Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2026/00421

 

 

 

 

 

 

2026 04 02 103/ШШ2026/00421

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Нарийны  дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.380.602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч нь ******* *******тай 2025 оны 01 сарын 15-ны өдөр  тоот цахим зээлийн гэрээ байгуулан, 30 сарын хугацаатай, 10.672.000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8.970.261 төгрөг, хуримтлагдсан хүү 1.377.085 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33.257 төгрөг, нийт 10.380.602 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.******* нь ******* *******наас 2025 оны 01 сарын 15-ны өдөр зээл авсан бөгөөд одоо төлөгдөөгүй 10.380.602 төгрөгийг төлөхөд ямар нэгэн маргаангүй, төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.380.602 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.380.602 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.040 төгрөгөөс 90.520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 90.520 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******гаас 90.520 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО