| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00430/И |
| Дугаар | 103/ШШ2026/00420 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2026/00420
2026 04 02 103/ШШ2026/00420
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Сентрал тауэрын тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Төмөр замын дугаар байрны тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.818.857,13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь зээлдэгч Д.*******тэй 2025 оны 01 сарын 17-ны өдөр тоот цахим зээлийн гэрээ байгуулан 7.920.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний үүрэгт 3.632.633,44 төгрөг төлсөн байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг 227 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.280.515,09 төгрөг, үндсэн хүү 1.398.283,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129.058,95 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг, нийт 6.818.857,13 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ-аас зээл авсан бөгөөд хугацаа хэтрүүлэн төлөлт хийхгүй удсан. Зээлийн үлдэгдэл 6.818.857,13 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.818.857,13 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.818.857,13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.052 төгрөгөөс 71.026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 71.026 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.*******ээс 71.026 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО