хугацаагаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг 03 жил 6 сар 19 хоногоор тогтоосугай” гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...гэжээ.
Прокурор Н.Зулаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн 1******* дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч ******* урьд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ******* жил, ******* сар, 19 хоногийн нэмэгдэл ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 02 жил, 05 сарын хугацаагаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг 03 жил 6 сар 19 хоногоор тогтоосугай” гэж өөрчлөлт оруулж өгнө үү..гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Н.Зулаагийн гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг 2,22 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь 1. Хавтаст хэргийн *******8-*******9 дүгээр талд авагдсан: “...Би тогтоолтой танилцлаа уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөр байна”... гэсэн шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,
2. Хавтаст хэргийн 30-31 дүгээр талд авагдсан: “.. 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн ******* цагийн үед Баянхонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийх явцад улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг******* жолоодож явж байсан. Тус иргэнийг багажаар хувийн мэдээллийг нь шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...2,22 хувийн согтолттой байсан...гэсэн гэрч Р.Пүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,
3. Хавтаст хэргийн 16-19 дүгээр талд авагдсан ... “Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 717 дугаартай шийтгэврийн хуулбар...”,
*******. Хавтаст хэргийн 87-93 дугаар талд авагдсан: “...Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/3******* дүгээр шийтгэх тогтоолын хуулбар..”,
5. Хавтаст хэргийн 03 дугаар талд авагдсан “..жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл..”, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч П.Гантөмөр нь Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 205/ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан байхдаа улсын дугаартай Тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Харин шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ болох ... шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болжээ.
Шүүгдэгч******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 205/ШЦТ/3******* дугаартай шийтгэх тогтоолоор ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасуулсан бөгөөд сүүлийн буюу 2026 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/1******* дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэх үедээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас 1 жил, 1 сар 21 хоногийн ялыг эдэлж дуусаагүй байжээ.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...гэжээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ...эрх хасах ялыг ялын төрөлд оруулж, нэмэгдэл ялаар хэрэглэнэ...гэж тогтоосон.
Шүүх хуралдаанд оролцож, эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан улсын яллагчаас .. шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 19 хоногийн эрх хасах нэмэгдэл ял дээр энэ тогтоолоор оногдуулах эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нэмэгдэл ялыг тогтоохоор дүгнэлт гаргасан байна.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дээрх дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх эсэх талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй , хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “..шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй..” гэсэн үндэслэл болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн *******-т Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...гэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх боломжгүй тул прокурорын эсэргүүцэлд дурдсан “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй болохыг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон... бол гэж диспозит хэм хэмжээг тодорхойлсон байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “.. тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..” гэж Эрүүгийн хуулийн дээрх зүйл, заалтыг буруу тайлбарласан байгааг зөвтгөн дүгнэх шаардлагатайг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр прокурор Н.Зулаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны ******* дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/1******* дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч ******* цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0.1 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Л.НЯМДОРЖ