Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00446

 

 

 

 

 

 

2026 04 03 103/ШШ2026/00446

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэрын  давхар  тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Тогос уулын  дүгээр гудамнжы  тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12.226.310,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ч.******* нь манай компанитай 2024 оны 11 сарын 29-ний өдөр * дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн * тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 950.000 төгрөг, үндсэн хүү 177.090,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.859,18 төгрөг, шимтгэл 19.000 төгрөг, нийт 1.174.949,59 төгрөг,

2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн * тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.300.000 төгрөг, үндсэн хүү 245.326,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.089,87 төгрөг, шимтгэл 26.000 төгрөг, нийт 1.611.415,90 төгрөг байна.

2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн * тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.705.000 төгрөг, үндсэн хүү 321.754,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52.579,40 төгрөг, шимтгэл 34.100 төгрөг, нийт 2.113.433,92 төгрөг байна.

2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн * тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4.136.808,76 төгрөг, үндсэн хүү 666.286,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.102,88 төгрөг, нийт 4.824.198,52 төгрөг байна.

2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн * тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 511.952,68 төгрөг, үндсэн хүү 69.908,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.262,27 төгрөг, нийт 584.123,83 төгрөг байна.

2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 7** тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.619.792,47төгрөг, үндсэн хүү 276.012,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.883,64 төгрөг, нийт 1.909.688,74 төгрөг байна.

Иймд Ч.*******аас үндсэн зээлийн төлбөрт 10.223.553,91 төгрөг, үндсэн хүү 1.756.319,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158.777,24 төгрөг, шимтгэл бусад зардал 87.600 төгрөг, нийт 12.226.310,50 төгрөгийг гаргуулж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Чойдагбавуу овогтой ******* нь ******* ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Миний бие 2025 оны 07 сарын 07-ны өдөр осолд орж хөдөлмөрийн чадвараа алдан ажил эрхлэх боломжгүй болж зээлээ төлж чадахгүй болсон. Одоо 12.226.310,50 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12.226.310,50 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12.226.310,50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.571 төгрөгөөс, 102.285,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 102.285,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.*******аас 102.285,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО